-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Та юун түрүүнд манай сайтын уншигч, үзэгч олон өөрийгөө танилцуулаад яриагаа хоёулаа эхлэх үү?
- Тэгэлгүй яах вэ. Намайг Тогтохын Цэмбэл гэдэг. 1944 онд Булган сумын Багар гэдэг газар төрсөн. Хошууд гаралтай хүн. Манай ээжийн талын эмээ, өвөө маань хошууд хүмүүс байсан. Ээжийн аав Аюур гэж байлаа. Тэр сайхан аялаад л ганхаад явдаг байв. Тэр надад өвлөгдөж ирсэн юм шиг санагддаг даа. Би таван настай жаахан охин байхдаа тэрийг нь харж, сонсоод их гайхдаг байсан. Түүнийг одоо сонсоод судлаад байхаар манай дөрвөн ойрадын дуу болж хувирч байна. Биелгээ нь ая болж байна.
-Энэ нь ямар нэртэй, ямар утга учиртай дуу вэ?
-Энэхүү дуу маань манай дөрвөн ойрадын “Таван хасаг” гэдэг дуу байжээ. Үүнийг одоо л ойлгож байна. Энэ дуу өвөө маань хонь хариулж явахдаа их аялдаг байлаа. Хүүхдүүд ч хурга, ишиг хариулахдаа үсэрч, дэвхцэн аялдаг байв. Ер нь өвөөгөөсөө л энэ бүгдийг сурч авсан. Тэр бүхнийг аялаад л ганхаад байдаг өвөө минь нүдэнд, сэтгэлд бүр хоногшиж үлдсэндээ.
-Өвөөгөөсөө сурч авсан энэхүү эрдмээ илүү сайн судалж, хэрхэн түгээн дэлгэрүүлж байсан бэ. Энэ талаараата яриа дэлгээч?
- Бий биелгээний талаар сайн мэддэггүй байлаа. Сургууль соёлд сурч мэдэж, илүү ихээр дурлаж эхэлсэн. Энэ зүйлд дуртай болж эхэлсэн гэх юм уу даа. 1965 онд бригадуудын дунд урлагийн наадамд болсон. Тэр наадамд оролцоход надад биелгээний болон дуу хуурын мэдэх юм байгаагүй. Ганцхан өвөөгөөс сурсан дан дан гэсэн аялгуу л байлаа. Тэгээд тэрхүү урлагийн наадам дээр
Хадан цагаан чулуугаараа хө
Хаашаа гэр барьж тоглож өслөө
Хэрлэн нутгийнхаа уудам хөндийд
Хэзээнээс би хайртай” хэмээх дуугаа дуулж сумынхаа соёлын төвд шалгарч үлдсэн. Ороод удаагүй байтал намайг хөгжмийн дамжаанд явуулдаг болсон. Намайг алдарт дуучин, ерөөлч, магтаалч Пүрэвжал гэдэг хүн надад олон зүйл зааж сургаж өгсөн. Тэр бүх намхан боровтор, таяг тулсан хөгшин байсан. Намайг очиход Пүрэвжал гуай “За хөвүүд нь бий биелгээ сурна даа” гээд хичээлээ эхэлж байв. Өөрөө шанзаа бариад их сайхан тоглоно. Би хоёр гурван сар хугацаанд суралцаж ёочин тоглодог болсон.
Ер нь аливаа үндэстний бий биелгээ өөрийн гэсэн онцлогтой. Дандаа л ард түмнийхээ амьдрал ахуй, хөдөлмөр, үр дүнгээс гарсан түүхтэй юм шүү дээ
Үүний дараа та биелгээ сурсан уу?
-Үүний дараа Пүрэвжал гуай биелгээ заасан. Мөн манай хошуудын хөгжимчин Мэндээ гэдэг хүн надад бие биелгээ зааж байлаа. Үүнээс гадна Бат-Очир гээд үнэхээр сайхан бий биелгээ хийдэг хүн байсан. “Эрээн хавирга”-ыг нахилзаад л сайхан биелнэ шүү дээ. Тэр хүнийг хараад үнэхээр их биширдэг байсан. Ер нь аливаа үндэстний бий биелгээ өөрийн гэсэн онцлогтой. Дандаа л ард түмнийхээ амьдрал ахуй, хөдөлмөр, үр дүнгээс гарсан түүхтэй юм шүү дээ. Үүнд нь язгуур гэдэг үгний утга учир оршиж байгаа юм. Түүнээс биш дэглэлтийн бүжиг шиг биш. Биелгээ бол заавал сууж, хэвтээд байх албагүй.
-Та өөрийн сурсан мэдсэнээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаа юу?
-Өөрийн мэдсэн ардын уламжлалт бий биелгээгээ зааж сургаж яваа. Үе үеийн л шавь нар байна. Одоо ч гэсэн энэ Соёлынхоо төвд 18 хүүхдэд зааж сургаад байна даа. 2018 онд анх дугуйлан нээж байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хаагдаж байлаа. одоо харин эргээд нээж дугуйлан хичээллэж байна даа.
| СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧ Т.ЦЭМБЭЛ: Бий биелгээ бол дэглэлтийн бүжиг биш |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |