Сонгодог урлагийн хязгааргүй уудамд “дүүлэн нисэх” хүсэл, мөрөөдөлтэй Дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин О.Даваадоржтой ярилцлаа.
-Сайн байна уу. Та балетчин болно гэж мөрөөддөг байсан уу, эсвэл санаандгүй энэ урлагийн хүн болчихов уу?
-Намайг О.Даваадорж гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. Би нэг ахтай. Өөрийгөө балетчин болно гэж бодож байгаагүй. Нэг удаа гэртээ хүүхэлдэйн кино үзэж байтал эгч маань зурагтаар урсдаг зар харчихаад “Чамайг Хөгжим бүжгийн коллежид бүртгүүлээд үзье” гэж хэлээд дагуулж явсан. Би ч элсэлтийн шалгалтад нь амжилттай тэнцэж, Хөгжим бүжгийн коллежид балетын жүжигчнээр суралцсан. Өөрөөр хэлбэл, эгч маань надад багахан авьяас байгааг анзаарч, хувь заяаг минь сонгодог урлагтай холбож өгсөн дөө.
-Энгийн хүмүүст өлмий дээрээ бүжиглэнэ гэдэг тун амаргүй шүү дээ. Анх сурахад ямар байсан бол. Шантарч байв уу?
-Анх сурахад хэцүү, эвгүй, мэдэхгүй зүйл олон гарч байсан. Огт шантарч үзээгүй. Өөрийгөө дайчилж, хичээсний үр дүнд өөрийнхөө хэмжээнд амжилт гаргаж чадсан гэж боддог.
-Урлаг хүнийг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог гэж ярьдаг. Өөрөөр яаж нөлөөлдөг бол?
-Тийм шүү, Урлагийн хүн тэсвэр, тэвчээр, хатуужилтай байдаг. Мөн ухаан суудаг. Хүн тэсвэр,тэвчээртэй байж, өөрийгөө ялан дийлж чадвал өдөр тутмын амьдрал өөрчлөгдөж, их нөлөөлдөг шүү.

-Хамгийн анх тайзан дээр ямар дүрээр гарч байв. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хөгжим бүжгийн коллежид сураад хоёр дахь жилдээ Хятадын Тяньжин хотын таетр Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтарч “Щелкунчик” бүжгэн жүжиг тоглосон. Тухайн үед хүүхдийн дүрээр хамгийн анх тайзан дээр гарч байсан. Анх удаа тайзан дээр гарсан болохоор их сандарч байлаа. Гэхдээ жаахан хүүхдийн дүр байсан болохоор маш гоё мэдрэмж төрж, ямар ч эргэлзээгүйгээр балетчин болохоор шийдсэн.
-УДБЭТ-т орсон дурсамжаасаа хуваалцвал. Уран бүтээлчид хэрхэн хүлээж авсан бол?
-2017 онд Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт гэрээгээр бүжиглэж байсан. Сургуулиа төгсчихсөн театрын жинхэнэ бүжигчин болно гэж бодохоор их сайхан санагддаг байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн шинэ бүжигчин болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг байсан. Тэр бүгдэд театрын багш, ах эгч нар зөвлөгөө өгч, туслаж, дэмждэг байсан болохоор тоглолтдоо амжилттай ордог байсан. Хамт олондоо маш их баярлаж явдаг даа.
-Хүн өөрийнхөө гаргасан амжилт, сайхан дурсамжаа багштайгаа холбож ярьдаг шүү дээ. Багшийнхаа талаар дурсвал?
-Хамгийн анх МУГЖ Э.Оюунбат багшийн шавь болж байсан. Багш минь Монголын анхны Хунт нуурын ханхүү Зигфрид. Би багшаараа их бахархдаг. Арваннэгдүгээр ангидаа ганцаараа эрэгтэй байсан учраас дээд ангитайгаа хамт төгсөхөөр болж Ц.Мөнхдэлгэр багшийн удирдлага дор суралцсан. Хоёр багш маань балетаас гадна хүн байх тухай, биеэ хэрхэн авч явах тухай, бусдыг хайрлах тухай гээд маш их зүйл зааж, үлгэрлэж ирсэн болохоор дандаа баярлаж, хүндэлж, сэтгэлдээ нандигнаж явдаг даа.
-Одоогоор хэчнээн дүрд тоглосон бэ. Хамгийн хэцүү нь аль дүр байсан бол?
-Биеийн харьцаанаас шалтгаалаад хүн бүрд өөр дүр оногддог. Миний хувьд хунт нуурын Шут, “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Нурали, цэргийн жанжин гэх мэт хэцүү, техник ихтэй дүр авдаг. Хамгийн хэцүү нь “Дон кихот” бүжгэн жүжгийн гол дүр Базиль. Уг нь арваннэгдүгээр сарын 22-нд анх удаа Базилийн дүрд тоглохоор шаргуу бэлдэж байсан юм. Тоглож амжаагүй байтал коронавирус цар тахлын улмаас хөл хорионд орсон.
-Таны хамгийн хайртай дүр. Бас жаахан дутуу тоглочихсон доо гэж харамсдаг дүр бий юү?
-Миний хамгийн дуртай дүр бол Хунт нуурын Шут. Яагаад гэвэл Дуурь бүжгийн эрдмийн театрт анх гоцлолоор бүжиглэсэн дүр минь юм. Надад чамлалттай санагддаг дүр байхгүй. Ямар ч дүрийг хийж чаддаг олны бүжиг ч бай, гоцлол бүжиг ч бай бүхнийг хийж чаддаг байж сайн бүжигчин байхыг хичээдэг учраас алийг нь ч “халтуурдаж” байгаагүй.

Сэтгэл зүй бэлэн болоогүй үед бэлтгэл хийх нь ямар ч үр дүнгүй
-Балетын урлаг хүнээс нэгэн зэрэг маш олон ур чадвар шаарддаг шүү дээ. Энэ бүхнийг алдаагүй хэрхэн гүйцэтгэдэг бол. Юун дээр түлхүү анхаардаг вэ?
-Алдаагүй, бүхнийг маш сайн гүйцэтгэхийн тулд өөрийнхөө сул талыг мэдэрч, түүнийгээ засахын тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Сул тал бол маш том алдаа. Үндсэн шаардлагаа биелүүлэхгүй бол бүжиглэхэд хэцүү болдог. Мөн булчин, шөрмөс сул байснаас болж бэртэл, гэмтэл авах тохиолдолд ч их. Тийм учраас бэлтгэлээ маш болгоомжтой, анхааралтай хийх хэрэгтэй. Мөн бэлтгэл хийхээс өмнө сэтгэл зүйгээ сайн бэлдэх ёстой. Сэтгэл зүй бэлэн болоогүй үед бэлтгэл хийх нь ямар ч үр дүнгүй.
-Хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлч олон бий байх. Та хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?
-Бүх хүнээс үлгэр жишээ авч болно. Сайн, муу байсан ч хамаагүй. Хүн бүрээс өөрт хэрэгтэй гэж бодсон нэг зүйлийг шингээн авч чадвал өөрийгөө хөгжүүлж байна гэсэн үг.

-Эрэгтэй балетчин ямар байх ёстой вэ?
-Балет дан эмэгтэй хүний гоо сайхныг харуулах урлаг биш. Эмэгтэй хүний ард маш их үүрэг гүйцэтгэдэг эрэгтэй байдаг. Жүжгийн турш түшиж, авч явдаг дүр бол эрэгтэй нь. Балетчин эрэгтэй гэхээр заавал эмэгтэйлэг байх ёсгүй. Эрэгтэй хүн балетчин болбол нэгдүгээрт, өв тэгш биетэй, цэх нуруутай болдог. Мөн тэсвэр, тэвчээр, соёлтой болгодог доо. Спартак балетийг үзвэл бүгд эмэгтэй биш юм байна гэдгийг ойлгох байх.
-Балет нь бусад төрлийн бүжгээс ямар ялгаатай вэ?
-Балет бол мэдрэмжийн урлаг. Хэн илүү мэдрэмжтэй байна тэр хүн тайзан дээрээс маш сайхан харагддаг. Балетын дасгалын хөдөлгөөнүүд ихэнх бүжгийн урлагийн суурь болдог. Ямар нэг хөдөлгөөн нь заавал балетын хөдөлгөөн байдаг. Балет нь зөвхөн биеийн хэлэмжээр жүжиг тоглодог болохоор бусдаас өөр байж чаддаг.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Хөл хорионы үед өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Чөлөөт цагаараа өөрийгөө хаана, юун дээр алдсан билээ, түүнийгээ хэрхэн засах вэ гэж боддог. Бас хөгжим сонсох дуртай. Бэлтгэл ихтэй үед биеэ амраахыг илүүд үздэг.

| БАЛЕТЧИН О.ДАВААДОРЖ: Хэн илүү мэдрэмжтэй байна тайзан дээр тэр л гэрэлтдэг |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |