Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон хүүд хилийн цэргийн хошууч цаг алдалгүй тусламж үзүүлж, амийг нь аварч чадсан. Тусламж үзүүлэх явцад хүүгийн амьсгал 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 17 настай хүүгийн амийг аварсан хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын алба хаагч хошууч Э.Ганбаяртай ярилцлаа.
-Ухаан алдсан хүүтэй хэрхэн тааралдсан юм бэ. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярьж өгөөч?
-Үлгэр жишээчээр алба хаасан цэргүүдийнхээ гэрт нь биечлэн очиж талархал илэрхийлэхээр явж байсан юм. Цамбагаравын байрны үүдэнд сууж байтал хажуу талын орцны үүдэнд нэг хүүхэд газар хэвтчихсэн, хоёр, гурван хүүхэд сандралдаж байсан. Тэгэхээр нь хүү дээр гүйгээд очтол ухаан алдчихсан, амьсгал нь боогдчихсон байсан. Түүнд яаралтай хиймэл амьсгал хийж, цэгүүд дээр нь дарж, энгэрийг нь задгайлсан. Мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн ч удаад байхаар нь ойрхон өрхийн эмнэлэгт хүргэж өгсөн.
-Хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Өмнө нь ухаан алдаж унаж байсан юм болов уу. Та асууж үзсэн үү?
-Хүү өрхийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдож нөхцөл байдлын талаар хэлсэн. Найз охин нь түрүүлж ирсэн болохоор түүнд хүлээлгэж өгөөд ирсэн. Би хүүг ухаан орохоор нь "Өмнө нь ухаан алдаж байсан уу" гэтэл “Уурлаж, бухимдахаар зүрхээр хатгуулаад уначихдаг юм” гэсэн.

-Та өмнө нь бусдын амь аварч байсан уу. Бусдад анхан шатны тусламж үзүүлэхдээ ямар аргыг ихэвчлэн хэрэглэдэг вэ?
-Хэд хэдэн удаа ухаан алдсан цэргүүдэд хиймэл амьсгал хийж, амийг нь аварч байсан. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хиймэл амьсгал хийх, уруулын дээд талын цэг дээр дарах, зүрхний иллэг хийх аргыг хэрэглэдэг.
-Та хүүд хиймэл амьсгал хийж анхан шатны тусламж үзүүлж байхдаа сандарсан уу?
-Хүүг амьсгалахгүй удаад байхаар нь сандарч, бурхан болчих вий дээ гэж айж байсан. Харин ухаан орохоор нь тайвширч, баярлаж байлаа. Богинохон хугацаанд олон зүйл бодогддог юм билээ.
-Гэрийнхэн нь болон ажлынхан нь таниар илүүтэй бахархаж байгаа байх. Харин та өөрөөрөө бахархаж байна уу?
-Иргэнийхээ үүргийг биелүүлж чадсан болохоор сэтгэл хангалуун сайхан байна. Таньж, мэддэг хүмүүс утсаар ярьж, баяр хүргэхээр өөрөөрөө бахархах сэтгэл төрөх юм. Бүгд л "Хүний амь аварсан байна, мундаг байна, улам хичээгээрэй" гээд л баярлацгааж байна лээ.
-Та цэргийн албаа хаана хаасан бэ. Хилийн цэрэгт хэдэн оноос ажиллаж байна вэ?
-Би 2004 онд Өмнөговийн 0131 дүгээр ангид томилогдож, 2008 онд Хилийн цэргийн дээд сургуулиа төгсөж, 2021 оныг дуустал ажилласан. Харин 2022 онд Баянчандмань руу шилжин томилогдсон. 2008 онд сургуулиа төгсчихөөд дэслэгч цол авч байсан юм. Цол нэмнэ гэдэг цэргийн хүний бахархал. Бахархал байгаад зогсохгүй цолондоо эзэн байхыг үргэлж хичээж ажилладаг.
-Өмнөговийн хилийн цэрэгт ажиллаж байхдаа ямар зөрчил илрүүлж байсан бэ?
-Шуургатай үед уруудсан мал хилийн зурваст тулах, хилийн зурваст хууль бусаар байгалийн баялаг ашиглах, олборлох сонирхолтой иргэд, хулгайн анчдыг илрүүлж, тэмцэж, шийдвэрлэж байсан. Хил зөрчигч хил давж орж ирэх, хүн төөрөх гээд олон төрлийн зөрчил гардаг. Тэр бүхэнд дайчлагдан ажиллаж байсан.
-Багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ. Цэргийн хүн болоход нь нөлөөлсөн зүйл бий юү?
-Би инженер болно гэж боддог байсан. Гэнэт юу ч нөлөөлсөн юм мэдэхгүй хилийн цэрэгт орохоор болсон. Манай найзын аав, ээж хилийн цэрэгт ажилладаг байсан болохоор найз минь намайг “Хоёулаа хилийн цэрэгт оръё" гэж ятгадаг байсан. Ээж нэг удаа хилийн цэргийн боломжуудыг хэлж өгснөөр би эргэлт буцалтгүй хилийн цэрэг болох шийдвэр гаргасан. Мөн би удам залгасан хилчин хошууч. Өвөө минь Халх голын отрядад алба хааж, хоёр дайнд оролцсон Тулгын Дашдондог гэж хүн байсан. Өвөөгийнхөө ноён нуруутай, буурь суурьтай занг нь хүндэлдэг байсан. Өвөө минь гарын уртай дархан хүн байсан болохоор гэр, авдар, цоож гээд олон төрлийн зүйл хийдэг байсан нь сонирхолтой санагддаг байсан. Хилийн цэргийн хүн байсан болохоор бусдаас өөр ухаанаар хүүхдүүдээ хүмүүжүүлж, сургадаг байсан гэж ярьдаг.
-Өвөө нь дайнд оролцож байсан үеийнхээ тухай ярьж өгдөг байсан уу?
-Дайны тухай дэлгэрэнгүй ярьдаггүй байсан болохоор түүхийг нь сайн мэддэггүй юм.
-Сүүлийн үед залуучууд цэрэгт явах дургүй болсон гэж ярьдаг. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Цэргийн алба хааж байвал амьдралынхаа их сургуулийг төгссөж байна гэсэн үг. Цэргийн алба хааснаар олон зүйл сурч, чадвартай болдог. Бусадтай харилцах, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх, дүрэм, журам сахиж сурах, төлөвших гээд олон давуу талтай. Тэсвэр хатуужилтай болж хүний үг дааж сурдаг юм. Тийм болохоор залуучуудад цэргийн албанаас битгий зайлсхийгээсэй гэж хэлмээр байна. Ялангуяа хилийн цэрэгт алба хаана гэдэг нэр хүндтэй шүү дээ. Өглөө бүр эх орныхоо дархан хилийг хамгаалахаар сэрэх сайхан, нэр хүндтэй болоод хариуцлагатай үүрэг болохоор хүн бүхэнд тохиохгүй хувь заяа. Хилийн цэрэгт ажиллаж алба хааснаар хил дээр нэг жил дөрвөн сар алба хааснаар хугацааг нь тооцдог. Таван жил ажиллахад урамшууллын мөнгө өгдөг, эрт цэргийн тэтгэвэрт гардаг гээд нийгэм, эдийн засгийн хувьд улсаас дэмждэг.
| 17 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРСАН ХОШУУЧ Э.ГАНБАЯР: ХҮҮД ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙЖ БАЙХДАА БУРХАН БОЛЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч СЭРГЭХЭД НЬ ТАЙВШИРЧ, БАЯРЛАСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |