Монгол Улс дотооддоо 10 тонн цагаан будаа тариалж, хэрэгцээгээ хангадаг болсон тухай мэдээлэл өнгөрсөн намраас цацагдаж эхэлсэн. Тэгвэл дээрх мэдээлэл сүүлийн өдрүүдэд “Засгийн газар ард түмнээ “Цагаан будаа тарьсан” хэмээн худал хэлжээ” хэмээн өөрчлөгдөж, зарим сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжилсан байдаг. Бид энэ талаар “GIMEX” ХХК-ийн захирал Ж.Ганхуягтай ярилцлаа.
-Баянхонгор аймгийн Баянлиг суманд танай компанийг “10 тонн цагаан будаа тариагүй” гэх сурвалжилга, мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бид эрүүл, чанартай, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнсээр иргэдээ хангахаар ажиллаж байгаа. Хоёрдугаарт, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, хөрс хамгаалах, гуравдугаарт, монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг их хэмжээний валютыг авч үлдэхийн ажилладаг. Дөрөвдүгээрт, 4-5 мянган ажлын байр бий болгох, тавдугаарт нь, хаягдал будаагаар амьтдыг хооллох боломжтой. Ингээд харахад, сөрөг үр дагавар байхгүй. Коронавирусийн халдвараас болж хил хаагдаж, манай улсын эдийн засаг хүндэрч байна. Энэ цаг үед “Дотооддоо хийж болох зүйлээ хийж, бие биеэ дэмжээсэй” гэж бодож байна. Гэтэл бидний хийж байгаа болон хийсэн ажлыг үгүйсгэж байгааг хэсэг хүнийг ойлгохгүй байна. Би аль нэг намын гишүүн биш. Хэн нэгэнд өс хонзон санадаггүй. Үүнийгээ батлах гэж ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийх сонирхол, цаг зав алга.

-Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэд яагаад танайхыг “Цагаан будаа тариагүй” гэж ярьсан юм бол?
-Би тэр мэдээллийг харсан. Олон хүн яриа өгөөгүй байна лээ. Хоёр нь манайд ажилладаг байсан хүн байна лээ. Хоёр нь малчин байсан. Яагаад тэр хүмүүсээс худлаа яриа авсныг мэдэхгүй байна. Гэхдээ бүх үнэнийг цаг хугацаа харуулна гэж найдаж байгаа. Манай тариалалтын хугацаа эхэлж байгаа. Тийм болохоор намар есдүгээр сард тариан талбай дотроо сууж байгаад яриа өгвөл хэн нь үнэн, хэн нь худал ярьсан, будаа ургасан эсэх нь тодорхой болох байх.
-Танайх өнгөрсөн намар 10 тонн цагаан будаа тарьж чадсан уу?
-Манайх нэг га газарт найман тонн ургац хурааж авах үр тарьсан. Тэгэхээр хоёр га газраас 16 тонн ургац хураана гэсэн үг. Өнгөрсөн намар манайх оройтож, тариалалтын горим алдагдсан учраас 16 тонноос 10 тонн ургац авсан. Мөн манайх хоёр га газраас том талбайд будаа тарихаар бэлдэж байсан. Харамсалтай нь, цар тахлаас болж үйл ажиллагаа эхлүүлж чадаагүй хожимдсон.
-Та эх орондоо цагаан будаа тарихын тулд хэдэн жил хөдөлмөрлөсөн бэ?
-Би 10 жилийнхээ хөдөлмөрийг хоёр, гуравхан хүнээр үгүйсгүүлээд, харлуулаад, шившиг болгож байгаад бухимдаж байна. Гэхдээ цаг хугацаа бүх үнэнийг илчлэх учраас хүлээцтэй хандах хэрэгтэй байх.
-Тариалалтаа хэзээ эхлүүлэхээр төлөвлөж байна вэ. Энэ жилийн тариалалтын талбай нэмэгдэх үү?
-Дөрөвдүгээр сарын 20-нд эхэлнэ. Тариалангийн талбайгаа нэмэхээр хичээж, ажиллаж байна.

-Баянхонгор аймгийн Баянлиг сумандаа тарина биз дээ?
-Тэгнэ. Баянлиг суманд байшин сав, хүлэмжээ байршуулаад, тарьчихсан, тоног төхөөрөмжөө суурилуулчихсан байгаа. Бид туршилтаа хийж, үр дүнгээ биччихсэн. Монгол цагаан будааг тарихад эрдэнэшиш, наранцэцэг, вандуй буурцаган ургамал, жимс, жимсгэнэ гээд хөдөө, аж ахуйд шинэ салбар үүсэж байгаа юм. Тариалалтын үр дүнд говийн шороо, тоос тодорхой хэмжээгээр буурах байх гэж бодож байна. Салхины хаалт хийж мод тарихаар төлөвлөж байгаа. Энэ нь орчны уур амьсгалыг чийглэг болгож, хөрсийг сайжруулна.
-Танайх цагаан будаанаас гадна өөр нэр төрлийн будаа тарьж, оруулж ирсэн үү?
- Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж хөсөг нэрийн жасмин будаа зах зээлд гаргаж, тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэсэн. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Манайх хөсөг будааны борлуулалтын орлогоос монголд тарьж байгаа будааныхаа санхүүжилтийг хангаж байгаа. Түүнээс биш Хөгжлийн банкнаас хэчнээн тэрбум төгрөгийн зээл авчихсан юм биш.
-Та ямар нэгэн газраас хэн нэгний тусламж, дэмжлэгтэйгээр зээл авч байв уу?
-Тийм асуудал байхгүй. Гэхдээ би санхүүжилт олохын тулд гар утасныхаа дугаарыг хүртэл барьцаалчихсан байна. Манайд цагаан будаа тарих үр ч байдаггүй. Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр цагаан будааны үр, тоног төхөөрөмж, урамшуулал, хөнгөлөлт байдаг бол авчихсан байж магадгүй. Гэтэл дээрх зүйл Монголд огт байдаггүй. Бүгдийг нь гадаадаас худалдаж авдаг. Тоног төхөөрөмж эвдэрлээ гэхэд дандаа гадаад руу захиж, хугацаа алддаг юм шүү дээ.

| “GIMEX” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ГАНХУЯГ: Манайх Баянлиг суманд 10 тонн цагаан будаа тарьсан. Үнэн эсэхийг нь цаг хугацаа харуулна биз |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |