“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” жил бүрийн энэ сард хамгийн олон тоогоор үйлдэгддэг бөгөөд сэрэмжлүүлэг болгох үүднээс Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т. Цацралтай ярилцлаа.
- “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” юунаас болж үүсдэг вэ?
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бухимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгддэг.
-Тус хэргийн бүртгэл сүүлийн жилүүдэд хэр нэмэгдсэн бэ. Насны бүлгээр хувааж үздэг үү?
-Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлдэг. 2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Мөн нийт 6999 этгээд холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэллэдэг.
-Энэ төрлийн гэмт хэрэг хаана хамгийн их үйлдэгддэг вэ?
-Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.Хэрэг үйлдэгдэж буй цаг хугацааны хувьд авч үзвэл 19-22 цагийн хооронд 1554, 14-19 цагийн хооронд 1825, 06-14 цагийн хооронд 1432, 22-06 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзэлж байна.
-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг нь арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр гардаг гуравдугаар сарыг сонгож, энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа.
Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
| Т.ЦАЦРАЛ: Сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулсан 38846 тохиолдол бүртгэгдсэн |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |