Бид сийлбэр, СТА Ө.Алтанбаганатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр 10 гаруй жил сийлбэр хийж байгаа билээ.
-Сайн байна уу. “Мөс, цасан сийлбэр”-ийн олон улсын тэмцээний ялагч болсонд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сард ОХУ-ын Якут хотод зохион байгуулагдсан “Цас, мөсөн сийлбэр”-ийн уралдаанаас алт, мөнгөн медаль хүртээд ирлээ. Олон жилийн тууштай хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэндээ маш их баяртай байна. Мөн тэмцээнээсээ ирээд СТА цол, тэмдгээр шагнуулсан.
Энэ тэмцээн гурван төрлөөр явагддаг. Миний хувьд цасаар буга, согоо хийж тэргүүн байр эзэлсэн. Харин мөсөн сийлбэрийн төрөлд уран гимнастик хийж буй эмэгтэйг урласан.Тэмцээний зүгээс заасан хугацаанд бүтээлээ хийдэг. Хоёр өдрийн дотор нэг бүтээл хийх хуваарьтай учир хугацаа дуусахад шууд зогсооно. Тэмцээний зохион байгуулалтад маш сайн манай улсын сийлбэрчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсан даа.
-Хэзээнээс сийлбэр хийж байгаа вэ?
-Би Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрж өссөн хүн л дээ. Дунд ангиа төгсөөд, нутгийн коллежид барилгын мэргэжлээр суралцаж эхэлсэн. Манай ангийн хажууд сийлбэрийн анги байдаг хааяа нэг цонхоор харахаар их л сонирхолтой санагддаг байж билээ. Тэгээд ангиа сольж, сийлбэрийн ангид суралцаж эхэлсэн. Үүний дараа Дүрслэх урлагийн сургуульд сийлбэрийн мэргэжлээ улам гүнзгийрүүлж суралцсан даа. Мөс, цасаар 2018 оноос хойш баримал урлаж байгаа.
СИЙЛБЭР ЦОР ГАНЦ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ БАЙДАГ
-Модон сийлбэр хийж байна уу?
-Сийлбэрчид цас, мөсөөр сийлбэр хийхээс урьдаж модон сийлбэр хийж эхэлдэг юм.
-Баянзүрх дүүрэгт шинээр хийгдсэн мөсөн сийлбэрийг хийсэн гэл үү?
-Тийм ээ. Сийлбэрч ах нар, найзуудтайгаа хамтран бүтээсэн. Энэ жил дүүргүүдэд мөсөөр тохижилт хийж эхэлсэнд маш их баяртай байгаа.
-Мөсөөр сийлбэр хийхэд хүндрэл, бэрхшээл хэр байдаг вэ?
-Мөсний тусгай багажаар сийлбэрээ хийдэг ч болгоомжтой, няхуур хандахгүй л бол цуурчих гээд эвгүй байдаг. Цуурсан тохиолдолд усаар наагаад л хийнэ шүү дээ. Мөсөөр сийлбэр хийхийн тулд ихэвчлэн шөнө оройн цагаар хамгийн хүйтэн үед хийдэг учир гар бээрэх, даарах үе их бий. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор жаргалтай байдаг даа.
-Сийлбэр хийх мөсөө өөрсдөө бэлтгэдэг үү?
-Хотын ойролцоох нууруудаас өөрсдөө очиж, хөрөөдөж авч ирдэг. Урсгал устай голоос авахаар амархан бутардаг учир заавал тогтмол устай нуураас авдаг даа.
-Өнгөрсөн хугацаанд ямар сийлбэр хийхэд хамгийн хүндрэлд байв?
-Тийм амархан хийхгүй шүү дээ. Эхлээд загвар зургаа зурна, бодно. Тэгээд нарийн мэдрэмжтэй хийж байж л сая нэг давтагдашгүй бүтээл “төрдөг”. Бүх талаасаа харагддаг биет сийлбэр хийх хамгийн хүндрэлтэй.
-Иргэдийн захиалгаар бүтээл хийж байна уу?
-Арванзургаан наснаасаа хойш сийлбэрээс өөр ажил хийгээгүй, бүх амьдралаа зориулж явна даа. Монголчууд маань сүүлийн жилүүдэд модоор ахуйн хэрэглээний зүйл, жижиг дурсгалын зүйл их хийлгэдэг болсон. Ер нь модон сийлбэр удаан эдэлгээтэй, хүн бүрд зориулж, судал нь давтагдахгүй цор ганц бүтээгддэгээрээ онцлог шүү дээ. Тиймдээ ч хүмүүс дуртай захиалга өгдөг байх.
-Таны бүтээсэн сийлбэрийг хараад эерэг сэтгэгдэл илэрхийлэх хүн олон байх. Тэр үед ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Өвлийн эд хүйтэнд орой бүтээлээ хийгээд зогсож байхад хүмүүс ирээд “Энэ юу болох юм бэ, ямар гоё юм бэ” гээд инээхийг нь харахаар ядарч, даарснаа мартаад жаргалтай болчихдог. Хүүхэлдэйн киноны баатрыг урлахаар “Хүүхдүүд ямар гоё юм бэ, пороро байна” гэхийг сонсох үнэхээр сайхан шүү дээ.
-Сийлбэр сонирхож буй хүмүүст бяцхан зөвлөгөө өгөөч?
-Бүх зүйл харагдаж байгаа шигээ амархан биш шүү. Үнэхээр сонирхож байвал хийгээд үзээрэй л гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Бид сийлбэрч Ө.Алтанбаганатай цөөн хором ийн ярилцлаа. Түүнийн зарим бүтээлийг дараах зургаас үзээрэй.



| “МӨС, ЦАСАН СИЙЛБЭР”-ИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, СТА Ө. АЛТАНБАГАНА: СИЙЛБЭР ЦОР ГАНЦ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ БАЙДАГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |