-Шавь нь олон улсын тэмцээнд бахархам амжилт гаргалаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бидний биеэр ирж оролцож байгаа анхны олон улсын тэмцээн. Нэр хүндтэй тэмцээний нэгдүгээр байрт шалгараад зогсохгүй тус хотын захирагчийн нэрэмжит шагналыг авсандаа баяртай байна. Мөн гала тоглолтын үеэр гран-при шагнал авлаа, шавь минь. Монголын сонгодог урлаг тэр дундаа төгөлдөр хуурчдаас авч буй анхны гран-при шагнал. Б.Гүен болон манай сургуулийн багш нар, энэ урлагт дуртай хүн бүр баяртай байна. Бид өмнө нь цар тахалтай холбоотойгоор олон улсын тэмцээнд байнга цахимаа оролцдог байсан. Тэр бүрд олон амжилт гаргасан. Шавиараа их бахархаж байгаа.
-Б.Гүенг тайзан дээр төгөлдөр тоглож байгааг хараад юу бодсон бэ. Тэмцээнд оролцож байхад нь юу бодогдов?
-Тус тэмцээнд миний хоёр шавь оролцсон. Хамт явж байгаа учраас бэлтгэлийг нь хийлгэхээс гадна хэрэгтэй үед нь амрааж байсан. Б.Гүенг төгөлдөр хуур тоглох үед төдийлөн санаа зовоогүй ээ. Учир нь, байнгын бэлтгэлтэй байдаг. Мөн сэтгэл зүйг нь бэлдэхийн тулд бага ангид нь ганцаарчилсан тоглолт хийлгэсэн. Тэр бүр нь маш сайн туршлага болсон байх. Гэхдээ шагналт байр зарлахад нүдэнд нулимс хураад догдолдог юм билээ.

-Та хоёр энэхүү тэмцээнд хэр удаан бэлдсэн бэ. Багш шавь болоод хэр удаж байна?
-"Virtuosi per musica di pianoforte" олон улсын тэмцээнд оролцох шийдвэрээ есдүгээр сард гаргасан. Өмнө нь тоглож байсан хөгжмийн зохиолоо тоглосон. Тус хөгжмийг гурван жилийн өмнөөс тоглож сурсан байсан.
-Анх хичээллэж эхэлсэн үеэс нь Б.Гүенд ямар чадварыг сургахаар ажиллав. Шавийнхаа талаар ярихгүй юу?
- Б.Гүен бид хоёр 2020 оноос хойш хичээллэж байгаа. Анх уулзсан цагаасаа эхлээд гоцлооч, Монгол Улсыг төлөөлөх төгөлдөр хуурч, ураны бүтээлчийг бэлдэнэ гэж төлөвлөж, зорьж ажилласан. Гарын тавилт хөгжимчин хүнд маш чухал. Энэ алхмыг зөв тавихгүй бол удаан хөгжимчнөөр ажиллах боломжгүй болдог. Мөн ямар ч зохиолыг тоглоход хүндрэлгүй байгаасай гэсэн дээ техникт нь их анхаарсан. Тайзан дээр гараад ёслохоос нь эхлээд бүх зүйлийг зааж сургахыг хичээсэн. Б.Гүен маань авьяас чадвартайгаас гадна их хүмүүжил сайтай, юмыг их хурдан хүлээж авдаг.

-Төгөлдөр хуурын багш байхын юу нь танд хамгийн сайхан санагддаг вэ. Анхны хичээл зааж байсан үеэ дурсвал?
-Би есдүгээр ангиасаа эхлээд сонирхогч хүүхдүүдэд хувийн багш болж төгөлдөр хуур заадаг байлаа. 2018 оноос мэргэжлийн хүүхдүүдэд хичээл орж эхэлсэн. Ингээд бодоход 14 жил хүүхдүүдэд төгөлдөр хуур зааж байгаа юм байна. Хүүхдүүдэд хичээл заах бүрдээ тэднээсээ их зүйл сурч, туршлагатай болж байдаг. Сонгодог хөгжмийг зургаан наснаас эхлээд сурч эхэлдэг. Ингээд сургууль төгсөх хүртэл нь төгөлдөр хуурын хичээл заадаг учраас хүүхэд өсгөхтэй ижилхэн цаг хугацааг туулдаг даа. Ганцхан төгөлдөр хуур заахаас гадна ёс зүй, хүмүүжилд нь анхаардаг. Ийм үнэ цэнтэй ажил хийдгээрээ үргэлж бахархдаг.
-Хөгжимтэй холбогдож байсан үе нь хэзээ вэ. Яагаад хөгжимчин болов. Тэр дундаа яагаад төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн бэ?
-Гэр бүлийнхэн минь урлагийн хүмүүс учраас зургаан настайдаа Монгол Улсын Консерваторид элсэн суралцсан. Төгөлдөр хуурч цаашид удирдаач, хөгжимчин гээд хөрвөх боломжтой учраас ээж минь төгөлдөр хуурын ангийг сонгож оруулсан байх. Бага ангийн хүүхдүүд хөгжимдөө дурлаж, утгыг нь ойлгож тоглох тохиолдол ховор байдаг. Өсвөр насандаа илүү хөгжмөө ойлгож, мэдэрч эхэлдэг юм билээ. Би ч тэр насандаа хөгжимдөө дурласан. Москва хотод сурч байхдаа олон төгөлдөр хуур тоглолт үзэж бахдаа илүү мэдэрч дуртай болсон.

-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?
-Төгөлдөр хуураасаа өдөр бүр хайр, аз жаргал мэдэрдэг. Сонгодог хөгжим бол дуртай хинийнх нь сонгож сурдаг, эзэмшиж чаддаг зэмсэг биш. Би шавь нартаа хөгжим дээр гараа тавьж байгаа бол их хүндэтгэлтэй хандаж, амьтайгаар тоглох ёстой гэж хэлдэг. Хэнд ч хэлж байгаагүй мэдрэмжээ хөгжмийн зэмсгээрээ дамжуулж гаргаж, илэрхийлдэг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Б.гүен бид хоёр эхнийхээ олон улсын тэмцээнд тун амжилттай оролцлоо. Шавь маань дахин өөр тэмцээнд оролцохоор явсан. Монгол зохиогдох гарамгай хөгжимчдийн тоглолтод Б.Гүен маань хоёр дахь удаагаа уригдаж оролцох гэж байгаа. Багшийн мэргэжил хэдий завгүй ч би уран бүтээлээ гаргах талаар бодож төлөвлөж байна.
| Г.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ГҮЕНГ МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨХ ШИЛДЭГ ТӨГӨЛДӨР ХУУРЧ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |