Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг, ХМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нарын талаар цахим орчинд багагүй шуугиан дэгдээд буй. Бид энэ талаар Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлгээс тодрууллаа.
Тэрбээр “Би энэ сарын 22-ны өдөр 10 тооны адуу оруулж ирсэн юм. Гэтэл тавыг нь оруулах боломжгүй гэсэн шалтгаанаар хоёр улсын дунд долоо хоног гацчихаад байна. Тодруулбал, Замын-Үүдийн мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хятад руу буцаа” гэсэн чигэлэл өгсөн юм билээ. Харин хятадын тал “Хүлээж авах боломжгүй” гэж мэдэгдсэн. Үржлийн бус адийг хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Засаатай адуунаас өөр үржлийн бус адууг хилээр нэвтрүүлэхгүй гэж заасан хууль ч байхгүй. Телевизээр гардаг шигээ хүмүүсийг загнаад сууж байдаг Л.Эрдэнэчулуун гэх эмэгтэй төрийн ажлыг өөрийнхөө хувийн мэт аашилж байна. Замын-Үүд морь идэх өвсгүй, усны асуудалтай. Ийм хүнд нөхцөлд, машины халуун тэвшин дээр байгаа морьд их л зутарч байгаа байхдаа.
Засаатай адуунаас өөр үржлийн бус адууг хилээр нэвтрүүлэхгүй гэж заасан хууль ч байхгүй.
Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын газрын н.Болд гэх мэргэжилтэн намайг “Та даргаар яриулчих аа Л.Эрдэнэчулуун дарга гаргахгүй гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хандсан. Гэвч “Л.Эрдэнэчулууныг дийлэхгүй байна аа” гэхээс өөр хариу өгөөгүй. Би хар тамхи биш, халуун хошуутай мал оруулж ирэхийн тулд Л.Эрдэнэчулууныг царайчилж байна. Халуун хошуутай малын буяныг ингэж гомдоож болохгүй. Бүхэл бүтэн төрийг төлөөлсөн, хил хязгаарын байгууллага байж яах нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байгаад харамсаж байна. Хоёр хилийн голд гацсан морьдоо авахын тулд би хууль хяналтын байгууллагаар явна” гэв.

| ТОД МАНЛАЙ Л.ЦАНДЭЛЭГ: Би хар тамхи биш, халуун хошуутай мал оруулж ирэхийн тулд Л.Эрдэнэчулууныг царайчилж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |