Тэрбээр Соёл Урлагийн Их Сургуулийг 2013 онд МУАЖ Бирваагийн Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчнээр төгссөн. Мөн төгссөн цагаасаа хойш киноны арын албанд ажиллаж, туслах дүрүүдэд ажилласан билээ.
-Сайн байна уу. Киногоо нээхээр зэхэж байгаад баяр хүргэе. “Бидний араншин” уран сайхны кино бидний өмнө юуг “дэлгэн” харуулахыг зорив. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Хүрээлэн буй орчин, нийгэм бидний ирээдүйг “алж”, “боомилж” байна шүү дээ. . Бид киногоороо дамжуулан өнөөдөр Монголын мянга мянган гэр бүл хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж, ялж, ялагдаж байгааг гаргасан. Зүгээр л энгийн амьдралтай байсан айл охин нь хүнд өвчин туссанаар хэрхэн амьдрал нь оронгоороо эргэж, түүнийхээ төлөө тэмцэж байгаа талаар кинонд үгүйлнэ. Бид үргэлж нэгнээ хандиваар эмчлээд байж чадахгүй шүү дээ. Үүний төлөө юуг өөрчлөх үү, яах уу гэдгийг үзэгчид маань ойлгох байх аа.
Ээж минь өнгөрсөн онд уушгины хорт хавдраар нас барсан. Улаанбаатарын утаа үүнд бага зэрэг ч гэсэн нөлөөлсөн гэж боддог. Тиймдээ ч энэ бүтээлээрээ дамжуулан дуугарахыг, бодит байдал энэ шүү дээ гээд харуулахыг хичээж ажиллаа.

-Таны анхны гол дүр шүү дээ, ажиллахад хэр байв. Дүрийнхээ талаар манай уншигчдад цухас ярьж өгч болох уу?
-Манай “F studio”-ийн хамт олон киноны бэлтгэлээ хийх явцад “Гол дүрээрээ хэнийг сонгох уу, яах уу” гэх яриа гарсан юм. Тэгсэн найруулагч Ц.Амартүвшин/Amry/ “Чи ерөөсөө тогло” гээд шууд тулгасан. Кино зураг авалт эхлэхээс гурав хоногийн өмнө байсан болохоор тухайн үед их тулгамдаж байсан. Мөн дэлгэцийн ард байсаар байгаад жүжиглэлтээс бага зэрэг төсөөрсөн, камераа мэдрэхгүй байх гэсэн айдас төрж байсан. Гэхдээ өнөөдөр ард нь гараад сууж байгаа даа баяртай байна.
Миний дүрийн хувьд гэвэл Өсөхөө гэх хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, хийж чадах бүхий л зүйлийг хийж байгаа эгэл жирийн аавын дүр.
-Та багын л урлагт хайртай хүүхэд байв уу?
-Миний бага нас Дархан-Уул аймагт өнгөрсөн. Би дөрвөн хүүхэдтэй айлын бага хүү. Тиймдээ ч ээжийн эрх хүүхэд байлаа. Намайг урлагт хөтөлж уруулсан хүн ээж минь шүү дээ. Намайг Хүүхдийн ордны дугуйланд бүртгүүлээд, жүжигчин болох мөрөөдөл болж, мэргэжилдээ дурлаж байлаа. Хэрвээ ээж минь өнөөдөр байсан бол хүүгээ гол дүр бүтээснийг харсан бол мөн ч их баярлах байсан даа. Амьд ахуй цагт харуулж чадаагүй дээ харамсдаг ч ээж минь хүүгээ тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэж байна.
-МУАЖ Б.Мөнхдорж багшаасаа их зүйл сурсан байх. Оюутан ахуй цагт нь багш нь юуг илүүтэй шавь нартаа зөвлөдөг байв?
-Бид багшийнхаа хамгийн сүүлийн шавь нар байлаа шүү дээ. Тэр гайхалтай, эрхэм хүний шавь байна гэдэг нь өөрөө асар их хариуцлага, нэр хүнд гэж боддог доо. Тиймдээ ч оюутан байхдаа багшийнхаа хэлсэн, заасан үг бүрийг “тосож” авч, хэрэгжүүлэхийг хичээдэг байсан.
-Сургуулиа төгсөөд, арын албанд ажиллах нь таны сонирхол байв уу?
-Үнэндээ СУИС төгссөн хүн болгон гол дүрд тоглоно, жүжигчний мэргэжлээ хөөгөөд явна гэж байхгүй. Сургуулиа төгсөөд “За би юу ч гэсэн урлагаас л холдож болохгүй” гэж бодож байлаа. Тэгээд арын албанд ажиллаж, чамгүй олон уран бүтээлийн гэрэлтүүлэгчээр ажилласан байна. Киноны амин чухал зүйлийг нэг нь гэрэл байдаг болохоор энэ ажилдаа дурлаж арван жил ажиллаа. Энэ хугацаанд их ч зүйл сурлаа, өөрийгөө бэлтгэлээ. Гэхдээ би үргэлж камерын ард байгаагүй, боломж гарах бүрд л туслах дүрээр орж тоглож байсан.
-Тэгвэл цаашдаа юу бүтээхийг зорьж, төлөвлөж байна вэ?
-Боломж олдох юм бол жүжигчнээрээ ажиллах хүсэлтэй байгаа. Тэгэхдээ амьдралтай, үнэн дүрд л тоглохыг л хүсэж байна. Мөн өөрөө кино найруулах, бүтээх зорилготой байгаа. Сүүлийн жилүүдэд би Монголын алдартай яруу найрагчийн зохиолоос сэдэвлэж, түүхэн кино хийх бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

| Ч.ТӨГӨЛДӨР: ЭЭЖ МИНЬ ХҮҮГЭЭ ГОЛ ДҮР БҮТЭЭСНИЙГ ҮЗСЭН БОЛ МӨН Ч ИХ БАЯРЛАХ БАЙСАН ДАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |