“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн байдаг. Адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг яллагдагчаар татжээ. Ингэхдээ түүнийг “Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, "Гацуурт" ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татсан байна.
-Та зургадугаар сард “Гацуурт” ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай холбоотой бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байдаг. Тухайн үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриад өгөөч?
-Тухайн өдөр орой ажлаа тараад, гэртээ амарч байхад иргэдээс “”Гацуурт” ХХК 300 гаруй адуу оруулж ирэх гэж байна. Тэдгээр адуу нь хорио цээрийн дэглэмтэй газраас ирсэн” гэх мэдээлэл ирсэн. Тэгээд би сумынхаа цагдаагийн хамт тухай газар хоносон, адуу орж ирээгүй. Харин маргаашийнх нв 16:00 цагийн орчимд цагаан өнгийн ачааны машин унаганууд ачиж орж ирсэн. Тэгээд манай Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн улсын байцаагч н.Алтаннавч аймгийн засаг даргын захирамжийн дагуу шалгалт хийсэн. Тэгэхэд тэдгээр унага гарал үүслийн бичиггүй учир “Хаанаас ирж байгаа вэ” гэж асуухад “Сүхбаатар, Дорнод аймгаас ирсэн” гэсэн. Мөн газар нутгийн талаар эргэлзээтэй мэдээлэл өгсөн. Манай зүгээс “Малын гоц халдварын голомттой бүсээс ирсэн байна. Мөн гарал үүслийн бичиггүй учир оруулахгүй” гэх шаардлагыг тавьсан. Тэгэхэд “Гацуурт” ХХК-ийн ажилчид шаардлага биелүүлээгүй. Мөн машин нь цагдаагаас зугтааж, торгуулах арга хэмжээ авхуулсан. Тэгээд бид “Маргааш асуудлыг шийдье, ажлын цаг дууслаа. Аймгийн ажлын хэсэг мэдэгдэнэ” гэж хэлээд сум руугаа буцсан.
Тэгтэл “Адуугаа хүчээр оруулах гээд байна” гэж иргэд залгасан. Намайг очиход Цагааннуур сумын багийн ИТХ-ын дарга н.Ганцэцэгийн биед халдсан байсан. Тэгээд маргаан үүссэн. Маргааш өдөр нь адууг нь гаргахаар зогсож байхад Л.Чинбат захирал саарал өнгийн Ланд-200 машинтай давхиж орж ирсэн. Тэгэхээр нь би фэйсбүүк дээрээ шууд дамжуулалт хийсэн.
Уг бичлэг дээр эхлээд мотоциклтой, дараа нь морьтой хүнийг мөргөж унагаж байгаа нь гарна.

-Тухайн үед мөргүүлсэн иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Л.Чинбатад мөргүүлсэн иргэд тухайн үед гомдлоо гаргасан. Гэхдээ бүгд гомдлоо буцаасан байна лээ. Биеийн байдлынх нь дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Үнэнээс буцсан хүмүүсийг үнэхээр гайхаж байна.
-Таныг “Гацуурт” ХХК-ийн ажилтны биед халдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа шүү дээ. Та биед нь халдсан уу?
-Намайг н. Ичинноров гэх хүний хурууг хугалсан хэрэгт яллагдагчаар татсан. Тухайн үед энэ хүн малчдын бичлэгийг хийж, дарамталсан. Үүнийг нь зогсоохын тулд утсыг нь л авч, сумынхаа цагдаад өгсөн. Тэрнээс биш би хуруугаа хугалуулсан гэж байгаа хүний хурууг хугалаагүй. Цагдаагийн газраас хөнгөн бэртэл гэсэн эмнэлгийн магадалгаа гарсан. Миний эргэн тойронд хүмүүс, гэрч олон бий. Хуруу, гарт нь хүрээгүй байхад эрүүл мэндийн байгууллагаас хөнгөн гэсэн магадалгаа гарсанд гайхаж байна. Би тэр эрүүл мэндийн байгууллагад гомдол гаргана. Мөн мөргөснийг нь харсан гэрчүүд олон байхад намайг худал ярьсан гэж гүтгэж байгаа бүх шатанд нь гомдол гаргана.
-Тухайн Л.Чинбат өөрийн цахим хуудастаа таны бичлэгийн тайлбар болгож “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Энэ талаар бид гомдол гаргана. Улс орон даяар биднийг “Малын хулгайч” гэж зарласандаа хариуцлага хүлээх ёстой. Бид “Гацуурт” ХХК-ийн оруулж ирж байгаа малыг тоолоод явж байсан, баримт ч бий. Тэгэхэд иргэд болон төрийн албан хаагчдын нэр төрд халдсан.
-Л.Чинбат уг асуудлын талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Мэдэгдэлдээ намайг “Ардчилсан намын захиалгаар над руу дайрч байна” гэсэн байна лээ. Би ямар нэг намын харьяанд байхгүй. Мөн намайг “Ахаа намайг дэмжээч, би таны төлөө явъя” гэж өөрөөс нь гуйж байсан гэж хэлсэн. Энэ нь миний нэр төрд халдсан үйлдэл юм. Би Л.Чинбат гэх хүнтэй хоёр удаа л уулзаж байсан. Ашиг сонирхлын зөрчил байхгүй. Компанийнх нь буруутай үйлдэлтэй л тэмцэж ирсэн. Хоёр удаа уулзахдаа ч мал хашиж, малчдын эрхийг зөрчихгүй бай гэдэг талаар ч маргаж байсан.
-Таны үйлчлүүлэгч хоёр хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Миний Батсүх овогтой Ганзоригтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Түүнийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын газраас хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж долдугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарсан. Бид хавтас хэрэгтэй ирэх долоо хоногт танилцана. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Өмгөөлөгчийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хүний биед халдсан гэх хэрэгт ахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, эргэлзээтэй эсэх талаар судална. Тухайн үед гарсан гэмтэл үү, хуучин бэртэл үү гэдгийг тодруулна. Шүүх хуралдаан эцэслэн зарлагдаагүй, прокурорын яллах дүгнэлт гараагүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс “Гэм буруутай, үгүй” гэх мэдэгдэл гаргахгүй.
-Б.Ганзоригийн зүгээс гомдол гаргахаар төлөвлөж байгаа юу?
-Л.Чинбат манай үйлчлүүлэгчийн талаар мэдэгдэл хийсэн. Үүнд илт худал мэдээлэл түгээсэн буюу Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл ангид заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгуулна.
| Б.ГАНЗОРИГ: Намайг "Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбат захирлын нэр төрд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан, хуулийнхныг шударга ажиллаасай гэж хүсэж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |