Шаливхан биетэй, хөрслөг бор царайтай, мөрөө давсан намирсан хар үстэй, дулаахан инээмсэглэсэн нэгэн эмэгтэйтэй би анх уулзаж билээ. Түүнтэй анх уулзахад, "Суварган цэнхэр уулс киноны сурвалжлагч эмэгтэйтэй ямар адилхан юм бэ. Тэгээд бүр мэргэжил нь хүртэл ижил юм" гэсэн бодол төрж байсан. Нуруу нь жаахан дутахаас царай төрхийн хувьд тэр яг л Солонго. Ингэж л түүнтэй анх танилцсан юм.
Түүнээс хойш харин тэр Солонгоос өөр нэгэн санагдсан юм. Өөр гэдэг нь тэр бол дэндүү үнэнч найзын найз, усчин хүү Тулгаагийн балчир биендээ баймгүй хэрсүү яриаг чих тавин сонсогч. Мөн уулзсан нэгнээ, тэр дундаа ээж шигээ буурайг мартдаггүй нэгэн. Эдгээрээс түүний нинжин сэтгэл, хайр, баяр, гуниг мэдрэгддэг юм.
Тэр дундаа дэндүү хайртай найз нь цэл залуугаараа хорвоогоос буцсан түүх хэчнээн харамсмаар. Тэр нийтлэлийг хүмүүс уйлж уншсан бол тэр бүр шаналж, зовж, санаж, харамсаж, зарим үед өөрийгөө буруутгаж бичсэн байх. Энэ л түүнийг ямар хүн бэ гэдгийг бүрнээ илэрхийлж өгсөн шиг санагддаг. Түүний мөн нэг уйтай нийтлэл бол монголын цэлгэр тал, цэлмэг тэнгэрийг үзэхээр ирээд, эндэхийн газар шороонд үүрд үлдсэн харийн орны хүүгийн нутагласан газар өөрийн биеэр очиж, сурвалжлан, нүдэнд харагдтал дүрсэлсэн. Тэгээд "Бид болон Монголын тал нутаг чамд хайртай" гэж "Хайран хүү" гэж харамсаж, халаглаж суухаас өөр хийж чадах зүйлгүй шаналсан хүмүүсийн өмнөөс тэр тухайн газарт нь очиж сурвалжилаад, биччихсэн.
Мөн тэр сурвалжилгын өмнөтгөлдөө тэр "Энэ үйл явдлыг сайн мэдэх хүнээс сонсож, ярилцсан хэрнээ очихгүй л бол бичиж чадахгүй юм шиг санагдаад 317 километрт ирээд түр зогслоо" гэснээс түүнийг ямархан зүрх сэтгэлтэй сэтгүүлч гэдгийг харж болмоор. Магад хэн нэг хэнэггүй, сэтгэл дутуу сэтгүүлч байсан бол хүнээс дуулснаа буруу зөрүүг нь ч ялгахгүй буулгах байсан байх. Гэвч тэр өөрөө асуудлын гүнд орж, үйл явдлын мөрөөр сэтгэл зүрх, оюун бодолтойгоо хамт алхаж, эд эсээрээ мэдэрдгийн нэг жишээ энэ. Ерөөс түүний бичих сэдэв, ярилцах зочин, сурвалжилах сэдэв хил хязгаар, арьс, өнгө, зан чанараар ялгагдахгүй. Хөндөж, шүүмжилж, буруу булхайг илчлэх юу байна гэдгийг тэр бусдаас түрүүлж мэдэж, шүүрдсээр өнөөдрийг хүрчээ.
Тэр ХХ-ХХl зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дармын Батбаяр агсны шавь. Энэ бол түүний хувьд том бахархал, хувь тавилан байх. Багшийнхаа тухай тэр ярих дуртай, тэр дундаа багшийнхаа урланг санадаг аа ч нуудаггүй юм билээ. Мэдээж өнөөдрийн түүнийг бүтээхэд том хувь нэмэр оруулсан хүн нь багш нь учир түүнийг дурсахгүй, санахгүй байх нь аргагүй мэт.
Түүний ажигч гярхай, аливаад хичээнгүй, нухацтай, ул суурьтай юманд ханддаг, оюунлаг чанар нь их багшаасаа үлгэрлэж, суралцсан зүйл нь гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүний томоос том бахархлын нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв гуай түүний бүтээлийг өөрийн эрхлэн явуулдаг сониндоо нийтэлж, түүнийг онцолсон явдал юм. Ингэж тэр том зохиолч, эрдэмтдээс үгийг нь сонсож, тэдний зааж сургасан, урам зориг нэмсэн бүхнээр цэнэглэгдсэн.
"Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл", "Цаазын тавцанд дахин очсон дэрвэгэр жиргэрүү" " Мухартын гол мөдхөн ширгэх нь ээ, Уртнасан сайд аа", "Эх оронч голуудаа хамгаалья" зэрэг байгалийн сэдэвт, сурвалжилга, нийтлэл бичдэг тэр. Тэгэхдээ байгалийн уул, ус, ургамал, амьтан гээд байгальд байх бүхэнг тэр сэтгэл зүрхээрээ мэдэрч бичдэг. Ингэж л аливаа зүйлийг сэтгэл зүрхтэйгээ ойртуулж, имэрч, энэрч, цаг мөнхөд үзгээрээ үнэний төлөө, шударга нийгмийн төлөө буруу зөрүү бүхэнтэй сөрж алхсаар, өнөөдрийн нийгэмд, сэтгүүлзүйн салбарт тэр хэдийн өөрийн гэрлийг асаажээ. Цаашид ч тэрбээр Монголын сэтгүүлзүй, зөв мэдээлэл авах хүн бүхэнд үнэн зөв мэдээллийн гэрлийг улам тод асааж өгөх байх.
| ГЭРЭЛ АСААГЧ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |