-Сайн байна уу. “Code” хамтлагийн талаар яриагаа эхлэх үү?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Биднийг хүүхэд байх үед хип хоп хөгжим эд хүчээ авч, өргөн өмд, томдсон цамцаар гоёсон залуус их байлаа. Манай хамтлагийн гишүүд сонирхлоороо нийлж, найзалж хэдэн уран бүтээл хийсэн. Тухайд үед одоогийнх шиг цахим сүлжээ хүчээ аваагүй байсан. Анх микронд явж байхдаа дуугаа фм-ээр сонсоод баярлаж байлаа. Бид хэд 2008-2012 хүртэл хамтлагаараа байж байгаад бүгд тус тусын ажлаа хөөгөөд явсан даа. Гэхдээ бид хамгийн гоё насаа хамтлагтайгаа өнгөрөөсөн.
-Та хамтлагаасаа ганцаараа дуугаа үргэлжлүүлэн гаргаж байна уу?
-Манай хамтлагийн Бээгий Соёл Урлагийн Их Сургуульд жүжигчнээр сураад, одоо “Эмоци” продакшнд ажиллаж байгаа. Би Их засаг их сургуулийг зураглаачаар төгсөн. Манай нөгөө хоёр мөн л тус тусдаа өөр юм хийж байгаа. Би дөрвөн жил завсарлаж байгаад эргээд уран бүтээлдээ орсон.
-Сонсогчдын хандлага арван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн байна уу?
-Одоогийн сонсогчид илүү олон дуу сонсох боломжтой болсон байгаа. Тэр чинээгээр алийг сонсох уу, чанартай уран бүтээл аль нь вэ гэдгийг ялгадаг байгаад баяртай байна.
Миний хувьд завсаргүй олон дуу цацдаггүй. Тайван, удаан бодож байгаад жилдээ ихдээ хоёр дуу л гаргадаг даа.
-Сүүлд Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн шүлэг Жаргаах зүрхэн дууг хип хоп хэв маягтай болгож, цацсан байсан шүү дээ. Тэр талаар яриа дэлгээч?
-Ард түмний хайртай дууг албан ёсны эрхийг нь авч шинэчилж, дуулсан даа баяртай байгаа. Ер нь дуу гэдэг үеийн үед өөр хэв маягаар ч болтугай залуус дуулж байх хэрэгтэй байх.
-Хэн нэгэн зориулж бичсэн дуу бий юү?
-“Miss you” гэх дуугаа нэг хүнд зориулж бүтээсэн. Ер нь урлаг гэдэг хүнтэй, тэр тусмаа бүсгүй хүнтэй салшгүй холбоотой байдаг байх.
-Beezy-ийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би айлын бага, нэг ахтай. Хорооллын 46 дугаар сургуулийг төгссөн. Ер нь дуу хөгжимд дуртай, даруухан хүүхэд байсан даа.

-Таны шивээснүүд сонирхолтой харагдаж байна. Хэзээнээс шивээс хийлгэж эхэлсэн бэ, ямар нэг утга бий юү?
-Сүүлийн жилүүдэд л шивээс хийлгэж байгаа. Шивээснүүдээ утга учир талаас нь бус өөрт аль нь гоё байна тэрийгээ л хийлгэдэг дээ. Хүмүүс “шивээс хийлгэсэндээ харамсаж байна уу, хөгшрөөд яах уу” гээд л олон зүйл асуудаг л даа. Гэхдээ би өөрөө дуртай байхад бусдын юу гэх тийм ч сонин биш ээ. Шивээстэй өвөө нар байдаг шүү дээ.
-Сар шинийн баяр дөхсөн байна. Та хамгийн дурсамжтай цагаан сарын баярын тухайгаа ярьж өгч болох уу?
-Хүүхэд байхад бүх баярыг догдлоод, хоног тоолж хүлээдэг байлаа. Манайх Баянхошуунд амьдардаг байхад цагаан сараар найзуудтайгаа нийлээд, гудамжныхаа бүх айлаар ордог байлаа. Ихэнх нь биднийг танихгүй шүү дээ. Тэгэхэд л хаалгыг нь нүдээд “Сайхан шинэлж байна уу” гэж ороод л бэлэг авдаг байлаа. Тэр өдрүүд л одоо хамгийн дурсамжтай байдаг даа. Ер нь хүүхэд нас л хамгийн гоё байдаг шүү дээ.
-Цаашдыг зорилгоосоо хуваалцаач?
-Уран бүтээлээ тасралтгүй хийнэ дээ. Бас энэ зунаас бүрэн хэмжээний кино хийх бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| Ю.БАТБААТАР: ХҮҮХЭД НАСНЫ ХАМГИЙН САЙХАН ДУРСАМЖУУД МИНЬ “CODE” ХАМТЛАГТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |