Тэрбээр хасаа, хашлагаа харж байгаа цагтаа харвасаар, залуучууддаа сургасаар л байх болно гэж байлаа.
-Сайн байна уу. Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж, Дундговь аймаг ахмадын шагайн харваанд түрүүллээ. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үндэсний их баяр наадамдаа түрүүлсэндээ их баяртай байна. Хөгшрөөд хараа муудсан ч нутгийн дүү нар намайг урьж, наадамдаа оролцлоо. Нутгийнхаа нэрийг төрийн наадамд дуудуулна гэдэг сайхан шүү дээ. Өндөр настай болсон ахынх нь хувьд их хувь заяа юм даа гэж бэлгэшээж л явна.
-Та хэзээнээс шагай харвааг сонирхож, хичээллэж эхлэв?
-Шагайн харваа эрт дээр үеэс уламжилж ирсэн сайхан түүхтэй тоглоом болохоор өсвөр насны хүүхэд байхаасаа тоглож эхэлсэн. Тухайн үед би тээврийн тэрэгний жолооч байлаа. Ажил ихтэй, нааш цааш их явдаг болохоор тэмцээн уралдаад оролцоод явах боломж тэр бүр гараад байхгүй. Хааяа нэг зав гарахаараа л нутгийн залуус, ах нартайгаа харвана. Ажлаасаа буугаад харваан дээрээ очно гэхээр л догдлоод л байдаг байсан даа. Мөн одоогийнх шиг сонирхсон хүн бүр нээлттэй тоглож чаддаггүй байлаа.
-Анх улсынхаа наадамд харваж байсан үеэ дурсаач?
-Өндөр насны тэтгэвэртээ гарсан үеэсээ хойш тасралтгүй аймаг, сумынхаа баяр наадамд харваж байна. Залуу байхдаа хаа нэг л наадамд харваж явлаа. Төрийнхөө наадамд бол хоёр удаа оролцсон. Оролцох бүрдээ л түрүүллээ. Ер нь аливаа спорт гэдэг олон жилийн хөдөлмөр байдаг юм. Одоо цаашдаа үр хүүхдүүд, хойч үедээ л өвлүүлж үлдээхийг хүсэж байна.
-Танай удамд өөр шагайн харваагаар хичээллэдэг хүн бий юү?
-Ахын маань хүү их сайхан харвадаг, энэ жил улсын наадамд оролцлоо. Одоо дөнгөж л 60 нас хүрч байгаа, цаашид олон ч наадамд харвах байх. Ах минь З.Банзарсэд гэж мэргэн байлаа. Бас зээ хүү минь сүүлийн жилүүдэд шагайн харвааг их сонирхож, хичээллэж байгаа. Энэ хоёрыгоо гайгүй сайн харваачид болох байх гэж харж, найдаж явна даа.
.jpg)
-Та ахмад харваачийн хувьд шагайн харвааны хөгжил хэр түвшинд байгаа гэж харж байна вэ?
-Шагайн харваа өдөр ирэх тусам л хөгжиж, сонирхох хүмүүсийн тоо олширсон нь ажиглагдлаа. Залуучууд маань үндэснийхээ дээл хувцсаар жигдэрч, чамин хасаа, хашлага хэрэглэж харагдах юм. Тэр бүрийг нь харахад хайр хүрээд, огшоод л байна. Үнэхээр сайхан л болж байна даа. Шагайн холбоо ч их сайн ажиллаж байгаа санагдсан. Залуучууд маань дүрмийнхээ дагуу эвтэй найртай сайхан наадаж байна. Наадмын өдрүүдэд тэднийгээ хараад “Шагайн харвааны ирээдүй гэрэлтэй байна даа” л гэж бодож суулаа. Үүнээс өөр юу хүсхэв дээ.
-Ер нь шагайны хасаа, хашлага хоорондоо ялгаатай байдаг уу?
-Дээр үед хасаа, хашлага ховор байлаа шүү дээ. Бараг л олдсооноо дамжуулаад л харвана. Гоё хасаа, хашлагатай нэгнийхээгээ дамжуулж, тойруулж харна шүү дээ. Үнэ, хийц ямар байх нээх чухал биш л дээ. Зүгээр л тухайн хүн шагайн харваанд хэр сэтгэл гаргаж байгааг л илтгэж байгаагийн шинж л юм. Гадаадад захиалж хашлага хийлгэх, сумаа элдэв ясаар хийлгэж байгаа гэж сонссон. Хийцээсээ хамаараад янз бүр л үнэтэй байдаг даа.
| ХАРЬШГҮЙ МЭРГЭН З.ЦЭРЭНДОРЖ: Шагайн харваагаар 66 жил хичээллэж, хойч үедээ өвлүүлэхийг л хичээж явна даа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |