-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач, багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Намайг Анд-Очирын Бямбабаяр гэдэг айлын дунд хүү, нэг ах, нэг дүүтэй. СУИС-ийг 2015 онд жүжигчин, кино найруулагч мэргэжлээр төгссөн. Миний бага нас Яармагийн гэр хороололд ах, дүү хоёртойгоо ус зөөж, түлээ хагалж, гудамжинд тоглож өнгөрсөн дөө. Намайг бага байхад зурагт ховор, үзэх юм хомс байлаа. Нэг өдөр аав, ээж хоёр маань одоогийн “Шинэ үе” продакшн, Д.Сосорбарам гуайн тоглолтын дүрс бичлэг, гадаад, монгол кинотой таван төрлийн “CD”-тэй “VCD” авчирч байсан нь хүүхэд насны минь хамгийн тод дурсамжуудын нэг. Тэр дундаас хошин урлагийн бичлэгүүд нь эрэгтэй хүн эмэгтэй болж жүжиглээд их сонирхолтой санагдаж байсан.

- Хэзээнээс кино урлагт дурлаж эхэлсэн бэ?
-Намайг кино урлагт дурлаж, жүжигчин гэх гайхалтай мэргэжлээр суралцах эхлэлийг ээж маань тавьж байлаа. Тухайн үед би хаалттай сэтгэлгээтэй, бүрэг ичимхий, цөөхөн найзтай байсан юм. Тэгээд наймдугаар ангид орох жил ээж маань намайг нээж, найз нөхөдтэй болгох зорилгоор 25-р эмийн сангийн ойролцоох “Art academy”-ийн жүжигчний дугуйланд дагуулж очиж байсан. Анх зүгээр л гэрийн ажлаас зугтаах зорилготой очиж байлаа. Манай сургалтад яг л СУИС шиг этюд, дуу, шүлэг, бүжиг, тайзны хөдөлгөөн зэрэг хичээлүүд ордог байсан юм. Энэ нь өдөр ирэх тусам сонирхолтой санагдаж, энэ мэргэжилд дурлаж эхэлсэн. Тэгж явсаар арван жилээ төгсөх боллоо. Ээж, аав маань намайг уул уурхайн инженер болгохоор шийдсэн. Миний чин хүсэл урлагийн хүн болох байсан болохоор зориглоод ээж аав хоёртоо “Би СУИС-д шалгалт өгч үзмээр байна. Хэрвээ тэнцэхгүй бол инженер больё” гэж хэлсэн. Тэр үед намайг сонсож, үзэл бодлыг минь хүндэтгэж дэмжсэн ээж, аав хоёртоо одоо талархаж явдаг даа.

-Таны оюутан нас хэрхэн өнгөрсөн бэ?
-СУИС-д их сургуульд суралцсан дөрвөн жил миний амьдралын хамгийн дурсамжтай он жилүүд байсан. Би оюутан болоод өөрийгөө нээж чадахгүй, зүгээр л ирцээ бүртгүүлж явсаар нэгдүгээр дамжаагаа төгсөж байлаа. Ганц ч удаа этюд хийхгүй төгссөн гээд л бод. Тэгээд хоёрдугаар дамжаанд орох зунаа “Тагтаа” буюу СТА Р.Сүхболд найзтайгаа бүрэн хэмжээний киноны туслах гэрэлтүүлэгчээр ажилласан юм. Тэр кинон дээр ажиллах явцдаа дээд үеийн мундаг ах эгч нараа, дэргэдээс нь харж, яг яагаад энэ мэргэжлийг дурлаж сонгосон билээ гэж бодож өөртөөгөө ярилцаад тэр цагаас хойш өөрийгөө илүү нээж, хичээж эхэлсэн дээ. Түүнээс хойш цалинтай, цалингүй хамаагүй кинонд явж л байвал сайхан байдаг байж билээ. Миний бодлоор СУИС-ийг төгссөн хүн болгон жүжигчин болдоггүй. Туслахын ажлаас эхлээд л хийж явсаар сая нэг уран бүтээлч болдог байх. Би яг тийм замаар л явж байна даа.

-Багш нарынхаа тухай яривал. Танд юуг илүүтэйгээр зааж зөвлөдөг байсан бэ?
-Би СУИС-ийг МУАЖ найруулагч Б.Мөнхдорж, Д.Гантулга, СТА Л.Энхбаяр нарынхаа удирдлага дор төгссөн. Багш нар маань бид нарт "Хэрвээ би ийм байсан бол гэж дүр болгон дээрээ бодож, тухайн дүрдээ орж, хамгийн сайнаараа тэр дүрийг амилуул" гэж хэлдэг байсан. Одоо ч тэр үгнүүдийг нь үргэлж санаж хичээж явдаг даа.
-“АЗ ЖАРГАЛЫН ШОК” КИНОН ДЭЭР АЖИЛЛАЖ АНХНЫ ЦАЛИНГАА АВЧ БАЙЛАА-
-Мөрөөдлийнхөө мэргэжлээрээ ажиллаж анхны цалингаа авах мэдрэмж ямар байсан бэ?
-“Аз жаргалын шок” кинон дээр ажиллаж анхны цалингаа авч байлаа. Тэр үеийн мэдрэмж одоо хүртэл өчигдөрхөн мэт сэтгэлд тод байдаг. Кино зураг авалт дуусаад сууж байсан чинь “Фантастик” продакшны Б.Тамир ах маань орж ирээд заа бүгдээрээ цалингийнхаа дүнг явуулаарай гээд л гараад явсан. Анх удаа цалингийн дүн хэлэх гэж байгаа болохоор хэд гэж хэлэхээ мэдэхгүй сандарч сандарч явуулж билээ. Хэзээ ч зарцуулж дуусахгүй мэт олон сая төгрөг авсан юм шиг санагдаад л илүү их урам авч билээ. Тэгээд гэртээ тор дүүрэн хүнс аваад л орж байлаа. Тэр үед ээж, аав минь намайг энэ мэргэжлээр ажиллаад хүнээс дутахгүй амьдарч чадахаар юм байна гэж харж бага ч гэсэн бахархсан байх гэж боддог.

- “For you” уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө хийсэн гэж сонссон. Энэ кино хэрхэн бүтсэн бэ?
-Киноныхоо тухай товчхон ярьж болох уу?
-Болно оо. Манай кино улс орон даяар гэнэт гурав хоногийн хөл хорио тогтоосноор эхэлдэг. Их дэлгүүр дотор нэгнээ үзэн яддаг хоёр хүн гарах боломжгүйгээр цоожлогддог. Хэрвээ уншигч та ийм зүйлтэй таарвал яах бол гэж нэг бодоод үзээрэй. Хөнгөхөн, хөгжилтэй, сэтгэл догдлуулсан тийм кино гэж би хэлмээр байна.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Цаашид ямар дүр дээр ажиллахыг хүсэж байна вэ?
-Миний жүжигчний замнал одоо л эрчимтэй эхэлж байна. Анх киноны туслахаар ажиллаж уртасгагч гэрэл зөөж эхлээд бүхий л арын албаны ажлыг хийж үзсэн дээ. Цаашид камерын урд илүү байж дүрээ дэлгэцнээ мөнхлөхийг хүсэж байна даа. Өөрийгөө жүжигчний хувьд илүү сорьсон дүрүүд дээр ажилламаар байна.
-Ярилцлагын төгсгөлд жүжигчний мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд зориулж зөвлөгөө өгөөч?
-Чи хэрвээ бусад мэргэжлээс илүүтэй энэ мэргэжлээр ажиллаж чадна гэж өөртөө итгэж бодол сэтгэлд чинь багтаж байвал хийгээд үз. Жүжигчний мэргэжил сайхан гэхдээ бас хатуу чи энэ салбарт хичээж, хөдөлмөрлөж, үргэлж өөрийгөө сайжруулж л байхгүй бол энэ салбараас арчигдана гэдгийг битгий мартаарай.



| А.БЯМБАБАЯР: "Ихэр тавилан" кино намайг сорьж, сайн аавын дүр бүтээхийг шаардсан |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |