-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач, та аль нутгийн хүн бэ?
-Сайн байна уу. Намайг Түмэндэмбэрэлийн Бархас гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт төрж өссөн. Миний хүүхэд нас хөдөө нутагт хонь хариулж, морин дэл дээр дуулж өнгөрсөн дөө. Энэ жил ЕБС-ийн сургуулиа төгссөн. Одоогоор нутагтаа малаа хариулаад, аав, ээждээ туслаад байж байна аа.
-Цахим орчинд таны дуулсан бичлэг цацагдаж, өндөр хандалт авсныг мэдсэн үү?
-Манайх сумын төвөөс зайтай, фейсбүүк орж чаддаггүй юм. Гар утасны сүлжээ л муухан барьдаг болохоор зундаа хааяа төв орохоороо эсвэл гэрт зочид ирэхээр л сонин хачин сонсдог доо. Сая таныг асуухад л мэдлээ.
-Өмнө жилийн өдийд таны “Заллага” дууг голын эрэг дээр суугаад дуулсан бичлэг цацагдсан байдаг шүү дээ. Тэр цахим орчинд цацагдсан анхны бичлэг нь байсан уу?
-“Боолын гэрээ” киногоор олонд танигдсан жүжигчин Ч.Болд ахын фейсбүүкээр миний бичлэг анх цацагдсан байсан. Тухайн үед бичлэг цацагдсаныг мэдээгүй ээ. Өмнө нь дуулсан бичлэгээ оруулж байгаагүй. Тэр зун Болд ах манай хажуу айлд амралтаараа ирсэн байсан юм. Нэг орой морио аргамжих гээд голын эрэг лүү морьтой дуулаад явж байхад намайг араас дуудсан юм. Тэгээд намайг “Сайхан дуулдаг хүү байна. Чиний дуулж байгаа бичлэгийг сошиалд хийж болох уу” гэхээр нь “Заллага” гэх дууг дуулж өгч байлаа. Болд ах хот руу буцсаны дараа сумын төвөөс найзууд ирээд “Чи од болчихжээ, дуулсан бичлэгийг чинь фейсбүүк дээр их хүн үзсэн байна лээ” гэсэн. Хэд хоногийн дараа би сумынхаа төвд очиж бичлэгээ үзсэн.
-Бичлэгээ үзээд ямар мэдрэмж төрсөн бэ?
-"Ингээд л од болдог юм байна даа" гэж бодсон доо. Миний бодосноос олон хүн үзэж, сэтгэгдэл бичсэн байсан. Тэгээд бүх сэтгэгдлийг уншаад улам их урам орж, сайн дуучин болж, ард түмнээ баярлуулж явахыг хүссэн дээ.
-Хэзээнээс дуу хөгжимд дуртай болсон бэ?
-Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байсан. Манай ээж их сайхан дуулдаг хүн байдаг юм. Ээжийнхээ дуулахыг сонссоор байгаад л нэг л мэдэхэд дуу хөгжим миний амьдралын салшгүй хэсэг болсон байсан. Зун хурга ишгээ хариулахдаа ээжийнхээ зааж өгсөн дууг дуулаад л шилбүүр унаад гүйдэг байлаа. Тэгж явсаар сургуульд ороод жил болгон урлагийн наадамд оролцож, тодорхой хэмжээний амжилтууд гаргадаг болсон.
-Та ямар дуу илүүтэй дуулах дуртай вэ?
-Би их дээшээ өнгө авч дуулдаг. Ардын дуу миний хоолойнд тохирдог юм шиг санагддаг. Манай ардын дуунууд үнэн үгтэй, сайхан аялгуутай цаанаасаа л сэтгэлийг минь татаад байдаг даа.
-Үлгэр дуурайлал авч, дууг нь дагаж дуулах дуртай дуучин байгаа юу?
-Би дуучин Б.Алтанжаргал ахын дууг дуулах дуртай. Бид хоёрын хоолойны өнгө их ойролцоо болохоор надад тохирдог юм шиг санагддаг. Түүний “Ганган хул” , “Сандуйтай мод”, “Алтан хундага” зэрэг дуунуудыг нь ихэвчлэн морин дээр давхиж явахдаа дуулах дуртай.

-Цаашид ямар мэргэжлээр суралцах бодолтой байна вэ?
- СУИС-д уртын дуулаач мэргэжлээр суралцахаар бэлтгэлээ хангаад явж байна даа. Бага байхаасаа урлагийн бүхий л төрлөөр хичээллэж, урлагийн хүн болохыг мөрөөдөж ирсэн. Удахгүй мөрөөдөлдөө хүрнэ гэдэгтээ итгэж, дуугаа дуулсаар л явна даа.
-Урлагийн хүн болно гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж хоёр маань намайг бага байхаас минь дэмжиж ирсэн. Намайг урлагийн хүн болно гэхэд "Аав, ээж хоёр нь байгаа бүх зүйлээ зориулах болно, хичээгээрэй" гэж хэлсэн. Намайг дэмждэг, дуулахыг минь сонсох дуртай олон хүний урмын үгийг дааж, сайн дуучин болохыг хичээж байгаа.
| Т.БАРХАС: БИ ЗУУН ДАМЖИН ДУУЛАГДАХ, ХИТ ДУУТАЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |