-Сайн байна уу, ургац арвин байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү. Хэдэн жил тариалан эрхэлж байна вэ?
-Сайн байна уу, намайг П.Очирбат гэдэг. Дундговь аймагт гэргий Г.Жавзмаагийнхаа хамт тариалан эрхэлдэг. Алимны мод тарьж, ургуулаад таван жил болсон байна. Хашаандаа алимны мод тарихаас өмнө огт тариалан эрхэлж үзээгүй, төрийн албаны ажилтан байсан. Өнгөрсөн жил анхны ургацаа хурааж авсан.
-Тариалах боломжтой олон жимс, ногооноос яагаад алим сонгож тарих болов?
-Манай гэр бүл алим идэх хамгийн дуртай. Гэхдээ бид дуртай, байнга иддэг жимсээ гадаадаас хаана, яаж тарьсаныг нь мэдэхгүй худалдаж авдаг шүү дээ. Нэг талаараа эрүүл мэндийн баталгаагүй гэсэн үг. Хамгийн дуртай жимсээ өөрсдийнхөө гараар, эрүүл орчинд тарихыг хүссэн юм. Мод тарих сонирхолтой байсан нь ч нөлөөлсөн байх.
(7).jpg)
-Анхны ургац хураалтаараа ойролцоогоор хэр их алим хурааж авсан бэ. Энэ жилийн ургац хураалт сайн байв уу?
-Өнгөрсөн жил 120 орчим кг алим хурааж авсан. Жил бүр алимны модны өгөх ургацын хэмжээ нэмэгдэж байдаг. Энэ жил 130 орчим килограммыг хурааж авсан. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан авах ёстой байсан ургацаасаа арай багийг хураасан. Энэ жил хүчтэй салхи олон гарч алимны цэцэг, бүрэн болоогүй алим их унасан.
-Өмнө нь тариалан эрхэлж байгаагүй гэсэн дээ. Алимны мод тарихад хүндрэлтэй зүйл гарсан уу?
-Гэр бүлийн хүн бид хоёр төрийн албанд олон жил ажилласан. Миний хувьд байгаль орчны асуудал хариуцах ажил хийж байх үедээ мод тарих талаар судалж, тарих ч дуртай болсон. Тиймээс алимны мод тарихад хүндрэлтэй зүйлтэй учраагүй ээ. Өмнө нь тарьж ургуулж байсан модтой адилхан аргаар тарьж, ургуулсан.
-Тарьсанаасаа хойш дөрвөн жилийн дараа анхны ургацаа авах мэдрэмж үгээр орлуулшгүй байх даа?
-Үнэхээр тэвчээр шаардсан ажил шүү. Дөрвөн жилийн турш хойш суулгүйгээр эргэж, тойрч шаардлагатай арчилгааг нь хийж ургуулсан. Хүүхэд өсгөхтэй л адилхан. Анхны ургацаа хурааж авах үеийн мэдрэмж үнэхээр гайхалтай. Өөрийн гараар гэр бүлтэйгээ хамт тарьж ургуулсан жимс илүү амттай байгаа юм шиг санагдсан.

-Гэр бүлд нь газар тариалантай холбоотой хүн байгаа юу. Хаанаас туршлага хуримтлуулсан юм бэ?
-Газар тариалантай холбоотой ажилладаг хүн байхгүй ээ. Эхнэрийн маань гэр бүлийнхэн хөдөлмөрч хүмүүс, хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тарьдаг байсан юм. Тэднээсээ заавар зөвлөгөө авч, мэдэхгүй зүйлсээ асуудаг байсан.
-Залуу хосууд хотод ажиллаж, амьдрахыг хүсэж хичээх болсон шүү дээ. Залуу гэр бүлийн хувьд хөдөө, орон нутгийг зорих ямар байсан бэ?
-Залуус бүх зүйл нь төвлөрсөн газар руу их явдаг болжээ. Манай гэр бүлийн хувьд аймагтаа ажиллаж, амьдрах дуртай. Амар тайван, сэтгэл хангалуун орчинд өөрсдийнхөөрөө хөдөлмөрлөөд амьдрах бүрэн боломж байна шүү дээ.
-Алимаа хэрхэн борлуулж байна вэ. Аймаг, сумд нь өөр алим, жимс тариалдаг хүн бий юү?
-Манайхтай адилхан 2019 онд алимны мод авч тарьсан хэд хэдэн айл аймагт бий. Өнгөрсөн жилийн ургацыг маань хараад мод тариалах сонирхолтой болсон хүмүүс олон бий. Энэ оны хавар Ховд аймгийн Булган сумаас алим тариалдаг тариаланчид ирж сургалт зохион байгуулсан. Энэ сургалтад манай аймгийн 100 гаруй хүн хамрагдсан. Аймгийн хэмжээд 800 гаруй алимны суулгац худалдан авсан байсан.
-Аймгийнх нь цаг агаар, хөрс нь тариалан эрхлэхэд хэр тохиромжтой байгаа вэ?
-Манай аймгийн цаг агаар, хөрсний байдал нь алимны мод тарихад их тохирдог. Алимны мод нар, чийг, дулаанд их дуртай, тийм нөхцөлд сайн ургадаг юм. Ганц хүндрэлтэй асуудал нь говийн аймаг учраас урсгал ус байхгүй. Тиймээс худгаас ус зөөж, модоо усалдаг даа.

-Өөр жимс, ногоо тарих бодол бий юү. Таривал юу тарих бодолтой байна вэ?
-Энэ жил хашаандаа чацаргана, тошлой, лийр, монос зэрэг хэд хэдэн төрлийн мод тарьсан. Цаашид алимаа үргэлжлүүлэн тарьж, аж ахуйн хэмжээнд хүргэх хүсэл мөрөөдөлтэй байгаа.
-Жимс ногоо тарихыг хамгийн сайхан мэдрэмж нь юу юм бэ?
-Жимсний мод тариалахын хамгийн сайхан зүйл нь өөрийн гараараа модоо хөрсөнд суулгаж, арчилж цэцэглэн ургаж байгааг нь харах хамгийн сайхан байдаг даа. Үр хүүхдээ өсгөж байгаатай л адилхан бүх цаг үед сайхан мэдрэмж авдаг.
.jpg)

| ГОВИЙН ТАРИАЛАНЧ П.ОЧИРБАТ: Гэр бүлийнхэнтэйгээ тарьсан алим хамгийн амттай |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |