Монголын урлагт үл мэдэг инээмсэглээд, харцаараа өгүүлдэг сонин бөгөөд нууцлаг нэгэн залуу уран бүтээлч бий. Түүнийг уншигч та “Долоон бурхан од харвадаггүй”, “Найз”, “Босуул”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг киногоор нь таних болов уу. Өмнөх өгүүлбэрт дурдсан дөрвөн кинонд тэр өөр өнгө аяс, онцлог, үүрэг рольтой дүрийг бүтээсэн байгааг ч анзаарч байгаа байх. Гэхдээ түүнийг нэгтгэж тодотгох, тодруулах нэг зүйл бол уран бүтээл бүрт чимэг болж, амт нэмж орж ирдэг чанар нь. Ихэвчлэн сайн ах, хүү, найзын дүрд тоглож байгаад гэнэт эсрэг, зэвүүн, галзуу гэмээр гашуун дүрүүдээр ч давхиад ороод ирдэг гэнэтийн нэгэн. Энэ ч утгаар түүнийг гэнэт хувирагч гэж тодорхойлсон юм. Дулаахан инээмсэглэсээр Монголын кино ертөнцийн хаалгыг цэлийтэл нээгээд ороод ирсэн тэр бол жүжигчин, найруулагч А.Баттүшиг. Сэтгэл дулаацуулж, үнэн зөвийг эрсэн, эх орон, ээж, аавын үнэ цэнийг мэдрүүлсэн түүний дүр, найруулсан бүтээлүүд одоо уншигч танд төсөөлөгдөж байгаа болов уу.
.jpg)
-ХҮДЭР БА БУСАД ДҮР-
А.Баттүшиг гэх хүнтэй зан чанарын хувьд ч төстэй, хамгийн ойр дүр бол “Босуул” киноны Хүдэр. Монгол залуугийн ноён нуруу, зан чанар уужуу ухааныг тэр энэ дүрээр гаргасан. Ингэхдээ өөрийгөө тодорхой өгүүлсэн. Хүдэрийн дүр хэдийгээр эсрэг гэмээр дүр боловч харин ч хамгийн чанга хатуу, эр зоригтой, хатуужилтай Монгол эр хүний дүрийг ягштал харуулсан. Дүрээрээ киногоо амилуулж, зангидаж, боож чадсан. Харин “Найз” кинонд бол нөхөрлөлдөө бат үнэнч, найзууд дундаа чамгүй зовлон үзэж, амьдралыг таньсан нэгэн байсан бол асхийсэн, тэгсэн мөртөө үнэнхүү этгээд дүр бол "37-р Точка" киноны Хавчиг.
Түүний дүр хэзээ ч бүдэг, эсвэл огт хэрэггүй, хэн ч анзаархааргүй өнгөрдөггүй. Харин ч уншигчид үлдэж, санагдаж, эргэн дурсагддаг.


Найруулагчийн дотор үймж байдаг түм буман зүйлс л гадагшилж, уран бүтээл болдог. Тэр ч утгаар боддог, дотоод сэтгэл рүү өнгийдөг найруулагчийн нэг бол А.Баттүшиг яах аргагүй мөн. Цаашид ч илүү чансаатай, өрсөлдөгчгүй, өөрчлөлтгүй тэргүүн найруулагчийн эгнээнд жагсана гэдэгт эргэлзэхгүй байна.
Түүний дараагийн нэгэн том шийдэл, бас л сэтгэх гэж оролдож, магад давуулан сэтгэсэн ч байж болох уран бүтээл бол “Үүр цайгаасай”. Амьдрал бол хүлээлт. Гэхдээ алсын замаас хүн хүлээх хүлээлт биш. Хүн ямар нэгэн горидлого, найдварынхаа хүчинд амьдардаг гэмээр. Түүнийг үүр цайх хүртэлх хугацаанд тодорхой үзүүлж, оновчтой илтгэсэн. Үүр л цайчихвал бүх зүйл болно гэсэн итгэл найдвар тэднийг зогооно. Итгэл найдвар, ирж яваа зүйл гэдэг хүнд асар их хүчийг өгдөг гэдгийг “Үүр цайгаасай” кино илэрхийлжээ.
Дээр дурдсан уран бүтээлүүдээс "Насан туршдаа" киноны дүр бол түүний хамгийн нэгэн хэмээр, нэг өнгөөр тоглосон кино. Уг кинонд тэр ямар ч хувиралтгүй, өөрчлөлтгүйгээр хайр сэтгэлийнхээ төлөө тууштай явж, эцэст нь зорилгодоо хүрч чадсан дүр. Чин үнэн хайр сэтгэл ховордож байгаа орчин цагт хүнийг хүлээх, жинхэнэ хайр сэтгэл ор мөргүй арилаагүйг илэрхийлсэн эл киноны гол дүрийн залууд А.Баттүшиг тун зохицсон. Түүний уг уран бүтээл орчин цагийн уран бүтээлийн дунд нэлээд тулхтай, суурьтай чамбай бүтээл болсон гэдгийг кино шүүмжлэгчид өгүүлж байхаас гадна дүрээ оноож өгсөн нь киног амилуулж байгаа юм. Дүрдээ хувирахгүйгээр өөрөө дүр байх чадвар түүнд байдаг. Байж байгаа төрх байдал нь өөрөө шууд дүр болох л түүний гол онцлог гэмээр. Түүнийг энэ "Насан туршдаа" кинонд илүүтэй гаргасан.

| ХАЧИН ЭТГЭЭД НАЙРУУЛАГЧ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |