Өвөрхангай аймагт эмч нар болон нутгийн иргэд өвчтөнийг дамнуурган дээр дамжлан үерлэсэн гол гаталж, түргэн тусламж үзүүлж буй зургийг олон хүн сошиал сүлжээнээс харсан биз ээ. Тухайн үед юу болсон талаар Өвөрхангай аймгийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайханаас тодрууллаа. Тэрбээр 37 жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж, 10 мянга гаруй хүүхэд эх барьж авсан байна.
-Тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу. Өвчтөний бие сайжирсан уу?
-Бид Баруунбаян сумын эмнэлгээс алсын дуудлага авч, миний бие болон унтуулгын эмч Жамъянчүлтэм, унтуулгын сувилагч Нинжбат, лаборант Оюунжаргал, хагалгааны сувилагч Хашчулуун, жолооч Гантөр гэсэн бүрэлдэхүүнтэй түргэн тусламжийн багийнхан аймгийн төвөөс гарсан. Дуудлагын дагуу Баруунбаян сумаас хойш 50 километрт орших Нарийны гол дээр очиход гол үертэйн дээр захаараа шилбээр татсан шавартай учир машинтайгаа орж болохгүй байсан. Тиймээс бид 800 метр шавар гатлаад, давхар гол туулж айлдаа очсон юм. Бинийг очиход сумын эмнэлгийн бага эмч нар ирсэн байсан. Мөн эх амаржиж, хүүхдээ алдаад, эхэс нь гарахгүй, цус алдсан хүнд байдалтай байсан.

Гэрийнх нь тал нь усанд автаж, ширдгэн дээрээ хүүхдээ төрүүлсэн хагас суугаа байдалтай байсан юм. Бид амаржсан эхэд анхан шатны тусламж үзүүлээд сумын эмнэлэг рүү авч явахаар болсон. Тухайн үед бороо орж байсан болохоор тус айлын орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гялгар цаасаар бүрхээд авч гарсан юм. Бидэнд нутгийн хүмүүс тусалж, үертэй голоор дамжлан гаргасан. Ингээд түргэний машинд суулган сумын эмнэлэгт аваачиж, эхэсийн үлдэгдлийг цэвэрлэж, цусыг нь тогтоогоод эмчилгээ хийж, амийг нь аварч чадсан. Амаржсан эх хэд хоног эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарлаа.
-Бүхий л боломжоо ашиглан үертэй гол гатлан, эмнэлэгт аваачаад өвчтөнийг аврах үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Тусламж үзүүлж, амийг нь аварч чадна гэдэг, тэгээд өвчтөний бие сайжирч, сайхан болохыг харах бахархалтай байдаг даа.
-Ийм зүйл урьд нь тохиолдож байсан уу?
-Урьд нь бид алсын дуудлагад очиж, гэрт нь мэс засал хийж байсан. Бид чинь амь тулсан дуудлагад явдаг шүү дээ.
Б.БАДАМЗУЛ
| Ж.БАЯРСАЙХАН: Орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гол гаталсан |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |