Би ганц л удаа түүний зургийн хальсанд өртөж байлаа. Зурганд буух дургүй би “Дараа авахуулъя” гэхэд “Зүгээр ээ, намайг үхсэний дараа би Шувуугаар зургаа даруулж байсан гэж яривал гоё биз дээ” гэж хэлж байсан юм. Одоо тэр зургийг харахаар ганц л бодогддог үг нь энэ.
Түүнтэй хотын өнцөг булан бүрт таардаг байлаа. Таарах бүрт камераа үүрэн явах агаад нүдээрээ инээмсэглэн, гараас чанга атган мэндэлнэ.
Түүний камер хотын өнгө бүхнийг буулгадаг шидтэй. Гэхдээ урьд хэний ч хараагүй өөр нэгэн өнгийг харуулдаг “шид” билээ.
Түүний иргэний үнэмлэх дээрх нэр нь Цогтын Баттүшигт. Гэхдээ хүн бүр “Цогтын Шувуу” гэдэг нэрээр илүүтэй танина. Төрөхөд нь аав нь Шувуу гэж нэрлэсэн хэдий ч бие нь өвдөхөд “нэр нь хүндэдсэн байна” гэсэн учир нэрийг нь солиулжээ. Гэхдээ гэр бүл, найз нөхөд нь бүгд Шувуу хэмээн дуудсаар дасжээ.
Тэрээр 1987 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр мэндэлсэн билээ. Кино найруулагч Андрей Тарковскийтой нэг өдөр төрсөндөө олзуурхдаг сан. Үнэхээр ч түүнийг гэрэл зургийг нь нэгэн зохиолч “Тарковскийн киноны кадр шиг” хэмээн үнэлж байсан гэдэг.
Багын дуу муутай хүү 12 насандаа өвөөгийнхөө хальсны аппаратаар ганц зураг дарсан явдал бүх зүйлийн үүдэл болжээ. Өвөө нь ганцхан хальс үлдсэн зургийн аппаратаа бариулан “За ганц л зураг дарна шүү” хэмээж. Гэрэл зургийн аппаратын шагайвчаар харсан тэр өдөр түүний амьдралыг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Тэр мөчөө “Бүх гэрэл, өнгө тэр дотор орчихсон мэт гайхалтай санагдаж байсан” гэж байв. Ийнхүү намрын шар өнгийг анхны зургандаа буулгажээ. Анхны зургийн аппарат нь өвөөгийнх нь хальсны камер байж. Дуу муутай нэгэн хүүгийн өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамгийн сайн ойлголцож чадах хэрэгсэл нь гэрэл зураг болсон байв. Ийнхүү өөрийн аялгуу, мэдрэмжээ гэрэл зурагт буулгаж эхэлсэн юм. Үүнээс хойш амьдралынхаа хоёр жилд л камераас холдсоноос бусдаар гэрэл зурагтай амьдралаа холбожээ.
| ТЭР ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЛАВЧТАЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |