Бид түүний аав Р.Отгон-Улаантай ярилцлаа.
-Сайн байна уу. Танай гэр бүлд баяр хүргэе, та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Охиноо Олон улсын мастер, Их мастер цолны болзол давхар хангасан тухай сонсоод, тэсэлгүй баярын нулимс унагасан. Аав хүнд үр хүүхэд нь сайн явахаас илүү баяртай зүйл гэж байхгүй шүү дээ. Охиноороо болон багш нараар нь маш их бахархаж байна. Ганцхан жилийн дотор ийм амжилт гаргана гэдэг амаргүй шүү дээ.
“Жижигхэн зүйл дээр сандраад алдаа гаргасан, илүү их амжилт гаргаж чадах байсан” гээд өөрөө бага зэрэг сэтгэл дундуур байх шиг байна лээ. Өөрөөсөө хэд дахин ах, эгч хүүхдүүдтэй өрсөлдсөн болохоор аргагүй туршлага дутсан байх гэж бодож байна. Гэхдээ минйи охин сайн байсан.
-Ой тогтоолтоор хичээллэх болсон түүхээс нь яривал?
-Хоёр жилийн өмнө манай Багануур дүүрэгт “Монголын оюун ухааны академи” нээгдсэн юм. Тэгээд охин маань “Би энд сурмаар байна” гээд л эхэлж байсан даа.
-Охиныхоо талаар яриа дэлгэвэл?
-Манай том охин жаахан байхаасаа л аливаа зүйлд өөрийгөө сорьдог, хичээнгүй хүүхэд байлаа. Одоо гурван дүүгийнхээ хичээллийг зааж, зөвлөнө. Спорт, урлагаар ч сайн хичээллэдэг, сурлага сайтай хүүхэд. Зан аашны хувьд маш нээлттэй, нийгмийн ажилд идэвхтэй. Багануур дүүргийн Өргөө соёлын төвийн бүжигчин байсан. Бас илтгэх урлагаар хичээллэдэг, 2-8 дугаар анги хүртлээ ангийн дарга хийсэн.
Эхнэр бид хоёр “Тийм сургалтад яв, хичээлээ хий” гэж шахаж шаардаж байсан удаагүй. Өөрөө “Тийм сургалтад явах гэсэн юм аа. Та хоёр төлбөрийг нь төлж чадах уу” гэж асуудаг. Тэр бүрд нь дэмжээд, “Чи өөрөө цагаа зохицуулж чадах юм бол яв” гэдэг.
-Ирээдүйн мэргэжлийнхээ талаар тантай ярилцаж байна уу?
-Охин минь ирэх жил ахлах ангид орно. Гадаадын сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Одооноос бэлдээд л дэлхийн том том сургуулиудын нэр хэлээд л байгаа. Нийгэм рүү чиглэсэн мэргэжлээр суралцана талаар ярьж байсан. Ер нь охин маань насандаа баймгүй биеэ даасан, том зорилготой. Өөрөө хичээж байхад нэг өдөр хүрчихсэн байна байх гэж бодож явдаг даа.
-Охиндоо хандаж хэлэх үг байна уу?
-Хайртай шүү, улам их хичээгээрэй. Аав, ээж хоёр нь үргэлж бүх боломжоороо дэмжих болно гэж хэлмээр байна.
.jpg)
| О.НАРАНЗУЛЫН ААВ Р.ОТГОН-УЛААН: ОХИНОО ОЛОН УЛСЫН МАСТЕР, ИХ МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАХАД НЬ БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |