Социализмын төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нуран унаж, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн 1992 онд олимпод оролцоно гэдэг үнэхээр амаргүй хүнд даваа байж. Монгол Улс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжээд удаагүй байсан үе байсан болохоор бараа, хүнсний хомсдол, мөнгөний ханш уналт, ажилгүйдэл нүүрлэсэн ороо бусгаа он жилүүдэд манай улсын шилдэг тамирчин, дасгалжуулагч нар амьдралаа бодож, ганзагын наймаа руу шилжиж, улсын шигшээ баг тарж, бутарч, спорт заал эзэнгүйрсэн. Тэр үед спортод үнэнч, зүрх сэтгэлээ зориулсан цөөн тамирчин л үлдэж хоцорсон байдаг. Тэдний нэг нь мэргэн буудагч Д.Мөнхбаяр байлаа. Тухайн цаг үеийг өнөөгийнхтэй жиших, харьцуулахын аргагүй. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийн, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх хэцүү.

Төр, засаг, Буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос тамирчид халгана. Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл санхүүгийн боломжгүй байна гээд төрөөс дэмжээгүйн улмаас Д.Мөнхбаяр 1990, 1994 онд дэлхийн аваргын галын шугаманд гарч чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ тэр маш их харамсдаг гэсэн.
Тамирчдын мөрөөдлийн ноён оргил нь олимпын наадам байдаг. 1992 Барселоны олимпод оролцох болсон нь түүнд зүүд мэт санагджээ. Хөл нь газар хүрэхгүй шахам баярлан догдолж байсан гэдэг. Олимпод явахынх нь өмнөх хэвлэлийн хурал дээр сэтгүүлчид “Манай буудлагынхан олимпод ямар амжилт гаргахаар зорьж байна вэ” хэмээн асуутал Ц.Өлзийбаяр дасгалжуулагч “Бид медаль авах зорилготой” гээд итгэлтэй нь аргагүй хариулчихжээ. Дасгалжуулагчийн тэр үг Д.Мөнхбаярт битүүхэн айдас, түгшүүр төрүүлсэн гэдэг. “Олимпоос медаль авч чадахгүй бол яана аа” гэсэн эмзэглэл нь сэтгэл зүйн дарамт болсон байх.
Тэр Монголын буудлагын спортын нүүрийг олон жил ганцаараа тахалж явсныхаа үр шимийг ийнхүү дэлхийн тамирчин болж хүртсэн. Олимпын наадмаас медаль хүртэх гайхамшигтай сайхан мэдрэмжийг төсөөлөшгүй. Тэр гайхалтай мэдрэмжийг 16 жилийн дараа, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэхдээ дахин мэдэрсэн биз ээ. Тэрбээр олимпоос дахин медаль хүртэх, өнгийг нь хувиргах, бүр цаашлаад түрүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэсэн ч цөөнгүй удаа бүдэрсэн. Барселоны 1992 оны олимпын наадмаас хойш уйгагүй хичээн 16 жил зүтгэжээ. “Хөдөлмөр хүнийг шагнадаг” гэдэг үг биелэлээ олж, тэр олимпын хос медальтан болов. Түүнд Бээжингийн олимпын медалийн тавцанд О.Гүндэгмаагийн хамт зогссон мөч үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлсэн нь дамжиггүй.

2008 оны олимпын наадмаас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд хоёр монгол тамирчин зогсож байхыг харах монгол хүн бүрд сайхан байсан. Бээжингийн олимпын үеэр О.Гүндэгмаагийн буу гацахад Д.Мөнхбаяр “Яана аа, буу нь гацчих гэж дээ” гээд ихэд харамссан гэдэг. Тэр “О.Гүндэгмааг түрүүлээсэй, Монгол Улс маань олимпын аваргатай болоосой” гэж чин сэтгэлээсээ хүсэж байжээ.
Харин зарим хүн Монгол Улсын иргэншлээ сольсон Д.Мөнхбаярыг “Эх орноосоо урвагч” хэмээн үгийн муухайгаар хэлж, дайрч доромжлон, хувийн амьдралд нь хошуу дүрж, ор хөнжлийг нь сөхөх нь холгүй олноороо түүн рүү хошууран дайрсан билээ. Түүнийг “Германы тамирчин болчихлоо” гэх ганцхан өнцгөөс харан эх орныхоо төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хөдөлмөр, амжилтыг нь үгүйсгэхэд гомдмоор, харамсалтай санагдах нь аргагүй. Д.Мөнхбаяр “Намайг муу хэлэн, дайрч, доромжлон гутаасан хүмүүсийг буруутгахгүй. Тамирчны амжилт залуу насных. Манайханд нэг дутагдал бий. Байгаа үед нь хайрлаж, дэмжиж чадаагүй мөртлөө хүнийх, бусдынх болсных нь дараа харамсаж, шүүмжлэх юм” гэж хэлснийг бид мартаж болохгүй.

Буу, сум, хувцас хэрэглэл, санхүү, бэлтгэл хийх орчин, тэмцээнд явах зардлыг нь Буудлага спортын холбоо, төр засгаас гарган өгч чадахгүй болохоор ахуй хангамж, материалаг бааз сайтай улсыг сонгон, амжилт гаргахын төлөө иргэншлээ солихоос өөр сонголт Д.Мөнхбаярт байгаагүй. Тэр сонголт, шийдвэр нь зөв байсныг өнөөдөр цаг хугацаа яруу тодоор харуулж байна.
Д.Мөнхбаяр эрт иргэшлээ сольсон бол илүү том амжилт гаргах нөөц, боломж түүнд байсан. Ээж, эгч хоёрыгоо бараадан Унгар Улс руу явах санаатай байж. Дур мэдэн шийдэж зүрхлэхгүй л байж. Ааваасаа асуухад “Би чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг нас барсны дараа л энэ талаар бодоорой” гэж загнасан гэдэг. Энэ үг Д.Мөнхбаярын эрт амжилт гаргах боломжийг чөдөрлөсөн байж магадгүй. Алдсан боломж, алт шиг цаг хугацааг буцааж болохгүй. Аав нь 1994 онд нас барахад Д.Мөнхбаярт үнэхээр хүнд цохилт болжээ. Д.Мөнхбаяр эхээс дөрвүүлээ. Түүнийг гурван настай байхад аав, ээж хоёр нь салсан гэдэг. Ээж нь хаяад явахад аавтайгаа үлдсэн гэнэ билээ. Дунд сургуульд шаггүй сурлагатай охин байж. Буудлагын дасгалжуулагч нарын “Бэлтгэлээ л тасалж болохгүй” гэх хатуу шаардлагыг дагаад спортоо гээд хичээлээ хоёрт тавьчихсан аж. Спортоор хичээллэж эхлэхэд аав нь анхандаа дургүй байсан ч амжилт гаргаасай гэсэндээ бүхнээ охиндоо зориулсан аж.

Д.Мөнхбаяр “Аав минь маш ухаантай, тэвчээртэй, агуу хүн байсан. Бурхан болсных нь дараа л их зовоож байснаа ухаардаг юм билээ” гэж дурссан нь бий..
Герман Улсад таван жил сурсныхаа дараа тус улсын хүсэлтийн дагуу, иргэншлээ сольсон байдаг. Нялх хүүхэдтэй бүсгүй харийн оронд сурч, амьдрах амаргүй байсан нь ойлгомжтой. Хар багаасаа ээжгүй өсөхийн зовлонг биеэрээ мэдэрч, амьдралаараа туулсан нь түүнийг сэтгэлийн хаттай, аавын төмөр мэт дайчин охин болгожээ. Үндэсний шигшээ багаас гарчихсан болохоор сурахын хажуугаар тэмцээнд орох амаргүй байв. Гэвч Д.Мөнхбаяр хувийнхаа зардлаар тэмцээнд оролцдог байлаа. Хүнд хүчир бэлтгэл, сургуулилалт, тэмцээний хажуугаар охиноо өсгөнө. Ингэж шантралгүй хичээн, зүтгэж байгаад 1998 оны ДАШТ-д оролцох болзол хангасан байдаг. Нэгэнт эрх авсных ганцаараа бус, багаараа оролцох гээд зүтгэжээ. Тэгээд Д.Оюун, О.Гүндэгмаа хоёрт багийн төрөлд хамт өрсөлдөх санал тавьжээ. Тэд Д.Мөнхбаярын саналыг дуртай хүлээж авсан ч нөгөө л санхүүгийн хүндрэл тэр хоёрыг тойроогүй аж. О.Гүндэгмаа орон сууцаа барьцаанд тавин, тэмцээний зардлаа босгосон гэдэг. Тэгж л ДАШТ-д цэц мэргэнээ сорьсон манай гурван бүсгүй амжилт гаргажээ. Д.Мөнхбаяр дэлхийн аварга болж, багийн төрөлд О.Гүндэгмаа, Д.Оюун, Д.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.

| ЗӨВХӨН БАЙНЫ ГОЛД Л ОНОХ ХҮСЭЛ, ТЭМҮҮЛЭЛ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |