-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Энхзоригтын Цэен гэдэг. Нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг.
-БНСУ-ын “Шуурхай хүргэлт Монголд” нэвтрүүлгийн хамгийн анхны илгээмжийг хүлээж авсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сонин хэрнээ гайхалтай мэдрэмж авсан үйл явдал байсан. Тийм их алдартай хүмүүс надад илгээмж авчирч өгнө гэж мөрөөдөх нь битгий хэл бодож ч байгаагүй. Ховорхон тохиох гайхалтай дурсамж болсон доо.
-Алдартай хүмүүс ирнэ гэж урьдчилж хэлсэн үү. Уулзаад юуны талаар ярилцсан бэ?
-Хүргэлт ирнэ гэж үнэхээр мэдээгүй байсан. Тулгамдаад, сандраад юм ярихад хэцүү болсон. Гэхдээ бүүр чимээгүй байж болохгүй гэж бодсон учраас асуусан асуулт болгонд нь хариулаад л байсан. Ерөнхийдөө манай гэр бүл, амьдралын талаар их сонирхсон. “Яагаад тусдаа амьдарч байгаа, нөхөр чинь юу хийдэг, ямар мэргэжилтэй” гээд асуусан асуулт бүрд нь хариулж, багахан хугацаанд ч гэсэн ярилцсан.

-Зурагтаар хардаг уран бүтээлчдээ ойроос харах ямар байсан бэ?
-Үнэхээр үгээр илэрхийлэх боломжгүй мөч. Харчхаад бүр үнэхээр гайхсан. Маш алдартай, БНСУ-д амьдардаг байсан ч байнга хараад байх боломжгүй хүмүүс манай гэрийн гадаа надад хүргэлт өгөх гээд зогсож байгааг хараад нүдэндээ ч итгээгүй.
-Солонгос хэл мэддэг нь нэвтрүүлэгт тус болсон уу. Тэдэнтэй эх хэлээр нь ярилцахад хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тийм солонгосоор тийм ч сайн ярьж чадахгүй учраас удаан ярилцаагүй ээ. Нэвтрүүлгийн багийнхан манай гэр болон хашаан доторх зүйлсийг сайн судалсан,хаана юу байгааг нь мэдэж байсан. Тэдэнтэй хэсэг хугацаанд цагийг өнгөрүүлсэн хэр нь маш элгэмсэг, дотно санагдсан. Манай хүүхэдтэй тоглож, тэвэрч байгааг нь хараад сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдсан.
-Гэр бүлийнх нь хүн илгээмж явуулсан юм билээ. Бэлэгээ авах ямар байсан бэ?
-Сайхан шүү дээ. Өөрөөс нь бэлэг авах гоё байдаг л даа. Гэхдээ надад зориулж явуулсан хайр шингэсэн бэлгийг өөр хүнээр тэр дундаа алдартай хүмүүсээр дамжуулж авна гэдэг үлгэр шиг л байсан даа.
-Нэвтрүүлэг гарахаас өмнө цахим сүлжээнд эерэг болон сөрөг сэтгэгдэл их гарсан байсан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Сайн, муугаар хэлсэн хүмүүс байсан. Би тэр бүрийг төдийлөн их тоогоогүй ээ. Илгээмж авч байх мөч, тэр хэсэг хугацаа надад гайхалтай байсан нь хангалттай шүү дээ. Бусад хүмүүсийн хэлэх үг надад нөлөөлөөгүй ээ.

-Нэвтрүүлэг албан ёсоор цацагдсаны дараа өөрийнхөө оролцсон ангийг үзэх ямар байсан бэ. Нэвтрүүлгээ догдолж хүлээсэн үү?
-Зураг авалтад орсон өдрөөсөө хойш л гарах өдрийг нь их хүлээсэн. Догдлохын хажуугаар бага зэрэг айдастай өдрүүдийг өнгөрүүлсэн. “Яаж гарах бол, хүмүүст таалагдах болов уу” гэх мэт сандрал, айдас байлаа. Гэхдээ нэвтрүүлгээ үзээд тайвширсан. Төсөөлснөөс илүү хөгжилтэй гоё болсон байна лээ. Хүмүүст ч их таалагдсан байх.
-Нэвтрүүлгийн нэг дүр болсныг эргэн тойрных нь хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Найзууд, хамаатан, таньдаг хүмүүс “Одууд ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ, намайг дуудахгүй яасан юм” гэж их асууж, хэлсэн. Үнэндээ би ч тэднийг ирнэ гэж мэдээгүй шүү дээ. Мэдээгүй байхад ирсэн гэдгийг нь хэлж тайлбарласан. Миний таньдаг хүмүүс нэвтрүүлгийг их эергээр хүлээж авсан байсан.
-Илгээмж явуулсан ханийнхаа талаар ярихгүй юу. Тухайн үед нөхөр нь БНСУ-д амьдарч байгаа гэж байсан шүү дээ?
-Бид хоёр танилцаад таван жил болж байж, албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Нөхөртэйгөө анх БНСУ-д танилцаж, амьдралаа эхлүүлсэн. Анхны хүүхдээ Солонгос Улсад төрүүлсэн. Нөхөр маань одоогоор тус улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутан л даа. Ингээд харахаар манай гэр бүл БНСУ-тай салшгүй холбоотой юм байна.
| Э.ЦЭЕН: БНСУ-ЫН АЛДАРТНУУДААС ХАЙР ШИНГЭСЭН ИЛГЭЭМЖ АВАХ МӨЧ ҮЛГЭР ШИГ БАЙСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |