-Танд баяр хүргэе. Таны шавь Б.Хулан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Алтан медаль их л ойрхон байлаа даа, багш аа?
-Баярлалаа. Хулан нас бага болохоор жаахан дутуу барьцнаас том мэх хийгээд оноо алдчихлаа. Зүгээр дээ, залуу хүүхдэд цаг хугацаа байна. Өөрт нь том сургамж, туршлага болсон байх. Цаашдаа сайн хичээгээд хичээллээд байвал юмыг яаж мэдэх вэ. Юм дуулгаж мэдэх л охин байгаа юм.

-Б.Хулангийн анх удаа оролцож байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биз дээ?
-Тийм ээ. Ер нь бараг л анх удаа гадагшаа гарч, хилийн дээс алхаж байгаа тэмцээн нь байх шүү. Гаднынханд одоогоор төдийлөн судлагдаагүй байгаа. Тэр эрчээрээ нэлээн сайн барилдлаа.
-Таны гарын шавь болоод хэр удаж байгаа юм бэ?
-Миний шавь болж над дээр ирээд таван жил болж байна. Их зоримог.
Б.Хулан их өвөрмөц дайчин барилдаантай юм. Хөл, гар, дөрвөн мөчөөрөө тэнцүүхэн барилдах юм. Харин хөлөө хамгаалалт нь жаахан сул байна. Хөлдөө л оноо алдаад байх шиг харагдлаа?
-Хулан өөрийн гэсэн төрөлхийн барилдааны эсвэл, онцлог, мэдрэмжтэй хүүхэд л дээ. Сурах зүйл их бий. Дутуу зүйлүүд, засаж сайжруулах, нарийн барилдааны мэдрэмж суух яагаач үгүй байгаа. Цаашдаа хичээж зүтгэвэл болох л байх.
-Б.Хулан алтан медалийн төлөө барилдахынхаа өмнө тантай утсаар ярьж зөвлөгөө авсан юм уу?
-Тэр ч тийм чухал зүйл биш л дээ. Надтай ярьсан. Хулан бид хоёрын хооронд үлдэх ганц нэг зүйлийг хэлж, захисан. Тийм сүртэй нарийн ширийн зөвлөгөө биш ээ. Анхааралтай хичээж, барилдахыг л захисан.
-Б.Хулангийн барилдааныг шөнө сууж үзэв үү?
-Үзсэн, үзсэн. Хулан маань боломжийн сайн л барилдлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг хүссэн бөх болгон хүртээд байдаг юм биш. Үүнээс илүү яах вэ. Анх удаа дэлхийн аваргад ороод мөнгөн медаль хүртсэн гэдэг маш том амжилт юм аа.

| З.ДҮВЧИН: Б.Хулан нас бага болохоор жаахан дутуу барьцнаас том мэх хийгээд оноо алдчихлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |