-Танд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, хүний потенциал чадварт ямар ч хил хэмжээ хязгаар байдаггүйг өөртөө баталлаа. Учир нь илтгэх урлагт хүчээ сорьж байхдаа хэзээ ч гадаад хэл дээр илтгэл тавина гэж бодож, төлөвлөж байгаагүй. Тиймээс хүн хүсвэл бүх юмыг хийх чадвар чиний дотор бий гэдгээ олж мэдэрсэн онцгой үйл явдал боллоо.
-Ажил, мэргэжлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний үндсэн мэргэжил эдийн засагч, энэ мэргэжлээрээ Герман Улсад их сургуулиа төгссөнөөс хойш 16 жил тасралтгүй ажиллаж байна. Харин сүүлийн дөрвөн жил ажлынхаа хажуугаар өөрийн зүрх сэтгэлийн дуудлагын дагуу “Life and Love Coach” чиглэлээр суралцан, ажиллаж байна.
.jpg)
-Илтгэлийн урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Яагаад илтгэлээр хичээллэх болов?
-Үнэндээ нэг их удаагүй шүү, өнгөрсөн жилээс эхлэн илтгэх урлагийн сургуульд сурч байна. Хэрвээ чи хорвоо ертөнцөд өөрийн хэлэхийг хүссэн зүйлийг түгээж дэлгэрүүлэхийг хүсэж л байгаа бол хүн төрөлхтөнд хэрхэн хүргэхээ мэдэх хэрэгтэй. Бидний чихэнд хэлсэн үгс биш, бидний сэтгэлийг хөндөж чадсан үг, үйлдэл л тархи, оюун ухаанд хадагдан үлдсэн байдаг шүү дээ. Тэр утгаараа бизнес ментор маань “Дараагийн алхам чинь илтгэгч болох” гэж надад зөвлөсөн л дөө. Түүнээс гадна миний дасгалжуулалтын ажлын нэлээн том хэсгийг харилцаа эзэлдэг, ялангуяа хүн хоорондын харилцааны хувьд тухайн хүний хэрэгцээ шаардлагыг олж мэдэрсний үндсэн дээр тэр хүнд шаардлагатай тусламжийг цагийг нь олж үгийн зөв сонголтоор хариу үйлдэл үзүүлэх нь маш чухал байдаг. Багш, амьдралын дасгалжуулагч гэхээр үргэлж хэн нэгэнд зөвлөгөө өгөөд л сууж байдаг гэж хүн бодож магад, гэтэл эсрэгээрээ шүү дээ “Хүсээгүй зөвлөгөө хэн нэгнийг хүлж байгаад хутгаар сийчихтэй” адилтгаж зүйрлэдэг. Тиймээс тухайн хүнээ ойлгож, түүнд бас өөрийгөө зөвөөр илэрхийлж сурахад илтгэх урлаг чухал үүрэг гүйцэтгэнэ.
-“Хариу нэхээгүй хайр” илтгэлийнхээ талаар ярихгүй юу. Бодит амьдралаас сэдэвлэсэн талаар дурдсан байсан.
-Тиймээ, үнэндээ би хайр гэдгийг авч сурснаас өөрөө өгч сураагүй байсан тухайгаа л ярьсан юм. Миний хүү миний үгэнд орох ЁСТОЙ, ээжийнхээ үгийг сонсох ЁСТОЙ гэсэндээ жаахан хүүгээсээ хүртэл би хайр нэхэж харьцдаг байсан юм билээ. Нэг л өдөр 14 настай хүү маань би ийм ээжтэй байхыг хүсэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Хүү маань төрөхөд би түүний хөөрхөн жижигхэн чихэнд нь “Миний амьдралд юу ч тохиолдсон ээж нь үргэлж чамайг хайрлах болно, хэзээ ч орхихгүй” гэж амласан байсан юм. Гэтэл яг энэ амлалтыг аав нь ч гэсэн хүүдээ нэрийг нь чихэнд нь шивнэхдээ өгсөн л байж таараа шүү дээ. Харамсалтай нь надтай таараагүй учраас аав нь хүүгээ аль эрт орхичихсон байдаг. Гэтэл миний хүү ээжийн хайраас татгалзаад миний ээж байх эрх үүргийг зогсоож намайг орхих шийдвэр гаргалаа шүү дээ. Миний хүүд одоо хэн ч байхгүй. Миний хүү миний хайр гэж бодож, ойлгож өссөн тэр хайрыг авахыг хүсээгүй энэ үеэс “Би хүүгээ хайрлаж үнэхээр чадсан уу” гэдгээ өөрөөсөө асууж эхэлсэн юм. Маш олон ээж аавууд “Би чиний төлөө бүхнийг хийсэн ингэж байхад даанч яав даа” хэмээн хариу нэхдэг, хамгийн харамсалтай нь больё гээд буугаад өгөх нь элбэг байдаг. Аав нь аль эрт буугаад өгчихсөн байдаг одоо би бас бууж өгөх үү, жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй шүү дээ. Тиймээс би хайрыг цоо шинээр сурч эхэлсэн. Энэ л хүү бид хоёрын харилцааг жинхэнэ бат бөх болгож өгч чадсан тухайгаа л би илтгэлийн арга барилыг ашиглан сэтгэл хөдлөл оруулан ярьсан юм.
(1).jpg)
Гэрэл зургийг Christina Poersch, Justin Bockey
-Та эмэгтэйчүүд рүү чиглэсэн сургалт, илтгэл тавьдаг шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдээгүй хүмүүс амьдралдаа маш их донсолгоотой явдаг. Тиймээс эмэгтэйчүүдийг жинхэнэ хайрын мөн чанарт л сургадаг. Энэ бүхэн өөрийгөө хайрлахаас л эхэлдэг. Хайр бол жинхэнэ өөртөө болон бусдад өгч буй эрх чөлөө гэдгийг би тэдэнд ойлгуулахыг хичээдэг. Өөрийгөө хайрлаж өөртөө энэ эрх чөлөөг өгч байгаа бүсгүйчүүд хажууд байгаа бусад хүмүүсийг амар амгалан байлгаж адилхан эрх чөлөөг мэдрэхэд нь тусалж нөлөөлж чаддаг. Гайхамшигтай зүйл шүү.
- “Love Coach”-өөр ажилладаг шүү дээ. Тус ажлын онцлогийн талаар яривал?
-Тиймээ, миний бүх ажил ХАЙР дээр суурилдаг, тэр утгаараа би хайрын амьдралын коуч. Миний бүсгүйчүүдэд зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөр маань гурван үе шаттай:
Ингээд харахаар би хайрыг амьдралын бүхий л талбарт хэрхэн ашиглаж болохыг заадаг .
-Илтгэл тавихад хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ. Энэ чиглэлээр хичээллэснээр гарах эерэг өөрчлөлтүүд нь юу байдаг бол?
-Илтгэл тавихын тулд өөрийн дотоод сэтгэлийг илүүтэй тольдож чаддаг байх хэрэгтэй, учир нь сайн илтгэл чиний дотоод сэтгэлийн илрэл болж гардаг учир өөрийгөө олж чадаагүй хүн тавьж буй илтгэлийнхээ гүн рүү орж чадахгүй байх талтай. Илтгэгч болсноор гарах хамгийн эерэг өөрчлөлт чи бусдыг өвтгөлгүйгээр өөрийгөө бүрэн илэрхийлэх чадварт суралцах юм даа.

| ИЛТГЭГЧ П.НЯМЦЭЦЭГ: Хүний потенциал, чадварт хил хязгаар байдаггүйг өөртөө баталлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |