Тэр бол Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрх, шүтэн бишрэгчдийг хэдийнэ бий болгосон авьяаслаг уран бүтээлч. Түүний дуу хоолойг хаанаас ч сонссон хэн ч "Дуучин Б.Баярцэцэг дуулж байна" хэмээн төвөггүй танина гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр бол сонсогч, урлаг, дуунд хайртай хүмүүсийн хайр, талархалд гүнээ багтсан нэгэн билээ. Гэхдээ тэр зүгээр ч нэг дуулдаггүй, сэтгэлийн гүн рүү яруухан эгшиглэсэн дуугаараа хөглөдөг нэгэн.

-ЯРУУ-
Түүнд “ЯРУУ” гэх үг тун ононо. Юугаараа тэр яруу вэ гэвэл Монголын рок попын ертөнцөд уянгалаг дуу хоолой, дууг үг бүрээр нь мэдэрч, урлаж дуулдгаараа яруу нэгэн. Түүний дуунууд санасан, хүлээсэн, бодсон, шархалсан, шаналсан хэн бүхнийг сэдрээж, уянгалаг аялгуугаар хүний сэтгэлийн дотоод өнгө аясыг тэр чигт нь дамжуулан илэрхийлдгээрээ өөр. Анх хип хопын хамтлагуудтай дөрөө харшуулж, дууных нь дахилтыг уянгалаг хоолойгоороо чимж, түүнийг гарч ирж байх үед хүмүүс “Энэ дууны дахилтыг дуулсан дуучин хэн бэ” хэмээн түүнийг эрж, хайж, таниж байсан гэдэг. Тэр л эрлээс тэр хүмүүст танигдаж, өөрийн дуу хоолойгоо гайхуулсаар явж. Тэгээд бид түүнийг “Люмина” хамтлагийн “Хүнийх”, “Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу, "Шүрэн бугуйвч", “Элсний нүүдэл”,“Тэнгэрт харвасан од” зэрэг киноны дуугаар нь эчнээ танина. Ингээд харахаар бидний сэтгэлд үлдэж, аманд аялагддаг киноны дуунуудыг тэр өөрийн дуу хоолойгоороо амилуулж, түүний дууг нь дуулсан уран бүтээл ч үзэгчдэд их хүрч байсан.
Тэгэхдээ тэр дууныхаа гүнд орж, зарим дуундаа амьдарч, жүжиг, кинондоо өөрөө тоглож, дүрийнх нь өмнөөс шаналж дуулдаг. Тухайлбал, “Чамайг би мартаагүй” дууг тэр хэн нэгнийг санасан, үгүйлсэн Б.Баярцэцэгээр дуулж, өөрийгөө дуу бүртээ бүрэн оршоож, алив уран бүтээлийн дотроос нь мэдэрч, амин сүнсийг нь олж дуулдаг. Дуулсан дууг өөр хэн нэгэн дуулсан ч түүнээс давахгүй. Тэр ингэж дахин давтагдашгүйгээр дуулдаг. "Содон аялгуу" дууны үгэнд,
Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй
Өр зүрхэнд минь содон аялгуу
Өнгө нэмэн таны зүрхэнд шингэнэ... гэж өгүүлнэ. Тэр ийм л содон аялгууг, өөрийнхөөрөө, бусдын зүрх сэтгэл рүү түрэн дуулдаг уран бүтээлч.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд долоон айлын дундах охин болон мэндэлсэн тэрбээр таван настайгаасаа ээжийнхээ байгууллагын тоглолтод дуулж, тус аймгийн хоёрдугаар арван жилийг дүүргэтлээ урлагаас холдоогүй байна. Анх дуу хөгжимд дөнгөж татагдсан жаахан охин байхад нь аав, ээж хоёр нь түүнд анхны систем хөгжим өгснөөр дэлхийн оддын дууг сонсож байжээ. Тэгээд л нутгийнхаа урлаг соёлын бүх уралдаанд байр эзэлж, шилдгээр шалгардаг байж.
Багаасаа урлагт сонирхолтой, дуулж бүжиглэдэг байсан болохоор урлагийн хүн болно хэмээн эрс шийдсэн байж. Тэгээд СУИС-ийн дулаачийн ангид дуу, бүжиг, этюд гээд бүх талаар шалгуулан тэнцсэн ч ганцхан шүдний байрлалаасаа болоод тэнцээгүй гэдэг. Тэгээд Хөдөө аж ахуй их сургуулийн нягтлан бодогчийн ангид суралцжээ. Хэдий өөрийн сонирхлоосоо өөр мэргэжлээр суралцаж байгаа ч тэрбээр дуугаа орхилгүй дуулсаар, тухайн үед гарч байсан хамтлагуудтай хоршин дуулдаг болжээ. Энэ тухай тэрбээр “Би ганц “Ice Top” гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан. “Болор” хамтлаг, дуучин Т.Ариунаа, “Люмино”, “Фанк Пит” гээд л. Бүp долоо, найман жилийн өмнөөс хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулж байсан” гэжээ.

Өвөрмөц уянгалаг хоолойноос гадна түүний нэг онцлог орос, англи хэл дээр дуулдаг. Багаасаа Орос найзтай байсан болохоор орос хэлийг төрөлх хэл шиг ээ сурч, англи хэлийг харин бие даан сурсан гэдэг. Тэгээд л орос, хнгли хэлээр торохгүй дуулж, гадаад руу өөрийн олон уран бүтээлийг таниулсан нэгэн. Энэ тухай тэрбээр “Жил бүр орос дууны тоглолт хийдэг. Тэр дуунд миний аав, ээжийн үеийнхэн их дуртай. Намайг бага байхад аав, ээж хоёр орос дуучдын концертыг байнга үзнэ. Манай Алтанбулаг чинь Орос Монголын хил дээр байсан болохоор ээж, аавыгаа дагаад Орос руу гарч, хоол хүнс цуглуулна. Тэр дуунууд хит болж байхад би юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан” хэмээнэ.

-ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ АЖИЛЛАГЧ-
Дээр бид дуучин Баярцэцэгийн тухай өгүүлсэн бол энэ хэсэгтээ Б.Баярцэцэгийг өөрөөр мөн танилцуулах нэг зүйл бол тэр өөрөө өөртэйгээ ажиллагч. Байнга усанд сэлж, дасгал хөдөлгөөн хийж, цагаан хоол идэж, эрүүл мэнддээ анхаарч, урлагийн хүний гоё сайхан байх зарчмыг ягштал мөрддөг тэрбээр 40 настай мөртлөө 20 настай мэт харагддаг хэмээн урлагийнхан дундаа яригддаг. Үнэхээр энэ бүхэн хувь хүн өөрөө өөртэйгээ ажиллаж байгаагийн нэгэн илрэл. Тэр одоо "Өөрийнхөөрөө дуулахыг минь сонс, өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй..." гэж дуулсаар байна.
| Сэтгэлийн гүн рүү яруухан эгшиглэгч Б.БАЯРЦЭЦЭГ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |