-Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Би Ховд аймгийн Дуут сумын Урианхай угсаатан, өв тээгч, өвлөн уламжлагч Бидэрнээн Цэрэндулам гэж хүн байна. “Нүүдэлчин Монгол-2022” монгол туургатны их наадамд оролцохоор 1500 километрийн цаад газраас хүрэлцэн ирсэн.
-Угсаатныхаа язгуур өв соёлыг хэзээнээс тээж өвлүүлсэн бэ, тэр тухайгаа хуваалцаач?
-Үндэсний язгуур урлагийг бага насандаа ээж, ааваасаа өвлөн авч байлаа. Монгол гэрийнхээ хойморт үлгэр, туулиа хайлан сууж, үр хүүхдэдээ бий биелгээгээ зааж өвлүүлсэн буянтай хүмүүсийн дунд өсч торнилоо доо. Гэрийн минь хананд байнгын байдаг икел, товшуур хөгжмийг гэр бүлийн гишүүд маань тоглож суудаг байсан сан. Ийм л орчинд өссөн болохоор таван настай байхдаа өв соёлоо бишрэн хайрлаж, тээж эхэлсэн юм. Ингээд Урианхай угсаатныхаа бүхий л соёлыг бүрэн хэмжээнд өвлүүлэн 50 жил тээж яваадаа баяртай байдаг.
-Ажил, амьдралын гараа тань хаанаас эхлэж байв?
-Ажил амьдралын гараа минь Ховд аймгийн Хөгжим, драмын театраас эхэлсэн. Энэ театрт байх хугацаандаа бүхий л ажлыг эхнээс нь хийж, хөдөлмөрлөж ирснийхээ хажуугаар урлаг соёлын арга хэмжээнд тасралтгүй оролцдог байлаа.
-Та 50 жилийн хугацаанд өв соёлоо тээж яваа гэлээ. Энэ хооронд өвлүүлэн сургасан шавь нар бий юү?
-Миний хувьд Урианхай бие биелгээний үндсэн соёлоор зааж сургасан нийтдээ 100 гаруй шавь нар, оёдол нэхмэлийн тав, зургаан сайн оёдолчдыг сурган хүмүүжилсэн байдаг. Үүний хүчинд угсаатан, ястныхаа хувцас хэрэглэл, язгуур урлагийг цаашид үр хүүхэд, олон түмэндээ хүргэж байгаа юм.
-Урианхай угсаатны язгуур урлагт хамаарах төрлүүдээс та дурдахгүй юу?
-Үндсэндээ язгуур урлагийн өв сангийн ихэнх хувийг Урианхай угсаатан агуулсан байдаг. Жишээ нь цуур, товшуур, бий биелгээ, тууль, үндэсний хувцасны төрөл гэх мэтээр бүгдийг л Урианхай угсаатнаас олж харж болно.
-Урианхай бий, биелгээний төрөл онцлог юу вэ?
-Урианхай угсаатны дунд таван төрлийн биелгээ бий. Алтайн урианхайчуудын бий биелгээнд гар, хөл, мөрний хөдөлгөөн голлодог. Тухайлбал, хатиргаа биелгээнд морь хатирч байгаа мэт хөлийн хөдөлгөөн голлоно. Харин Цацал биелгээнд гарын хөдөлгөөн чухал. Түүнчлэн мөргөл гэх бий биелгээнд хоёр гарын алга нийлүүлэх ба бүсэлхийгээс доош гаргахгүй бүжиглэдгээрээ онцлогтой. Урианхайчууд бол огцом тохиж биелнэ. Гар болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт зэргээр Монгол хүний намба төрх, сэтгэл хөдлөл, бэлгэдэл, зан үйлийг илэрхийлэх тохиолдол ч байна. Бий биелгээнд хүний өдөр тутмын ажил, үйл хөдөлгөөнийг оруулж болно.Үүнд мал саах, үсээ самнах, толинд харах, ноос цохих, эсгий хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хөдөлмөр биелгээгээр дамжуулан илэрхийлдэг. Бий билгээ бол амьдралын хэв маяг, ард түмний аж байдал, үйл хөдлөл, зан заншил, бэлгэдлийг яг тэр байдлаар нь уламжилан авч явдгаараа үнэ цэнтэй.

-Үр хүүхдүүддээ өв соёлоо хэрхэн өвлүүлэн, сурталчилж байна вэ?
-Би хүүхдүүдээ бага байхаас нь л, өөрийн хүүхэд насанд сурч, хүмүүжсэн арга ухаанаар зааж сургаса. Миний бага охин “Морин хуурын чуулга”-т ажилладаг. Би ч түүнийгээ их дэмждэг дээ. Мөн миний зээ хүү чөлөөт уран бүтээлч, наадмын найруулагч, дөрвөн бэрх нэвтрүүлгийг хөтөлдөг хүүхэд бий. Энэ хоёр маань урлагийн хүмүүс болж, өвөг дээдсийнхээ өв соёлыг тээж явна даа. Манай Ховд аймагт өвөг дээдсээс өвлөгдөж ирсээр сүүлдээ таван үеийнх нь үр хүүхэд төрийн туульч хэмээх цолыг хүртсэн байдаг. Энэ мэт үндэсний түүх, соёлоо өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэсдээ талархаж байна даа.
-Угсаатан, үндэстнийхээ өв соёлыг тууштай тээж яваа таны энэ бүтээл, соёл олон түмэнд яаж хүрч байв?
-Би 2012 онд өөрийн нэрэмжит “Өндөр Алтайн өргөмж” хэмээх тоглолтыг зохион байгуулж, тэрхүү арга хэмжээний үеэр өөрийн ая тоглуулагчийг гаргаж, борлуулсан. Түүний дараа 2019 онд өөрийн нэрэмжит урлагийн наадмыг Ховд аймагт зохион байгуулж, тэрхүү тоглолтод зэргэлдээх аймгийн ардын авьяастнууд болон өв соёлоо тээгчид хүрэлцэн ирсэн өргөн дэлгэр наадам болж байлаа. Мөн түүнчлэн “Нүүдэлчин Монгол” наадмыг угтан “Алтайн Урианхайчуудын өв соёл” хэмээх 300 ширхэг номыг хэвлүүлэн гаргасан байгаа. Үүнд МУБИС-ийн боловсрол судлал ухааны доктор Г.Жаргалсайхан болон миний үр хүүхдүүд дэмжлэг үзүүлсний хүчинд нутгийн ард түмэн, урианхай угсаатнуудаа алдаршуулан дээдлэх гол нөлөө болсон юм. Ингээд номынхоо нээлтийг Дуут сумын 80 жилээр зохион байгуулж байлаа.
-Та бий биелгээ, язгуур урлагаас гадна, үндэсний хувцсаа урлан бүтээдэг бололтой. Эдгээр бүтээлүүдээсээ танилцуулна уу?
-Миний хойно харагдаж байгаачлан өөрийн гараар урлан бүтээсэн үндэстэн ястны хувцас дундаас өвөг дээдсээс, гурван үе дамжсан малгай байгаа. Үүнд шигтгэсэн шүр, сувд, мөнгө гэх эдлэлүүд нь эртний үеэс хамааралтай түүхэн бүтээл байгаа юм. Түүнчлэн намайг төрөхөд уралсан урианхай ястны дээл одоог хүртэл хадгалагдаж ирсэн. Үүн дээр байгаа оёдол бүхнийг гараар шаглаж уралсан болохоор гайхалтай бүтээл болж чадсан. Дээрээс нь мөнгөн хээ тоног нь 100 гаруй жилийн түүх агуулж байгаа. Урианхай дээлний хормой өргөн байдаг. Энэ нь аливаа хөдөлгөөн хийхэд ямарч саад учруулдаггүй. Бүсийг нэлээд өргөн хийж бүсэлдэг. Тэгэхээр бүсэлхий нарийн болно. Ходоод, бөөр, нуруу зэрэг биеийн эрхтэнд сайнаар нөлөөлдөг гэж ахмадууд үзэж байсан. Одоо дээл урлахдаа нэлээд нарийн хийдэг болсон.
-Энгэрт тань байгаа одон шагналыг хэзээ хүртсэн бэ?
-Авсан гавьяа шагналуудаас дурдах юм бол Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, мөн өмнө жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх мэтчилэн төрдөө хийсэн бүтээснээ үнэлүүлсээр ирсэн. Энэ бүхнийг минь төр түмэн сайхнаар хүлээж авч цаашлаад олон нийтэд үүнийгээ хүргэх үүднээс “Монголын нэг өдөр” хэмээх нэвтрүүлэгт уригдаж байлаа. Өдий насыг наслахдаа олон түмэндээ улам ихийг таниулах гэж хичээж явна даа.
| Б.ЦЭРЭНДУЛАМ: Би урианхай ястны язгуур урлагийг 50 гаруй жил түгээн дэлгэрүүлж байна |
|
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |