Есөн настайдаа Говь-Алтай аймгийн анхны шилдэг эмэгтэй уначаар шалгарч байсан Ж.Дэнсмаатай ярилцлаа. Тэрбээр "Монгол-Брэнд-Морин өртөө" уралдаанд хоёр жил оролцож, 20000 километрийг мориор туулсан гурван монгол эмэгтэйн нэг болсон чадварлаг, хичээнгүй, зоригтой нэгэн.
-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. Аймгийнхаа АШУҮИС-ийн эм найруулагчийн ангид нэгдүгээр дамжаанд суралцдаг. Айлын бага охин.

-Энэ жил “Монгол-Брэнд-Морин өртөө” уралдаанд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан байсан. Хэд дэх жилээ тус уралдаанд оролцож байна вэ. Өөрийнхөө амжилтаас ярьж өгнө үү?
-“Монгол-Брэнд-Морин өртөө” уралдаанд аймгаа төлөөлж хоёр жил оролцсон. 2022 онд 27 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тавдугаар байрт шалгарсан. 40 цаг 22 минут 16 секунтын амжилт тогтоож 1000 километр замыг туулсан. Мөн тухайн жилийн уралдаан маш сонирхолтой болж, Тавйань, Америкийн хоёр иргэн уралдсан. Харин 2023 онд 13 хүн уралдсанаас дөрөвдүгээрт байрт орж, 44 цаг 30 мин хоёр секунтын рекорд тогтоосон. 19 насандаа 2000 километр мориор туулна гэдэг миний хувьд маш их тэсвэр, тэвчээр шаардсан.
-“Морин өртөө” уралдаанд оролцоход юуг илүүтэй анхаарах ёстой байдаг вэ. Тэмцээнийхээ талаар ярьж өгнө үү?
-Монгол Улсад 2000 километр мориор туулсан гурван эмэгтэйн нэг нь би. Манай уралдаан маш сайхан болдог. Тус уралдаанд орж байхдаа монгол хүн болж өсөж, төрснөөрөө дахин бахархаж, ихийг ойлгож, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттай болсон. Тиймээс морио мэдэрч унах хамгийн чухал нь. Хаана нь морио амраах уу, хэдийд нь давхуулах уу гэдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ер нь мэдрэмжтэй хүн л морь унадаг, уралддаг гэж боддог доо.
-Тус тэмцээнд оролцохдоо хэчнээн морь сэлгэдэг вэ?
-Хоёр жил уралдахдаа унасан морьдоо ямар ч асуудалгүй авчирдаг байсан. Морио аюулгүй унаж эдэлнэ гэдэг том амжилт: 1000 километр уралдахдаа нийт 34 морь сольж буюу морио сугалаагаар сугалж унадаг.

-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн бэ. Хурдны морь унаад хурдалж байсан амжилт, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Би зургаан настайгаасаа хурдын морь унаж сурсан. Морь унадаг унаач дагасаар байгаад л морь унаж сурсан. Хурдан морь унана гэдэг хүн болгонд олдоод байдаг зүйл биш. Бас л мэдрэмж шаардана, уяачнынхаа итгэл, найдварыг өвөртлөөд л морио унаад наадамдаа морддог доо. Уралдааны үед морь минь түрүүлж, өнгөлөөд% ганцаараа давхих тэр мэдрэмж үнэхээр сайхан.
-Таны аав уяач гэсэн. Аавынхаа сонирхлыг өвлөж, үргэлжлүүлнэ гэж боддог уу?
-Аав удам дамжсан уяач. Одоогоор аймгийн алдарт уяач цолтой байгаа. Би аавынхаа сонирхлыг үргэлжлүүлнэ гэж боддог. Үүнийг бодох бүрдээ аавийнхаа хүрээгүй цолонд хүрэх юм сан гэж мөрөөддөг дөө.

-Хэдэн настайдаа Говь-Алтай аймгийн анхны шилдэг унач болж байсан бэ?
-Есөн настайдаа аймгийнхаа анхны эмэгтэй шилдэг унаач болж байсан. Тухайн үед баярлаж л байсан байх. Яг хэрхэн баярлаж байснаа санаддаггүй юм. Анхны гэх тодотголтой болохоор сайхан санагддаг. Энэ бол миний амьдралдаа үлдээсэн гоё дурсамжуудын минь нэг.
-Монгол морины гайхамшгийг хэрхэн биширдэг вэ. Морьтой ойр байдаг хүний хувьд морины тухай ярьж өгөөч?
-Монгол морь гэдэг үнэхээр тэсвэр хатуужлийн туйл. 1000 километр уралдахдаа “Хүрэх газар чинь хол шүү хүлэгтээ итгээрэй. Зорьсон зорилго чинь том шүү зорилгодоо хүрээрэй” гэх үгийг бодоод л явдаг даа. Монгол морь монгол хүний тэвчээрт хязгаар гэж үгүй.
| ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АНХНЫ ШИЛДЭГ УНААЧ Ж.ДЭНСМАА: 2000 КИЛОМЕТР МОРИОР УРАЛДСАН ГУРВАН МОНГОЛ ЭМЭГТЭЙН НЭГ НЬ БИ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |