-Өсвөрийн сэтгүүлчид клубийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ. Таны хувьд яагаад энэ клубийг ажиллуулах болсон бэ. Таны нэг зорьж, бодож явдаг зүйлээс бүтсэн болов уу гэж таамаглаж байна?
-Юуны өмнө биднийг эрж олоод ярилцлага авч байгаа танай редакцийн хамт олонд баярлаж байна аа. Буйдхан газар аж төрцгөөдөг ч оролцоогоороо дамжин хөгжих юм сан гэдэг хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явдаг. Анх 2022 оны гуравдугаар сарын 07 ны өдөр “Өсвөрийн сэтгүүлч” клубээ байгуулсан. Байгуулах болсон шалтгаан маань ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдүүд төдийгүй томчууд нийгмийн харилцаанаас олж авдаг олон дадал чадварууд хумигдаад ирсэн. Харин энэ хумигдмал байдлыг оролцооны клубээр дамжуулан сэргээж болох юм байна гэж харсан. Түүнчлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа иргэний хувьд клубээрээ дамжуулан сайн сайхныг түгээе, болохгүй бүтэхгүй зүйлийг эерэгээр хэлж, ойлгуулан засаж, сайжруулах зүйл дээр хамтран ажиллая гэж зорьсон.
-Арван жилийн сургууль бүрт ийм клуб байдаггүй шүү дээ. Уг нь бол сургууль бүрт сэтгүүлчийн дугуйлан хичээллэдэг бол хүүхдүүд хамгийн наад зах нь ярих, бусдаас асуулт асууж сурах гээд олон давуу талтай байх, тийм ээ?
-Тийм ээ, орон нутагт дугуйлан секц ажиллах нөхцөл боломж тааруу. Гэхдээ хүн бүр санаж сэтгээд, хийж, хэрэгжүүлье гэвэл боломжгүй зүйл үгүй шүү дээ. Энэ ч бодлын үүднээс “Өсвөрийн сэтгүүлч” клубээ ажилуулья гэж бодсон. Хүн ер нь өөрөө оролцож байж, зориулалт гаргаж байж л хөгждөг шүү дээ. Яагаад ажиллангаа амарч, амрангаа ажиллаж болохгүй гэж. Би гоё, жаргаж ажиллах дуртай.

-Клуб төгссөн, сургалтад суусан хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байгаа бол. Яагаад чухам багаас нь, арван жилийн сурагч байхаас нь сэтгүүлчээр хичээлүүлэх юм бэ. Энэ байдлыг бодож, клубээ явуулж байгаа болов уу?
-Орон нутгийнхаа хүүхэд багачууд, охид, хөвгүүдийг гоё завгүй, эрэл хайгуулч байгаасай гэж боддог. Анхны уулзалт яалт ч үгүй сонжсон, сонирхсон, тандсан биеэ барьсан тийм болж өнгөрч байлаа. Хоёр дахь гурав дахь уулзалтаас хүүхдүүд илүү нээлттэй болж, сонирхсон асуултаа асууж ирсэн л дээ. Одоо бүр их мундаг болж байгаа. Ярилцагчаасаа асуулт боловсруулах, асуултаасаа асуулт ургуулан гаргах, ярилцагч нь асуултад хариулахгүй өөр сэдэв рүү хазайвал хөтлөөд оруулах ч гэх байдлаар сурсан зүйлээ ахиулж, шат ахиж байгаа. Мөн камер, техниктэй харьцах, өөрсдөө эдит, эвлүүлгээ хийх гээд улам л чадваржаад буй. Нийгэмд эерэг хандлагатай, бүтээлч сэтгэхүйтэй, амьдралынхаа чанарт анхаарсан хувь хүмүүсийг нэгтгэхийн тулд арван жилээс нь л эхлэх ёстой санагддаг учир клубийн ажилдаа их хайртай даа.
-Та клубийнхээ хүүхдүүдэд сэтгүүл зүйн юуг чухалчилж, заадаг юм бэ. Мэдээж анхан, дунд зэргээр зааг ялгаатай байх. Хамгийн чухал зорилго, хүүхдүүд юу мэдэж байх ёстой гэж боддог вэ. Мөн хүүхдүүд клуб дээрээ юу хийж, хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг вэ. Нийлж, багаараа өөрсдийнхөө хэмжээнд мэдээ, сурвалжилга бэлтгэдэг болов уу?
-Ер нь бид их алдаатай бичдэг болчихсон шүү дээ. Тиймээс ярилцлага их хийлгүүлдэг. Тэр яриагаа өөрсдөөр нь буулгуулаад өөрөө редакторлож, сумынхаа сайтад байршуулан, нийтийн хүртээл болгодог. Ярианы хэлийг бичгийн хэл рүү буулгана гэдэг хүнийг зөв бичүүлэхээс гадна сонсож сууж сургадаг шиг санагдана. Бас гарчигаа хэрхэн өгөх зэрэг бүтээлч сэтгэлгээг нь давхар хөгжүүлэх юмсан гэж бодож ажилладаг даа. Манай клубийн охид үндсэн таван буланг эрхлэн гаргадаг.

-Би, бид ингэж ажилладаг, суралцдаг гэсэн сурвалжлага
-Цаг үеийн тодруулга
-Манай сургууль энэ долоо хоногт үйл явдлын мэдээ
-Өсвөрийн сэтгүүлчийн нүдээр, Өнөөдрийн Сүмбэр сум фото мэдээ
-Төгсөгчдөөс асуух 10 асуулт,10 хариулт ярилцлага хийдэг.
-Өсвөрийн сэтгүүлчийн клубийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд хүүхдүүд хэр их хамрагдаж, сонирхож байсан бэ. Одоо мөн хүүхдүүдийн сонирхол ямар байна вэ?
-Ер нь анхандаа “Юу юм бол” гэсэн сониучирхах хандлага их ажиглагддаг байсан. Одоо бол хүүхдүүд, төдийгүй орон нутгаараа мэддэг болсон байна. Мэдээ мэдээлэл тогтмол хийгээд, сурвалжлага, ярилцлага хийгээд эхлэхээр зорилго чиглэлийг нь мэдээд хүүхдүүд их сонирхож эхэлсэн. Ирэх намраас хүүхдүүд нэмж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Сэтгүүлчийн мэргэжил сайхан ч нөгөө талаар адармаатай, бэрхшээлтэй зүйл олон. Энэ ч утгаар сэтгүүлч болоод дэмий ч гэх нэгэн байх болов уу. Одоо тэгээд сайт, мэдээллийн сувгууд нэгнээсээ мэдээ, сурвалжилгаа хуулах зэргээр аж төрж, ажиллаж байгаа зүйл их шүү дээ. Энэ байдлыг хэрхэн хардаг вэ. Мөн энэ байдал дээр хүүхдүүдээ хэрхэн сургаж, ямар зөвлөгөө мэдээллийг өгдөг бол, таны хувьд?
-Ер нь Өсвөрийн сэтгүүлч клубийн хүүхдүүддээ анхнаасаа хэлж байсан, энэ клуб маань заавал сэтгүүлч бол гэж байгаа юм биш шүү. Хамгийн чухал нь, сайхан нь бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг, үзэл бодол, итгэл үнэмшилдээ эзэн байх, бүтээлч хандлагыг олж авах, өөрийн өнцгөө олох, давуу талаа мэддэг болохоос гадна найруулан бичих, камер техник хэрэгсэлтэй харьцаж сурах зэрэг дадал чадваруудыг олж авах нь чухал шүү гэж боддог. Оюуны өмчийг хүндэтгэдэг, дээдэлдэг, бусдын ялгаатай байдлыг ойлгодог байхын чухлыг клубийнхэндээ байнга хэлдэг.

-Хэдийгээр багахан үйл ажиллагаа мэт боловч таны алган дээр ирээдүйн сэтгүүлчид сууж байна шүү дээ. Клубэд явсан хүүхдүүдээс бүгд биш ч хэн нэг нь сэтгүүлч болох хүсэл мөрөөдлийг авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Та ч мөн энэ зүйлд итгэж энэ үйл ажиллагааг эхлүүлсэн болов уу?
-Таны бодлоор сэтгүүлч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Монголын сэтгүүл зүйн салбар ямар байгаасай гэж боддог вэ?
-Заавал олон нийтэд танигдсан хүнийг сэтгүүлч гэж бодож болохгүй л дээ. Өнгө чухал ч дотоод мэдрэмж,түүнийгээ сонсох дуу хоолойтонгуудыг сэтгүүлч гэж бодож хүндэтгэж явдаг. Сэтгүүлч бол мэдрэмжийн туйл, үгээр “наадагсдын” ертөнц гэж хэлмээр байна. Монголын сэтгүүлзүйг сенсааци мэдээллийн хойноос битгий их яваасай. Жинхэнэ амьдрал руу өнгийдөг, амьдрал дундаас тэнхээгээрээ босож яваа хүмүүсийн тухай, олны тухай, түмний тухай нийтэлж сурвалжилдаг, түүгээр дамжуулан бусдыг соён гэгээрүүлэх ажлаа онц сайн гүйцэтгэдэг байгаасай л гэж хүсдэг. Бид бусдын хийсэн сайхан зүйлд талархах нь бага болчихоод байна.
-Шавь нартаа болон сэтгүүлч болохоор зорьж байгаа хүмүүст хандаж хэлэх зүйл бий болов уу?
-Зүтгэлтэй байгаарай, бүтээлч, задгай сэтгэж хайрцагт битгий баригдаасай. Өөрөөр сэтгэж бодсоныхоо төлөө бусдын хэлэхийг бүү тоогоорой. Өөрөөрөө л жаргалтай байж, кайфтай байх нөхцөл боломжийг өөрсдөдөө бүрдүүлж амьдраарай гэж хэлье.
-Баярлалаа.


| Э.УУГАНЦЭЦЭГ: Клубийнхээ хүүхдүүдийн зүрх сэтгэлд оч бадраасан чиглүүлэгч байх юм сан гэж хичээдэг |
|
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |