-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу.
-Сайн, сайн байна уу. Зуншлага сайхан байна даа. Энэ жилийн зуны улирал сайхан болох болов уу гэж бодож сууна. Сайхан, дэлгэр зун болбоос өнтэй өвөл болно доо. Тийм ээ.
- Тэгэлгүй яах вэ. Тэгж бодож байна. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ тухайгаа сонирхуулж болох уу?
- Сүүлийн үед уран бүтээлийн бүтээл талруугаа нэг их оролцохгүй байгаа гэх юм уу даа. МҮИС-д Үндэсний урлагийн сургууль байгуулагдсан. Тиймээс энэхүү сургуульд ирээд хоёр курс буюу анги хариуцаж даагаад ажиллаж байна. Шинээр байгуулагдсан болохоор ачаалал нэлээдгүй өндөр байна. Урлагийн мэргэжил эзэмшиж, төлөвшихөд суурь маш чухал байдаг. Тиймээс үүн дээр ач холбогдол өгөөд ажиллаж байна. Өмнө нь ажиллаж, сургаж байсан СИТИ их сургуулийн шавь нар ч юм уу хүүхдүүд минь уран бүтээл хийгээд явдаг болжээ. Энэ нь надад үнэхээр бахархалтай байгаа л даа. Тиймээс тэдэндээ тусалж, мэдэж байна. Үүнээс гадна орон нутгийн театрууд уран бүтээл хийгээд эхэлжээ. Ер нь нас ахиад ч тэр юм уу залуучуудыгаа дэмжих, хамтран ажиллах дуртай болж байгаа даа. Ирэх зургадугаар сараас эхлээд багш, сурган хүмүүжүүлэгчийн ажлаасаа амралтаа авна. Тэгээд л уран бүтээлүүдэд оролцож эхэлнэ дээ.

-Уран бүтээл гэснээс таны гайхалтай, чадварлаг бүтээдэг дүрүүдийн нэг эсрэг дүр байна. Утга зохиолын онолоор бол та эсрэг дүрийн баатрын аялал хийдэг хүн. Энэ дүрийг бүтээхэд хэр хүндрэл гардаг вэ?
-Тодорхой хэмжээнд шүү. Театрын урлаг ч бай, дэлгэцийн урлаг ч бай эсрэг дүр илүү ажиллагаатай юм шиг харагддаг учраас нэг талаасаа үзэгчид нэг талаасаа сонирхдог гэх юм уу даа. Нөгөө талаас эсрэг дүр бүтээхээр орчин цагийн залуучуудын дунд од болох шахуу зүйл байхгүй юу. Гэхдээ энэ талын дүрийг бүтээнэ гэдэг маш их ажиллагаа шаарддаг. Миний хувьд туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага хэрэг болдог. Би багаасаа л 40, 50 мянгатын атаман, хулигиануудтай болон найз нөхөд, ах, дүү гээд янз бүрийн хүмүүстэй хамт оршиж ирсэн. Тэр бүгд миний дотоод санах ойд хадгалагдан үлдсэн. Тиймээс өөрийн үзсэн, харсан амьдралын зүйлсээс эсрэг дүрээ гаргаж бүтээхийг боддог. Үүгээрээ ч илүү онцлог байдаг болов уу.
Хэрвээ Б.Дамчаа гуай шиг дүрээ бүтээгээд өөрлүүгээ чулуу шидүүлсэн бол баярлах байлаа. Даан ч эсрэг дүрийг гарамгай бүтээдэг тэр уран бүтээлчид шиг одоогоор би дүр дээрээ ажиллаж чадаагүй л байна.
-Эсрэг дүр бүтээсэн уран бүтээлчдийг амьдрал мөн л тэр байгаагаар нь үзэгчид хүлээж авч байсан тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Таны бүтээсэн дүрийг хараад “Энэ муу хүн” гэдэг хандлага үзэгчдээс ирж байв уу?
-Надад бол ийм тохиолдол ирж байгаагүй. Өнөөдрийн байдлаар үзэгчдийн түвшин өөр болчихсон байгаа шүү дээ. Харин эсрэг дүр бүтээсэн уран бүтээлчийн өөдөөс чулуу шидэж, бүтээсэн дүрээр нь дүгнэдэг үе байсан. Тухайн үед нэг намын систем болон ахуй байдлаасаа хамаараад үзсэнээ шууд утгаараа нь ойлгодог байсан болов уу. Гэхдээ саяхан намайг “37-р точка” олон ангит кинонд тоглож дуусаад гудмаар явж байхад зэвүүцсэн харцаар харж байсан тохиодол бий. Гэхдээ арай ч чулуу өөдөөс нүүлгэж байгаагүй. Тэгэх ч нийгэм биш. Хэрвээ Б.Дамчаа гуай шиг дүрээ бүтээгээд өөрлүүгээ чулуу шидүүлсэн бол баярлах байлаа. Даан ч эсрэг дүрийг гарамгай бүтээдэг тэр уран бүтээлчид шиг одоогоор би дүр дээрээ ажиллаж чадаагүй л байна.

Ер нь эсрэг болон эерэг дүрээ яалгалгүй сэтгэлээсээ сайн бүтээхийг эрмэлзэж явдаг даа.
-Та хоёр, гурван жилийн өмнө “Сүүн замын сахиул” уран сайхны кинонд БАО гэдэг хятад хүний дүрд тоглосон. Энэхүү киног үзээд бараг хятад хүн юм биш үү гэж бодож байлаа. Та энэ дүрийнхээ тухай сонирхолтой яриа дэлгэх болов уу хэмээн бодож байна.
-Яагаад намайг хятад хүн гэж бодов
-Алхаа, гишгээ, зан араншин, нүүрний хувирал, хувцаслалт гээд миний мэддэггүй өөр ертөнцөд хөтөлсөн болохоор л өөрийн эрхгүй тэгж бодсон юм л даа?
-Баярлалаа. Яагаад баярласан гэхээр миний бүтээсэн эсрэг дүр нэг ч болтугай хүнд хүржээ. Бүр сэтгэл дүүрээд сайхан болчихлоо.
Би дотроо их боддог байсан л даа. Нэг удаа ч болов хятад хүний дүрд тоглочих юмсан гэж. Яагаад гэхээр манай аав болон ах хятад хүний дүрд тоглосон шүү дээ
Би дотроо их боддог байсан л даа. Нэг удаа ч болов хятад хүний дүрд тоглочих юмсан гэж. Яагаад гэхээр манай аав болон ах хятад хүний дүрд тоглосон шүү дээ. Гэтэл харин Төмөрбаатар ахын хүү Анар найруулагч “Сүүн замын сахиул” гэдэг кино хийнэ” гээд надад БАО-гын дүрийг санал болгосон. Би тэр үед маш их баярласан. Яагаад гэхээр биелэхгүй зүйл биелдэг юм байна. Тиймээс аав шигээ, ах шигээ бүтээчих юмсан гээд бодож байлаа. Мэдээж тэдэнтэй адил, тэнцүү түвшинд яаж хийж чадах билээ. Гэхдээ өөрийн харсан өнцөг, мэдрэмж болон хятад хүн ямар байдаг вэ гэдэг бодол, судалгаан дээр үндэслээд бүтээсэн дээ. Ер нь монголчууд 1990 оноос хойш нэг хэсэг хятад руу очиж наймаа хийж байсан. Би ч тэр наймаачдын нэг байлаа. Тиймээс хятад хүн ямар байдгийг дотоод сэтгэхүйтэй анзаарч, хадгалсан даа. Энэ дүр бол миний үзэж дуулсан амьдралын цуглуулгаас бүтсэн гэж болно. Тиймдээ ч энэ дүрээ хайрлаж, үнэлж явдаг юм. Ер нь эсрэг болон эерэг дүрээ яалгалгүй сэтгэлээсээ сайн бүтээхийг эрмэлзэж явдаг даа.
-Тэгэхээр танд ийм нэг дүрд тоглох юмсан гэдэг мөрөөдөл юм уу, бодол бий юу?
- Одоо би театрт тоглох юмсан гэж боддог, мөрөөддөг. Би өдий насалтлаа Гамлетын дүрд тоглох юмсан гэж хүсэж мөрөөдсөн. Юуг нь нуух билээ. Гэхдээ тэр болгон хүний хүсэл мөрөөдөл биелэхгүй шүү дээ. Ер нь урлагийн хүнд аз гэж байдаг. Харин тэр аз надад таараагүй дээ. Хэрвээ би хорь гаруйхан настай, одоогийн байгаа шигээ мэдлэг туршлагатай байгаад Гамлетын дүрд тоглосон бол үнэхээр сайхан. Сэтгэл зүрхээ бүтэн зориулж дүр дээрээ ажиллаад сэтгэлээ дүүртэл тоглох байсан даа. Энэ бол миний тулын мөрөөдөл байсан. Одоо даанч болохгүй шүү дээ.

Ер нь монголчууд 1990 оноос хойш нэг хэсэг хятад руу очиж наймаа хийж байсан. Би ч тэр наймаачдын нэг байлаа. Тиймээс хятад хүн ямар байдгийг дотоод сэтгэхүйтэй анзаарч, хадгалсан даа. Энэ дүр бол миний үзэж дуулсан амьдралын цуглуулгаас бүтсэн гэж болно
Яагаад?
Нас нь болохгүй юм хойно яах билээ дээ. Үүнээс гадна нас ахиад хөгшин хүний дүрд тоглох юмсан гэж бодож байсан. Тэр бодол маань харин биелэлээ болсон доо.
-Залуу уран бүтээлчид, шавь нартаа хандаж юу хэлэх вэ?
-Хүн бүр хариуцлагатай байгаасай гэж хүсдэг. Хаана ямар ч салбарт ажилласан, дор бүрнээ хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Эргээд бусдаас хариуцлага нэхдэг, хамтдаа хөгждөг байвал сайхан сан. Хийж байгаа ажилдаа чин зүрхээ зориулж, бие биедээ урам болж амьдрах хичнээн сайхан билээ. Төмөрхуяг гэдэг хүн нэг л өдөр аав шигээ бурхны оронд яваад өгнө. Тэнд намайг ямар олон сайхан хүмүүс хүлээж байгаа бол гэж хааяа төсөөлдөг. Харин тэдэн дээрээ очихдоо хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхыг хичээж явна даа.
Миний хувьд туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага хэрэг болдог. Би багаасаа л 40, 50 мянгатын атаман, хулигиануудтай болон найз нөхөд, ах, дүү гээд янз бүрийн хүмүүстэй хамт оршиж ирсэн
-Залуу уран бүтээлчид болон шавь нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
Хүн бүр хариуцлагатай байгаасай гэж хүсдэг. Хаана ямар ч салбарт ажилласан, дор бүрнээ хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Эргээд бусдаас хариуцлага нэхдэг, хамтдаа хөгждөг байвал сайхан сан. Хийж байгаа ажилдаа чин зүрхээ зориулж, бие биедээ урам болж амьдрах хичнээн сайхан билээ. Төмөрхуяг гэдэг хүн нэг л өдөр аав шигээ бурхны оронд яваад өгнө. Тэнд намайг ямар олон сайхан хүмүүс хүлээж байгаа бол гэж хааяа төсөөлдөг. Харин тэдэн дээрээ очихдоо хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхыг хичээж явна.

| Ц.ТӨМӨРХУЯГ: Гамлетын дүрд тоглох туйлын мөрөөдөлтэй байсан даа, ах нь |
|
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |