Баяр наадмын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө гарч, голын эргээр амарч зугаалах иргэдийн хөдөлгөөн ихэссэн. Амралт зугаалгын энэ үед согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ голын усанд осолдож, 22 хүн нас барсан гэх харамсалтай мэдээлэл бий. Мөн энэ сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд орших Онон голд живж байсан 30 настай эрэгтэйг голын эрэг дээр амарч явсан нэгэн иргэн аварчээ. Тодруулбал, голын эрэгт амарч явсан Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт тухайн иргэнийг уснаас аварсан байна. Эрдэнэт хүний амь насыг аварч, баатарлаг үйлс бүтээсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Эрдэнэт хүний амийг аварч, баатарлаг үйлс бүтээжээ. Цахим орчинд олон хүн таньд талархлаа илэрхийлсэн байсан. Тухайн өдөр юу болсон юм бэ?
-Наадмын амралтаа аваад баасан гарагт гэр бүлийнхэнтэйгээ Онон голын хөвөөнд байрлах жуулчны баазад амрахаар очсон. Орой нь гэр бүл, найзуудтайгаа голын эрэг дээр салхилж суусан юм. Гэнэт хүмүүс бужигналдаж, орилолдоод гүйлдэж эхэлсэн. Биднээс холгүй зайд голын эрэг дагуу байсан юм. Гэр бүлийнхэн, найзууд маань эхэндээ гайхаж “Хоорондоо маргалдаж байгаа юм болов уу” гэж таамаглаж байсан. Өөрөөр юу болоод байгааг нь сайн ойлгоогүй. Тэгээд гэнэтхэн голын дунд хэсэгт хүн живж байгааг олж харсан юм.
-Онон голын хувьд 80-160 метрийн өргөнтэй, гурван метрийн гүнтэй, хөлгүй гол гэдэг. Өөрөө эрсдэлд орох тухай бодож ч амжаагүй гол руу орсон уу?
-Эхэндээ хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учраас “Үхлүүт хөвж байна” гэж бодоод цогцсыг нь ч болсон гаргая гэж шийдсэн. Яг тэр үед “Хүүхэд живчихлээ” гэж сандарсан хүмүүс орилолдож байхыг сонсоод дотор харанхуйлаад л явчихсан. Эрэг дагуу гүйлдэж байгаа хүмүүсээс нэг нь гол руу орж авах нь уу гэж хартал хөвж явсныг нь дагаж гүйсээр байгаад таарсан. Тэр үед тэсэлгүй урдаас нь тосож гол руу гүйсэн юм.
-Насанд хүрсэн хүнийг голын эрэг рүү гаргаж, амийг нь аварна гэдэг хэцүү байх?
-Анх харахад хүүхэд байна гэж бодтол сүүлд сонсоход 30 орчим насны залуу байсан гэнэ лээ. Голын зах руу дөнгөж ортол голын урсгал хүчтэй байгаа нь мэдрэгдэж, цааш хөл баримжаагаа алдаж эхэлсэн. Арай ядан биеийнхээ тэнцвэрийг барьж, голын бургаснаас зууран дамжсаар амжиж очсон. Тэр хүнийг биедээ наан тэвэрч, чангаасаар голын эрэг рүү гаргасан. Эрэг дээр гаргасны дараа тэнд байсан хүмүүс анхны тусламж үзүүлж, ухаан оруулсан. Удалгүй машинаараа эмнэлэг рүү авч яваа харагдсан.

-Та Хил хамгаалах албанд хэчнээн жил ажиллаж байв. Өргөсөн тангарагтаа үнэнч болох оо баталлаа шүү дээ?
-Миний хувьд Хилийн цэргийн албанд 17 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Ер нь найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт агаар салхинд гарах үедээ хэн нэгэн нь голын усанд осолдохоос аварч байсан хэд хэдэн тохиолдол бий. Хаана ч ямар нэгэн гэнэтийн ослууд тохиолдоход өөрийн чадахаараа авран хамгаалахыг хичээдэг.
Сүүлд бодоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь манай эхнэр байсан юм. Голд живж яваа хүнийг хараад гэр бүлийн хүн маань “Хүүхэд живчихлээ гэж байна шүү дээ. Хурдан гаргаж аваач, хэний ч хүүхэд ялгаагүй шүү дээ” гээд нулимсаа арчаад дагаж гүйгээд байсан юм.
-Таны хувьд хүний алтан амийг аварсан учраас сэтгэл нь амарсан болов уу. Тухайн үед тэнд байсан хүмүүст бахархах сэтгэгдэл, үлгэр дууриалал болсон байх аа?
-Энэ удаагийнх арай хүнд байлаа. Эхэндээ үхлүүт байна гэж харсан учраас их айдастайгаар гол руу орсон л доо. Уснаас гаргаад эрэг дээр хэвтүүлтэл бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байсан. Тухайн үедээ амьд байна гэж бодоогүй цогцсыг нь ар гэрт нь аваачъя гэж л бодсон.
Эрэг дээр байсан хүмүүс чадлаараа анхны тусламж үзүүлж, ухаан орж сэргэх үед нь дотор уужирсан даа.
-Голын эрэг дээр олон хүн байсан ч гол руу орж аврах хүн байгаагүй гэсэн шүү дээ. Хүмүүс сандарсан байсан юм болов уу?
-Эрэг хавьцаа хүүхэд томчуудтайгаа нийлээд 40-50 орчим хүн байсан. Хэн ч гол руу орж аварч зүрхлэхгүй байсан. Дараа нь сонсоход усан спортын тамирчин хүртэл байсан ч хөлгүй гол руу яаж орох учраа олохгүй байсан байх. Гол ус үертэй энэ үед ер нь анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Н.АРИУНСАЙХАН
| Ж.Баатарцогт: “Хүүхэд живчихлээ” гэдгийг сонсоод дотор харанхуйлж, эхнэр маань “Хурдан авар” гээд уйлаад байсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |