“Токио-2020” зуны олимпын наадмын сагсан бөмбөгийн төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж, Токиог зорьсон ч ар гэрийнхнийх нь хэлж буйгаар тэмцээнд оролцох багийн гишүүнээс шалтгаангүйгээр хасагдсан ОУХМ Д.Ганзулын ээж, эгч, дүүтэй ярилцлаа.
	
ОУХМ Д.Ганзулын ээж: Охиныгоо хүссэн тэмцээндээ оролцож чадахгүй гэдгийг сонсоод ухаан алдаад уначихсан байна лээ. Миний охин залгаад “Ээж ээ, охин нь тэмцээндээ орж чадахгүй хасагдчихлаа. Олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар болж, мөрөөдөлдөө хүрч чадахгүй боллоо. Та хоёрыгоо баярлуулж чадахгүй нь. Охин нь одоо нутаг буцлаа. Аавд битгий хэлээрэй” гээд хачин их уйлаад ярьсан. Би охиндоо “Миний охин гадаад явж үзээгүй биш, гэртээ хүрээд ир. Эсвэл багш нарынхаа дугаарыг өг, ээж нь нэг яриад үзье” гэж хэлсэн. Гэтэл “Таныг багш руу ярьсан байх юм бол муу юм болно гэж бодоорой” гэж цурхиртлаа уйлаад утсаа салгачихсан. Охиноо тайвшруулж, “Олон жилийн хөдөлмөр, үгээ ядаж ганц үрээ, аав, ээжийгээ бод” гэж хэлсээр миний ухаан балартсан байна лээ. Миний охин чинь хэр баргийн зүйлд шаналж, аав, ээж рүүгээ залгадаггүй юм. Гэтэл тэр өдөр цурхиртлаа уйлаад, цөхрөхдөө залгасан байх.
	
Аав нь сонсоод даралт нь ихсэж, бие нь муудсан. Бид хоёр чинь хүнд өвчтэй, асаргаанд байдаг юм. Эмзэг бүлгийн айлын хүүхэд чадвараа гайхуулж, олимпод оролцож болдоггүй юм байлгүй дээ. Үр хүүхэд ч төрүүлэхгүй, амьдралаа золиосолж, зөвхөн олимпод л зүтгэсэн шүү дээ, үр минь өнөөдрийг хүртэл. Хэрэв олимпын наадамд оролцоход чадвар биш, мөнгө хэрэгтэй байсан бол бид гурван өрөө байр, машинаа зараад охиныхоо мөрөөдлийг биелүүлж, чадварыг нь үнэлүүлэх байсан. Ийм байсан гээд надад хэлчихгүй дээ. Тэгсэн бол би охиноо ийм өрөвдөлтэй, чадвар байгаад хүрч чадахгүй хөөрхийлөлтэй байдалд оруулахгүй байлаа. Охин минь жил гаруй хугацаанд аав, ээжтэйгээ уулзахгүй зөвхөн бэлтгэлээ хийж, олимпод оролцохоор зүтгэсэн. Бид үрийнхээ духан дээр ч үнсэж чадахгүй явуулсан. Миний охин чинь омголон, зоригтой хүүхэд шүү дээ. Ямар нэгэн муу юм болох вий гэхээс гол харлаж, тайван сууж чадахгүй байна. Болдог бол охиноо одоо ч болтугай аваад ирмээр байна. Хүнд нэр төр, хор шар гэж бий. Би үнэхээр айж байна. Аав нь хоёр удаа харваж, нүдний хагалгаанд орохоор зэхэж байгаа. Хань минь охиндоо “Охиныгоо тоглохоос өмнө хагалгаанд орж, сайн хардаг болоод зурагтаа үзээд сууж байдаг юм уу” гээд хэлж байсан. Харин охин минь “Би олимпоос ирээд хагалгаанд ороход чинь хамт байна. Та одоо муухан ч болтугай хардаг юм чинь ойрхноос зурагтаа үзээд сууж байгаарай” гэж хэлээд явсан.
Эмзэг бүлгийн айлын хүүхэд чадвараа гайхуулж, олимпод оролцож болдоггүй юм байлгүй дээ. Үр хүүхэд ч төрүүлэхгүй, амьдралаа золиосолж, зөвхөн олимпод л зүтгэсэн шүү дээ, үр минь өнөөдрийг хүртэл
Хэрэв миний дүүг олимпод оруулахгүй байсан юм бол яах гэж авч явсан юм бэ гэж асуумаар байна. Оруулахгүй байсан бол эх оронд нь үлдээх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн бол хүн сэтгэл санаагаа бэлдчих байсан.
	.jpg)
Д.Ганзулын дүү: Эгчийгээ хасагдсан гэдгийг гадаадын мэдээллийн сайтаас уншаад шоконд орлоо. Эгч рүү залгатал утсаа авахгүй, чатанд хариу өгөхгүй байсан. Тэгээд нэг утсаа аваад “Дараа ярья, чат бичнэ” гээд уйлаад, ярьж чадахгүй байсан. Өнөөдөр (өчигдөр) өөрөө залгаад “Манай багийнхан Токио руу нисчихсэн. Б.Болор-Эрдэнэ бид хоёр жижигхэн мужид буудалд үлдсэн. Би Монгол руугаа буцмаар байна. Гэтэл Тулга дасгалжуулагч “Хөл хориотой байгаа учраас нислэг байхгүй” гээд явуулахгүй байгаа. Бид хоёр энд найман сар хүртэл хоригдох бололтой” гэж ярьсан. Анх эндээс явахдаа “Долдугаар сарын 23-нд олимпод оролцох тамирчдынхаа нэрсийг тодруулна. Тийм учраас зургаан тамирчнаа аваад явна” гэсэн юм билээ. Гэтэл очоод хоёр хоноод л тамирчдынхаа нэрийг тодруулаад, тэр хоёрыг хассан тухайгаа хэлсэн гэсэн. Эгч маань ямар шалтгааны улмаас хасагдсанаа ч мэдэхгүй байна лээ. Олон жил үр хүүхэд, ар гэрээ хаян байж олимпод оролцохын төлөө өөртэйгөө өрсөж тэмцсэн. Гэтэл тэр мөрөөдөл нь талаар болчихоод буудлын жижигхэн өрөөнд хоригдоод сууж байх ч гэж дээ. Буудлын өрөөнд эгчийг минь хорьж байхаар ядаж эх орон руу нь явуулах хэрэгтэй. Аав, ээж хоёр минь энэ тухай сонсоод маш их хямарч, даралт нь ихсэж, бие нь муудсан. Бид үнэхээр итгэхгүй байна. Эгч өглөө, үдэшгүй бэлтгэл хийж байгаад нэг өглөө нуруу нь татчихсан юм билээ. Тэгээд тав хоног эмчилгээ хийлгээд, бэлтгэлдээ буцаад орсон гэсэн. Эмчилгээ хийлгээд очиход нь дасгалжуулагч нь “Бэлтгэл дуусаж байхад одоо ирээд яадаг юм” гэж хэлсэн байгаа юм даа. Эгчийгээ би олимпын наадамд оролцож, талбайд тоглоно гэж бодож, онгоцны буудал дээр гаргаж өгсөн.
“Манай багийнхан Токио руу нисчихсэн. Б.Болор-Эрдэнэ бид хоёр жижигхэн мужид буудалд үлдсэн. Би Монгол руугаа буцмаар байна.
| Д.ГАНЗУЛЫН ЭЭЖ: Олимпод оролцоход чадвар биш, мөнгө хэрэгтэй байсан юм бол би гурван өрөө байр, машинаа зараад охиныхоо мөрөөдлийг биелүүлж, чадварыг нь үнэлүүлэх байлаа | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |