Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин урсана
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна...гэх Сэлэнгэ нутгийн зон олны сүлд дуу болсон, сэлэнгэчүүд гэлтгүй монголчуудын дуулах дуртай дууны шүлгийг бичсэн сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, зохиолч Галдангийн Даваацэрэн агсан чухам ямар хүн байсан талаар түүний охин Өлзийжаргалтай ярилцлаа.
Г.Даваацэрэн гэх эрхэм эгэл даруухан хэрнээ чамгүй их авьяастай зохиолч, сайн багш, хань, аав байжээ. Тэрээр “Өргөн Сэлэнгэ” гэх дуунаас гадна “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө”, “Оросын маамуу” зэрэг 20 гаруй дууны үгийг зохиосон. Мөн “Цагаан гар”, “Өөхөн бумбайн үлгэр”, “Хонгор даага” гэх мэт богино өгүүллэг, жүжгийн зохиол бичиж, нийтлүүлж байжээ. Үүгээр зогсохгүй сурах бичиг, түүхийн ном, бичиж, редакторласан эрдэмтэн байсан гэж түүний охин бахархан ярьж байлаа.
-Сайн байна уу. Таны аавтайгаа өнгөрүүлсэн бага насны дурсамжаас тань яриагаа эхлэх үү?
-Энэхүү ярилцлагыг уншиж буй нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Даваацэрэнгийн Өлзийжаргал гэдэг, МУБИС-д Англи хэлний багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Сайхан аавынхаа тухай ярина гэхээр эрхгүй баярлаж, бас санагалзаад сэтгэл догдлуун ч хөнгөн гунигтай байна. Багадаа аавтайгаа хамт ууланд жимс, самарт их явдаг байлаа. Аав минь мөөгний хүрээг андахгүй сайн мэддэг. Борооны дараа зөндөө их цагаан мөөг түүгээд ирдэг байсан. Ихэртэйгээ хамт аавынхаа бор дээлийн хормойноос зүүгдээд л явдаг байлаа. Ер нь аав минь хүүхдүүддээ их эрхлүүлдэг байсан даа. Бидэнтэй хамт шагайгаар тоглож, шатар, даам зааж өгч, үе тэнгийн найз шиг дотно харилцана. Хуучин цагт хүүхэдтэйгээ тэгж харьцдаг хүн ховор байлаа.
-Таны аав ямархуу зан ааштай хүн байсан бэ. Аавынхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Аав маань МУИС-ийн Түүхийн ангийг улаан дипломтой төгсөөд, сургуульдаа багшаар үлдсэн. Үүнийхээ дараа хичээлийн эрхлэгч хийж байгаад, эрдмийн зэрэг хамгаалаад манай сургуульд тэр үеийн УБДС-д Намын хорооны нарийн бичгийн даргаар ирж ажиллаж байсан. МУИС-д орохоосоо өмнө Багшийн сургуулийг төгсөөд, Булган аймагт Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, аймгийн орлогч даргаар ажиллаж байлаа. Аав минь нэрт сурган хүмүүжүүлэгч багш, эрдэмтэн, яруу найрагч, намын ажилтан байлаа. Хүн болгонтой инээмсэглээд л сайхан мэнд мэддэг, их тусч, шударга, цайлган сэтгэлтэй хүний дээд хүн байсан даа. Мөн аав минь бөх барилдаж, гар бөмбөг, одон бөмбөг тоглодог спортлог хүн байсан. Урлаг, соёлын болон спортын хүмүүстэй дотно, олонтойгоо нийтэч хүн байлаа. Тийм сод хүмүүн байсан болохоор биднийг эрт орхисон болов уу гэж боддог. Аав минь ганц ч өвддөггүй байсан. Гэтэл гэнэт л булчирхайны хорт хавдар тусаад хагалгаанд ороод гурван жил болоод өнгөрсөн. Дөнгөж 20 насандаа аавыгаа алдсан болохоор тухайн үед их хүнд тусаж байлаа. Баяртай мөч тохиох бүрд аав минь байсан ч болоосой гэж эрхгүй өмөлздөг. Өөрөө эмээ болсон ч нялх багадаа аавдаа эрхэлж байсан өдрүүд минь бодогдож, шимшэрдэг.
-Таны аав “Өргөн Сэлэнгэ” дуунаас өөр ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны үг бичсэн байдаг. Тэдгээрээсээ танд аялж өгдөг байв уу?
-Аав минь надад “Өргөн Сэлэнгэ минь холын замдаа” гээд л их сайхан дуулж өгдөг байлаа. Нэг зун зусланд бороо ороод, бид тоглоод гүйж байхад аав минь “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гээд л дуулаад “Орос маамуу” дууны үгийг зохиож байлаа. "Бөмбөг" гээд л хөөрхөн харилцаа дууны үгийг зохиогоод н.Алтанхуяг аяыг нь хийж байсан. Ер нь бүх талын авьяастай их нийтэч хүн байлаа. Архи тамхи хэрэглэхгүй эмэгтэй, эрэгтэй бүдүүн нарийн хоолойгоор дуулаад л найр наадмыг хөгжөөж, хүмүүсийг баясгаж чаддаг. Бөхчүүд наадам болон цагаан сарын барилдааны дараа манайд цугларч, аавтай минь хамт манайд дуулаад л суудаг байсан.
-Таны аав хүүхдийнхээ боловсролд хэр анхаардаг байсан бэ. Танд юуг илүүтэй сургаж байв?
-Биднийг орос хэлтэй болгохын тулд 23 дугаар сургуульд шөнөжин өдөржин дараалалд зогсож байгаад л оруулсан. Мөн амьдралд хүн шударга хөдөлмөрөөрөө амьжиргаагаа залгуулж, хүнлэг ажилдаа сайн байх ёстой гэдэг. Хүнтэй нийтэч мэнд устай явдаг юм гэж захиж хамгийн гол нь мэргэжлээ төгс эзэмшиж шударга хүнлэг байх ёстой гэж их хэлдэг байлаа.
-Гэр бүлийнхээ тухай яриа дэлгээч?
-Аав минь ихрийн удамтай, би ихэр төрсөн. Миний ихэр Д.Өлзийсайхан Ленинград хотын 200 гаруй жилийн түүхтэй Цэргийн хүн эмнэлгийн академийг улаан дипломтой төгссөн хоёр дахь гадаадын иргэн байлаа. Ихэр маань монгол болон орос хэл дээр шүлэг бичдэг. Зохиосон шүлгээ Ленинград хотын театрын тайз дээр уншиж байлаа. Ихэр минь яг л аав шиг минь авьяастай, сайхан нэгэн байсан ч мөн л биднийг эрт орхиод одсон доо. Харин ээж маань 2018 онд 90 насандаа өөд болсон. Одоо би бага дүүтэйгээ л тэднийгээ дурсан сууна даа.
-Таны ярианаас сонсоход таны аав их сайхан хүн байжээ. Аав, ээж хоёрыгоо хамтдаа үеийн дурсамжаас хуваалцаач?
-Аав минь ээжид их халамжтай, үргэлж хүндэтгэж эелдэг харьцдаг байсан. Бид аав, ээж хоёрыгоо ганц ч удаа маргаж байхыг үзээгүй. Ээж маань эрх жаахан охин шиг л байдаг байсан даа. Гэхдээ хэзээ ч ямар нэг зүйл авхуулна гэж хэлдэггүй, нэхдэггүй. Аав минь цалингаа тэр чигт нь л ээжид өгчхөөд санхүүгийн даргадаа тушаачихлаа гэдэг байсан. Хүн хүнээ ингэж хайрладаг юм шүү гэж жинхэнэ утгаар нь ээжийг минь хайрладаг байсан. Аав байцаатай хуургыг бол жинхэнэ утгаар нь амттай хийнэ. Хааяахан хийх тэр хоолны амтыг үгээр илэрхийлж чадахгүй. Гэхдээ одоо нүдэнд минь аавын минь инээмсэглэн хоол хийж буй төрх, дүү нар, ээжийн минь амтархан идэж буй царай тодхон харагдаж байна. Юу ч гэмээр юм нэг тийм аз жаргалтай. Ер нь амьдралын минь хамгийн нандин сайхан цаг хугацаа аавын минь гэрт л өнгөрч дээ.
-Ард түмний сонсох дуртай “Өргөн Сэлэнгэ” дууны үгийг аав нь хэрхэн тэрлэж байсан бол. Энэ талаар танд ярьж өгч байв уу?
-Аав зуны орой Сэлэнгэ мөрний хөвөөний дэргэд хэвтэж байхдаа тэр үеийн цэцэглэн мандаж байсан хөгжлийг хараад “Өргөн Сэлэнгэ” дууны шүлгээ тэрлэсэн гэдэг. Ноорог нь миний ихрийнд байдаг. Тэгж байгаад аавынхаа бүтээлүүдийг эвлүүлж, цэгцлээд үр хүүхдүүддээ хэвлүүлж өгөх санаа байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Зохиолч Г.Даваацэрэнгийн охин Өлзийжаргал: Аав минь “Өргөн Сэлэнгэ минь холын замдаа” гээд л их сайхан дуулж өгдөг байлаа |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |