-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Дэлхийн медальтан болох мэдрэмж ямар байв аа?
-Баярлалаа. Танай сайтыг үзэж, уншиж байгаа уншигч, спортод сонирхогчид, чөлөөт бөхчүүдийг дэмжиж байсан нийт монголын ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе . Мэдээж дэлхийн медальтан болох сайхан байлаа. Миний амьдралд тод дурсамж үлдээсэн, гайхалтай сайхан тэмцээн боллоо.
-Өөрийн тань барилддаг 57 кг монгол бөхчүүдийн амжилт гаргадаг уламжлалтай жин. Тийм ч учраас спорт сонирхогчид өөрийн тань барилдаанд илүү ач холбогдол өгөөд байна уу?
-Тийм ээ. Манай 57 кг-ын жин эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн, бага жин учраас хурд, хүч, мэх, техникийн тэсрэлт, тактик, мэдрэмжийн тулааны сонирхолтой өрсөлдөөн өрнөдөг болохоор тэр байх. Чөлөөтийн гайхамшигийг хөнгөн жингийн бөхчүүдээс л харах боломжтой байдаг учраас үзэгчид илүү ач холбогдол өгч сонирхон үздэг болов уу.
-Энэ жилийн дэлхийн аваргад бэлтгэл, сургуулилалт их сайн таарсан байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцов. Энэ удаагийн дэлхийн аваргын онцлог нь юу байв?
-Энэ жил бэлтгэлээ маш сайн хийсэн. Бэлтгэлийн торгон ирийг их сайн тохируулж чадлаа. Мөн түүнчлэн сэтгэл зүйн бэлтгэлийг ч орхигдуулаагүй. Б.Баттулга багштайгаа болон өөртэйгөө сайн ажилласан. Онцлог нь гэвэл миний барилдсан анхны дэлхийн аварга байлаа. Дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн. Маш сайхан дурсамж дүүрэн тэмцээн боллоо

-Дэлхийн аваргын барилдаан бүхэн хариуцлага, хичээл зүтгэл шаардсан нь дамжиггүй. Өрсөлөгч бүр ширүүн, хүчтэй байсан байж таарна. Хамгийн хүнд барилдааныг аль улсын бөхтэй хийв ээ?
-Мэдээж барилдаан болгон маш чухал хариуцлага шаардсан. Тийм болохоор өөртөө байгаа бүх зүйлээ шавхан гаргаж барилдахыг л хичээсэн. Орон, орны шилдгүүд ирсэн, бүгд хүчтэй өрсөлдөгч байлаа. Чөлөөт бөхийн спорт дэлхийд жигд хөгжиж, хөгжлийнхээ дээд шатанд гарсан учраас сул, муу өрсөлдөгч гэж байхгүй болсон л доо.
-Танай гэр бүлийн хүн бөхийн спортоор хичээллэж байсан гэв үү. Эхнэр болон гэр бүлээ товчхон танилцуулж болох уу?
-Тийм ээ. Миний гэргий бас чөлөөт бөхөөр барилддаг байсан. Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой, Ганболдын Мөнхцэцэг гэдэг бүсгүй бий. Эхнэр маань намайг дэмжиж, өөрөө спортоо орхин, миний ард талыг найдвартай дааж, амьдралаа авч яваа эмэгтэй. Миний бэлтгэл хийх, амжилт гаргах бүх л нөөц боломжийг хангаж өгдөг. Үргэлж надад сэтгэлийн хүч, тэнхээ өгч, маш сайн дэмжиж, урам хайрладаг мундаг бүсгүй байгаа. Манайх хоёр охинтой.

-Чөлөөт бөхийн спортыг сонирхож, сонгон хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Анхны багш, анхны тэмцээн, анхны медаль хүртэж байсан үеэ эргэн дурсвал?
-Би чөлөөт бөхийн спортыг сонирхон, сонгож хичээллээд 14 жил болж байна. Анхны багш гэвэл Ц.Гантөгс , И.Моломжамц , Д. Эрдэнэбаяар гэсэн багш нар маань бий . Анхны тэмцээний медаль гэвэл 2009 онд “Монгени” цогцолбор сургуулийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр медалиас урам авч чөлөөт бөхийн спортод шимтэн дурлаж, эргэлт, буцалтгүйгүүр шамдан суралцаж эхэлсэн.
-Танай ах чинь бас чөлөөт бөхийн тамирчин юм уу?
-Манай дүү барилддаг. Чөлөөт бөхийн ОУХМ З.Сумъяабазар гэдэг залуу бий.

-Танайх бөхийн удамтай юу?
-Бөхийн удам гэвэл аав маань залуудаа барилддаг байсан. Мөн манай авга ах аймгийн заан Д.Ганбат гэж хүн байдаг. Ер нь манай ах нар бүгд их, бага хэмжээгээр барилддаг байсан.
-Ази тивийн аваргын мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл , Азийн аваргын алт, залуучуудын Ази тивййн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль гээд амжилт чинь тогтмол өсөж явжээ. Өмнөх Токиогийн 2020 оны олимпын циклд хэр амжилттай барилдав. Сүүлийн хоёр жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлжээ?
-Өмнөх 2020 оны Токиогийн олимпын циклд би бэртэл гэмтлийн улмаас төдийлөн том амжилт гаргаж чадаагүй.
-Жин хэр хасдаг вэ. Хоёр жилийн дараа болох Парисын олимпод 57 кг-ын жиндээ барилдах уу?
-Жингийн хувьд ер нь гайгүй хасдаг шүү. Миний үндсэн тогтмол жин 61-62 кг л байдаг. Тийм болохоор 4-5 кг л хасаж барилддаг. Хоёр жилийн дараа болох Парисын 2024 оны олимпод 57 кг-ын жиндээ барилдана гэсэн бодолтой байгаа.
-Тамирчин бүрийн мөрөөдөл олимп, дэлхийн аваргаас медаль хүртэх байдаг. Та мөрөөдлийнхөө эхлэлийг дэлхийн аваргын хүрэл медалиар мялаалаа. Дэлхийн чансааны хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа вэ?
-Дэлхийн чансаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох хүртэл 11-т бичигдэж, тус тэмцээнээс хойш шинэчилсэн ранк арайхан гараагүй байна.
| З.ЗАНАБАЗАР: Чөлөөтийн гайхамшгийг хөнгөн жингийн бөхчүүдээс л харна |
|
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |