Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болсны 30 жилийн ойд зориулсан Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайвны “Mongolia Forum-2022” олон улсын бага хурал болж байна. Тус хуралд АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Япон зэрэг долоон орноос улстөрч, дипломатч, эрдэмтэн, судлаач оролцож байгаа юм. Геополитик судлаачдын үздэгээр Монгол Улс БНСУ, БНАСАУ-тай дипломат харилцаа орны хувьд олон жилийн турш тасалдаад байгаа зургаан талт яриа, хэлэлцээг эхлүүлж, шинэ шатанд хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэх аж. Тэгвэл уг асуудлаар "Mongolia Forum-2022” олон улсын бага хуралд илтгэгчээр оролцож байгаа БНСУ-ын парламентын гишүүн Ли Мён Сүтэй цөөн хором ярилцлаа.
-Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг буюу 2020 оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгон зарлаж байв. Монголоос БНСУ-ыг зорих аялагч, ажиллах хүчин их байдаг. Харин хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ямар нөхцөлд байгаа гэж дүгнэх вэ. Цар тахлын үеийн эдийн засаг болон ОХУ, Украины асуудалтай холбоотой геополитикийн нөхцөл байдал Монгол, Солонгосын харилцаанд хэрхэн нөлөөлсөн гэж бодож байгаа вэ?
-Цар тахлын үед хоёр орны хамтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байлаа. Хоёр хамтын ажиллагаа, харилцаа, худалдаа удааширсан. Үүнээс шалтгаалан Монгол, Солонгосын дипомат харилцаанд ч өөрчлөлтүүд гарсан.

Гэсэн ч цар тахлын оргил үе өнгөрч, хоёр орны харилцаа эргээд сэргэх шатандаа орж байна. ОХУ, Украины асуудал улс төрийн болон эдийн засгийн тодорхой хэмжээнд хоёр орны харилцаанд нөлөөлсөн. Харин энэ боломжийг ашиглан Монгол, Солонгос гадаад харилцааны чиг баримжаагаа тодотгож, нэгнээ дэмжсэн, үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлж болно гэж найдаж байна.
-“Mongolia Forum-2022” олон улсын бага хуралд оролцож байсан зарим орны илтгэгч Зүүн хойд Азийн энх тайван, Солонгосийн хойгийн асуудалд Монгол Улсын дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгааг онцлон ярьж байна. Хэрэв Солонгосийн хойгийн асуудалд Монгол Улсаас тусламж үзүүлэх болбол аль төрлийн тусламж, ямар оролцоотой байж үр дүнд хүрэх юм бэ?
-Хүмүүс Солонгосын хойгийн аюулгүй байдал, найрамдлыг төсөөлөхдөө зөвхөн ОХУ, БНХАУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгос гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл Монгол Улс ч Солонгосын хойгийн нэгдэлд байдаг. Зүүн хойд Азид энх тайвныг байгуулж, хөгжүүлэхэд Монгол Улсыг үүрэг, оролцоо их байх ёстой. Яагаад вэ гэхээр, Монгол Улс Зүүн хойд Азид оршдог бүх улстай найрамдал, хамтын ажиллагаатай. Тэр дунд энх тайвны гүүр болж, эв найрамдал тогтоох бүрэн боломжтой гэж харж байгаа. Монгол, Солонгосын эв найрамдалт, дипломат харилцаа одоогийнхоос ч илүү түвшинд хүрч, хөгжих байх. Цаашид Монгол Улс Солонгосийн хойгт энх тайван тогтооход хувь нэмрээ оруулж, хоёр орны харилцаа улам хөгжих боломжтой.
| БНСУ-ын парламентын гишүүн ЛИ МЁН СҮ: Солонгосын хойгт энх тайван тогтооход Монголын үүрэг, оролцоо их байх ёстой |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |