-Сайн байна уу, юуны өмнө анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл нь хэр хангагдаж байна вэ. Завгүй өдрүүд өнгөрч байгаа ч догдлол дүүрэн байгаа болов уу?
-Сайн байна уу. Дэлхийн даяар тархан суурьшсан монгол ахан дүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Анхны тоглолт болохоор ч тэр үү, догдлоод хоног тоолон хүлээж байна. Тоглолтын бэлтгэл ажил жигдрэх шатандаа явж байгаа.
-Тоглолтын нэр их өвөрмөц санагдлаа, елдэн салхи гэж ямар утгатай үг вэ?
-Тал бичээч Да.Жаргалсайхан ах минь “Елдэн салхи” дууны минь үгийг бичиж өгч байлаа.
"...Чивчин хуугих елдэн салхи
Чилгэр талын дааган дэл годгононо
Чийгтэй шүүрмэг сэврээж
Чисчүү лавшиг дээр дөшнө
Елдэн салхин..." гээд мартагдсан үгнүүдийг сэргээж, оруулсан байдаг юм. Елдэн салхи гэдэг сахилгагүй сэргэлэн гэдэгтэй утгыг илэохийлнэ. Би өөрийгөө яг тийм л хүн гэж боддог.
-Хэзээнээс дуучин болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн бэ?
-Анх 1998 онд сургуулийнхаа урлагийн наадамд түрүүлж, дуучин болох мөрөөдөлтэй болж байлаа. Урлагийн наадамд орж байсан түүх минь их инээдтэй л дээ. Даалгавраа хийгээгүй болохоор багшаасаа айгаад, “Би урлагийн наадмын гоцлол дууны тэмцээнд оролцмоор байна” гэсэн юм. Тэр үед тэгж хэлснээ хувь тавилан л гэж боддог доо. Манай гэр сургуулиас дөрвөн километр орчим зайтай ч их хурдан гүйж очоод, ээждээ өргөмжлөлөө үзүүлж байсан юм даа. Тухайн үед медаль ховор өргөмжлөл өгдөг байлаа шүү дээ.
Үүний дараа Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг дуурийн дуулаач мэргэжлээр 2004 онд төгсөж байсан.
-Аялгатай ярьдаг хүүхдүүдийг дуулаачаар элсүүлэхгүй тал бий шүү дээ. Та хэрхэн Монгол Улсын Консерваторт тэнцэж байв?
-Би аялгатай дээрээс нь бөөрөнхий хэлтэй байсан. Тэгээд багш нар маань “14 хоногийн дотор засахгүй бол элсүүлэхгүй шүү. Миний хүү өөр мэргэжил бодоорой” гэж байсан. Тэгээд л би гэдэг хүн дуртай юм болохоороо хичээсээр байгаад л долоо хоногийн дотор засаж байсан даа. Ихэнх хүн засагддаггүй л гэж ярьдаг юм билээ. Одоо бол нутгийнхаа аялгаар дуулах дуртай. Мөн нутгийн аялга, өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх туйлын зорилготой л амьдарч байна даа.
-Та дуулах авьяасаа хэнээс өвлөв, дуучин болно гэхэд гэр бүл нь хэрхэн хүлээж авч байв?
-Манай гэр бүлд мэргэжлийн дуучин хүн байхгүй ч сайхан дуулдаг хүн олонтой. Өвөө минь сайхан дуулдаг, нутагтаа алдартай хүн байсан гэдэг. Манай ээж, аав хүүхдүүдээ сонирхсон чиглэлээр нь маш сайн хөгжүүлж, дэмждэг байсан. Үүнд нь маш их талархаж явдаг даа.
.jpg)
-Ойрад аялгаар дуулж эхэлсэн үеэ дурсаач?
-Би төрсөн нутгийнхаа хөгжимт жүжгийн театраас ажлын гараагаа эхлэсэн. Ер нь орон нутгийн театрууд тухайн аймаг орон нутгийн хэл соёл, өв уламжлалыг хадгалж авч явахыг эрхэмлэдэг. Тиймдээ ч би ойрод аялгаар дуулж, бие биелгээгээ хийгээд явж байна. Ойрад аялгаар дуулахаар л сэтгэл уужраад сайхан байдаг юм.
-Таныг хөөмийлдөг гэж сонссон, хэрхэн сурч байсан бэ?
-Зарим хүн итгэдэггүй ч би 14 хоногийн дотор сурч байсан. Тоглолтоор явах замдаа сонирхож, туршсаар байгаад л сурчихсан. Би ер нь сонирхсон юмаа оролдсоор байгаад л хурдан өөрийн болгодог.
-Ярилцлагын төгсгөлд тоглолтынхоо талаар товч мэдээлэл өгөөч?
-“Елдэн салхи” уран бүтээлийн тоглолтоо 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийнэ. Тоглолтонд маань Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцохоос гадна МУГЖ Б.Сийлэгмаа, Б.Батбаатар, Ж.Эрдэнэдалай, МУСТА Ноён бондгор, А.Анхбаяр, Б.Чанцалдулам ,Л. Лхамрагчаа, дуучин Э.Амгалан нар ая дуугаа өргөх юм. Харин хөтлөгчөөр МУСТА Ш.Баянмөнх, Ж.Бурмаа, Тал бичээч Да.Жаргалсайхан нар оролцоно. Та бүхэн минь өргөнөөр хүрэлцэн ирээрэй.
-Баярлалаа.
.jpg)
| ДУУЧИН Ж.ТУЛГАА: НУТГИЙН АЯЛГА, ӨВ УЛАМЖЛАЛАА ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ Л МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |