-Сайхан наадсан уу. Улсын наадамдаа түрүүлсэнд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?
-Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн баяр наадамдаа түрүүллээ маш их баяртай байна. Харваачид бид бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг шалгадаг том зүйл бол улсын наадам байдаг. Тэр ч утгаараа жил болгоны наадмыг догдлон хүлээдэг дээ.
-Наадмын бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?
-Манай баг тамирчид зургадугаар сарын 24-нөөс эхлэн Ар гүнтэд бэлтгэлээ базааж улсын баяр наадамдаа оролцлоо.
.jpg)
-Хэзээнээс шагайн харваагаар хичээллэж эхэлсэн бэ?
-Анх өвөө, аав хоёрыгоо дагаж харваж сурч байлаа. Манай өвөө Монгол Улсын хүндэт харваач н.Жамьяансүрэн гэх олон шавь төрүүлсэн мундаг харваач хүн байсан. Өвөөгийн дөрвөн хүү шагай харвадаг болохоор бага наснаасаа л шагайн харваатай ойр дотно өссөн. Хүүхэд байхаасаа тоглож байгаад 2010 оноос мэргэжлийн тамирчин болж тэмцээнд оролцож эхэлсэн. 2013 оноос хойш үндэсний их баяр наадамдаа харваж байна даа.
-Шагайнхарвааны юу нь таныг хамгийн их татсан бэ?
(3).jpg)
-Өвөө, аав хоёрынхоо тухай дурсамжаас хуваалцаач?
-Манай өвөө Хэнтий аймгийн Биндэр сумандаа ажиллаж амьдардаг жирийн л нэг жолооч хүн байсан. Тухайн үеийхээ хамгийн сайн харвадаг хүмүүсийн нэг гэлцдэг. Харин аав маань шагайн харваан спортын багш хүн байсан. Аавын маань шавь нар одоо ч харвасаар байгаа.
-Таны хүүхэд ахуй нас хэрхэн өнгөрөв?
-Миний хүүхэд нас өвөө, аав хоёрынхоо адил Хэнтий аймгийн Биндэр суманд өнгөрсөн дөө. Би сагсан бөмбөг, воллейбол, шагайн харваагаар хичээллэдэг спортлог хүүхэд байсан.
.jpg)
- Арав гаруй жил баяр наадамд харвахад аль наадам хамгийн их сэтгэлд тань тод үлдсэн бэ?
-Хамгийн анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг шүү дээ. Үүний адил 2013 онд улсын баяр наадамдаа анх харваж байсан үе минь хамгийн сайхан санагддаг.
-Танд өөрийн залгамж халаа болсон шавь бэлтгэх бодол байдаг уу?
.jpg)
-Харваачид, хасаа, хашлага сумандаа ихээхэн анхаарал хандуулдаг юм шиг санагддаг.Та хашлага, сумаа хэрхэн сонгодог вэ?
- Хашлага, хасаа, сумаа өөртөө тохируулаад гараар хийдэг хүмүүсээс худалдаж авдаг.
-Танай баг хамт олонд мэргэжлийн сэтгэл зүйч байдаг уу?
-Шагайн харвааны тамирчдад үзүүлэх дэмжлэг, санхүүжүүлэлт хэр байдаг вэ?
-Тийм хангалттай биш ээ. Бусадтай спортуудтай харьцуулахад бага байдаг. Багийн дарга нь бүх зардлыг хариуцдаг. Эсвэл ямар нэгэн компаны нэр дээр тоглодог.
.jpg)
-Шагайн харвааны өнөөгийн байдал цаашдын хөгжил таны бодлоор ямар байна вэ?
-Сүүлийн үед шагай харваан спорт нэг үеэ бодоход сайн хөгжиж, залуу харваачид ихээр нэмэгдэж байна. Бид бусад төрлүүдийн адил цолоо ерөнхийлөгчийн зарлигаар авдаг болсон. Мөн Европ, Америк, Солонгост шагай харвадаг хүмүүс ихсэж байна. Цаашдаа илүү өргөжин тэлэх байх гэж бодож, хувь нэмрээ оруулж явна даа.
-Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад болон шагай харваа сонирхогчдод хандаж үг хэлэх үү?
-Юун түрүүнд намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавдаа маш баярлаж явдагаа хэлмээр байна. Мөн үргэлж дэмжиж байдаг нутгийн зон олон, ах дүү, хамаатан садандаа баярлалаа. Харваачдын маань сум нь мэргэн, уухай нь хурц, цээл байх болтугай. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Б.Хонгорзул
| Шагай харваач Б.ХУВЬТӨГӨЛДӨР: Улсын наадамдаа түрүүлэх мэдрэмж үгээр илэрхийлж барамгүй сайхан байсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |