Соёлын гавьяат зүтгэлтэн Дожоогийн Цэдэв гуай 1940 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төржээ. Тэрбээр бага сургуулийн сурагч байхаасаа л шүлэг бичих дуртай байж. Түүнийг яруу найрагч, үргэлжилсэн үгийн гайхалтай зохиолч гэдгийг уншигчид андахгүй. Тэрбээр хүмүүсийн сайн мэдэхээр “Би чамд хайртай”, “Хөх ногооны униар”, “Шинэ хотын гэрэл” киноны дууны үгийг бичсэн авьяаслаг уран бүтээлч юм. Мөн үүнээс гадна 200 орчим зохиолын дууны үгийг бичсэн түүний соёл урлаг тэр дундаа нийтийн дууны ертөнцөд бүтээсэн гавьяа дуусашгүй. Түүний зохиосон “Энх улирал”, “Анхны хайр”, “Алтан намар” киноны дуу хэрхэн бүтсэн талаар “Дуу төрсөн түүх” буландаа онцлон хүргэе.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цэдэвийн ширээний ном бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн зохиолууд юм. Д.Цэдэв гуай Д.Нацагдоржийн зохиолыг уншаад зогсохгүй уран үгсийн сувд, танаас нь шүүрдэж найраг, зохиолдоо шигтгээ болгохыг эрмэлздэг нэгэн аж. Яруу найрагч Д.Цэдэв гуайд Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийн “Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр” хэмээх мөр шинэ бүтээл бүтээх санааны үрийг “суулгасан” хэмээн ярьсан. Тэрбээр тус хэллэгээс “Энх улирал” хэмээх үгийг хэдэнтээ давтахад урин цагийн аяс ханхлах нь эргэлзээгүй гэж бодсон гэдэг. Мөн Д.Нацагдоржийн “Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан” шүлгийн
“Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалын үүд”
хэмээх бадаг дотроос “Мянган жаргалын үүд” гэсэн мөрийг “Энх улирал”-тай холбон бодож, утга авцалдаатай болохыг олсон гэдэг. Үүнээс ургуулан шүлгийн мөртүүдээ Монголын хөдөө нутгийн зураглал, малчин хүний сэтгэлгээ, түүний сэтгэлийн догдлолын хэмнэлээр шингээхийг эрмэлзсэн аж. Тус дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Чойжилжав бичжээ. Тэрбээр “Дууны шүлгээс нэг бадгийг нь цээжилчихэд хэзээ, хаана ч ая зохиоход амар байдаг. Энэ миний бусад хөгжмийн зохиолчоос ялгарах онцлог” хэмээн ярьсан байдаг. Хөгжмийн зохиолч Г.Чойжилжав Болгарт цайны цагаар өрөөндөө сууж байхдаа “Энх улирал” дууны
“Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө” хэмээх дууны дахилтаас эхэлж ая нь орж ирсэн гэж хожим үеийн нөхөд болон яруу найрагч, шүлгийн эзэн Д.Цэдэв гуайд хэлсэн юм билээ. Д.Цэдэв гуай “Энх улирал” дуу бүтсэн түүхийн талаар бидэнд хуучлахдаа,
“Саалийн хувин дүүрээд
Саасан сүү мэлтэлзэх
Саасан сүүний арвинд багтаа юм уу
Сайн ханийн сэтгэл баясах”
энэ ая сайвар морины хөнгөн алхдал, гишгэдэл дунд дуулж яваа юм шиг сэтгэлд буусан юм. Би хүний нутаг, гүний газар яваа ч гэсэн сэтгэл санаа, цээжинд байгаа шүлэг ч эх нутгийн улирал, амьдрал ахуйтай холбоотой байснаас л “Энх улирал” дууны ая Болгарт төрөө болов уу. Энх улирал бол миний ямар ч дууг дуурайгаагүй өвөрмөц дуу. Тэр дундаа гадаад оронд мэндэлсэн монгол дуу байлаа” гэж ярьсан юм. “Энх улирал” дууг анх 1975 оны нэгдүгээр сарын 9-нд Ардын жүжигчин П.Адарсүрэн дуулж байжээ. П.Адарсүрэн дуучны барилаар хэчнээн дуучин дуулсныг, дуулахыг тоолоход бэрх биз ээ.
Д.Цэдэв гуай дараагийн нэгэн хайртай уран бүтээлийнхээ талаар хуучлахдаа “Анхны хайр надад их ариун, эмзэг, нандин сэтгэл гэдгээр төсөөлөгддөг байсан” хэмээв. Мөн "Тухайн үед энэ санаагаа би “Өдрийн од”, “Сэтгэл”, “Дангийн даавуу майхан”, “Нүүдлийн шувуу” зэрэг 1960-1970-аад онд бичсэн хайрын тухай өгүүллэгүүдээрээ илэрхийлэх гэж оролдсон. Би энэ бүхнийгээ сэргээн бодож, арван хэдэн насны гэнэн, ариун, гэгээн, тэр л он цаг руу сэтгэлээрээ жигүүрлэн нисэж очсон” гэлээ. Д.Цэдэв гуай тус дууны шүлгийг олон хувилбараар бичиж үзсэн гэнэ. Тухайлбал,
“Гэгэлзүүр салхин аятай дууг
Гэртээ ч, гадаа ч аялдаг боллоо
Анхны хайр минь амрагийн дууллыг надад авчирлаа
Алдрайхан нас минь
Ахиад ирэхгүй ээ
Анхны хайр минь
Хоёр заяахгүй ээ”... гэхчилэн бичжээ.
Харин дараа нь:
“Анхны хайр шиг эмзэгхэн
Алаг дэлхийд хаана байна вэ
Алдаж буталж болохгүй
Алдрайхан хонгор нас минь
Амьдралд хоёр заяахгүй
Анхны халуухан хайр минь”...
“Эмзэг эмзэг гэхэд
Элгэн хайр шиг энхрий нь
Эргэх хорвоод байхгүй болохоор
Хайрыг хайрлаж яваарай”... гэж бичиж байсан тухайгаа ярив.
Санамсаргүй шахам түүний тэрлэсэн дээрх мөртүүдэд “Анхны хайр” дууны ноён нуруу болох мөр бадгийн үүсгэл таталбар зурагдсан аж. Ашхабада хотод туршлага судлах дадлага хийж явах зуураа автобусны суудалд Н.Жанцанноров гуайтай зэрэгцэн сууж, дууны шүлгийн ноорог уншихад Н.Жанцанноров гуай
“Ахиад хэзээ ч эргэхгүй
Алдрайхан хонгор нас минь
Амьдралд хоёр заяахгүй
Анхны халуухан хайр минь”... гэсэн дахилтыг “Энэ ч болчихлоо шүү” гэсэн гэдэг. Тэгснээ Д.Цэдэв гуайн тэмдэглэлийн дэвтрийг үзэж,
“Эмзэг гэхэд
Элгэн хайр шиг энхрий нь
Эргэх хорвоод байхгүй...” гэдэг бадагт тогтож “Эмзэг, эмзэг гэхэд... хэмээх үгийг давтаж болно шүү дээ” гэж хэлсэн гэнэ. Тэгээд ярилцаж байгаад
“Эмзэг эмзэг гэхэд
Элгэн хайр шиг
Энхрий нь хаана байна вэ” гэсэн бадгийн эхний мөртүүдээ бичсэн аж. Үүнээс Д.Цэдэв гуай санаа авч
“Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг
Ариухан нь хаана байна вэ
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү” гэсэн эхний бадгийг дээр дурдсан бадгийн хамт бэлэн болгож, ая хийх болзол хангасан гэнэ. Түүнээс хойш хичээл, ном гэсээр тус шүлэгт гар хүрээгүй аж. Тэдний буцах цаг болж Ашахабадаас Москва орох нисэх онгоцноо Н.Жанцанноров гуайтай дахин хамт сууж, олон цаг тэнгэрт нисэж явахдаа үгээ дахин үзэж, Н.Жанцанноров гуай ч амандаа аялж явсан гэдэг. Үүнтэй холбогдуулан Н.Жанцанноров гуай “Тус киног бүтээхэд орох ёстой дууны шүлгийг Д.Цэдэв бид хоёр Москвагаас Улаанбаатарт зорчсон онгоцонд суугаад үгийг нь тэнгэрт хамт зохиосон түүхтэй юм” гэж ярьдаг. Гэвч П.Цэдэв гуай гуравдугаар бадгийг нь ноороглож, Н.Жанцанноров гуайд өгөөгүй байжээ. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Д. Цэдэв гуай руу утасдаж “Киноны дуу бичүүлэх гээд байна. Гуравдугаар бадаг байдаггүй. Би Ж.Бадраа багштай сууж байна.
“Яван яван дасахад
Янагийн хайр шиг
Нандин нь хаана байна вэ...” гэвэл дээргүй юү гэж бид хоёр ярьж байна” гэсэн гэнэ. Тэгэхээр нь Д.Цэдэв гуай “Эхний хоёр бадгаас хүч нь сулраад байна. Би нооргоо эрье” гэж хэлээд нооргоо хайв. Базаж хумиад ширээний хажууд хаясан нэгэн цаасыг дэлгэтэл
“Үүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг
Үүрдийнх нь хаана байна вэ
Нандигнан нандигнах юм бол
Насны энгээр ч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү” гэсэн бадаг олдсон түүхийг бидэнд ярилаа. “Анхны хайр” дууг Гавьяат жүжигчин дуучин Хоролсүрэнгийн охин Л.Оюун-Эрдэнэ дуулсан аж. Тухайн үед аравдугаар ангийн охин байсан гэх. Тэрбээр Монгол кино үйлдвэрт дуугаа бичүүлэх гэж 17:00 цагаас 02:00 цаг хүртэл дуугаа дуулж, кинонд бичүүлэх гээд нэг л болж өгөхгүй байсан юм билээ. Тухайн үед ээж нь хоол унд аваад кино үйлдвэр дээр ирсэн байж. Тэгээд охиноо “Хөгжимчин, найруулагч, зураглаач... дөч, тавин хүн чамайг өдий хүртэл хүлээж байна. Тэгэхэд чи яачихсан юм. Үнэн сэтгэлээсээ дуулсангүй” гэж загнасан гэдэг. Охин нь “Олон хүний дэргэд загнаад байхдаа яадаг юм” гээд уйлсан чигээрээ тайзан дээр гарч дуулсан гэдэг. Тэр нь уг киноны Үрлээ /Д.Пүрэвмаа/ зүрх сэтгэлээрээ уйлж байгаатай яг таарч зохицсон аж.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэн есдүгээр сарын баасан гарагт Д.Цэдэв гуай руу утасдаж, ““Алтан намар” дууны уралдаанд оролцохгүй бол болохгүй нь ээ. Уралдааны сүүлийн өдөр тун ойртож. Тиймээс чи намрын тухай дууны шүлэг яаралтай бичиж өг” гэсэн юм билээ. Тэр үед Д.Цэдэв гуай Монголын зохиолчдын эвлэлийн хорооныхонтой Тэрэлж рүү зугаалгаар явж байсан гэнэ. Айраг, цагаа элбэг дэлбэг. Зугаалгынхан дуулах нь дуулж, наадах нь нааджээ. Тухайн үед Д.Цэдэв гуайн сэтгэлийг “Алтан намар”-ын тухай дуу хийх бодол эзэмдсэн гэдэг. Тэгээд нэг дэвсгэр авч, саванд айраг хийж, хүн холхиод байхгүй нэгэн төгөл дунд орж суусан гэнэ.
Шаргал нар ээгээд, эргэн тойрон нам гүм. Зүлэг ногоо, төгөл сөөгийн мөчир, навчис улайран хоргой шаргал өнгөөр будагдсан нь Д.Цэдэв гуайд нэн түрүүнд ажиглагдсан гэх. Тэрбээр наранд биеэ шарж, хааяа айраг шимээд, тэнгэр хараад хэвтэж байтал аяны шувууд зэл татан өнгөрөөд л, хааяа хааяахан навчисын үнэрт салхи сэвс сэвс үлээх зуур түүнд “Нүүдлийн шувууд намрыг аваад явчихгүй нь, ямар ч гэсэн намар Монголдоо үлдэх юм” гэх бодол гэнэт төрсөн гэнэ. Тэгээд
“Аяны шувуудыг дагаад нисчихгүй” гэсэн үг орж ирсэн гэдэг. Мөн
“Аясын салхийг дагаад хийсчихгүй
Алслах нарыг дагаад буцчихгүй” гэх мөртүүд дараалан санаанд нь буужээ. Түүнээс гадна
“Наран алтан тоосоо
Намартаа цацалдаг юм болов уу...” гэсэн эхлэл бүхий шүлэг бичив. Тэгээд даваа гарагт Н.Жанцанноров гуайд хоёр шүлгээ утсаар уншиж өгтөл “Хоёулаа ая хийж болмоор байна. Энэ удаад эхлээд “Алтан намар”-ыг нь авъя” гэсэн гэх. Тун удалгүй Н.Жанцанноров гуай ая тэрлэсэн бололтой “Дахилт хэрэгтэй байна” гэж Улмаар мөн л хоёул зөвлөлдөж,
“Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх сайхан цаг” гэсэн дахилтыг тэр дор нь хийсэн гэдэг.
Соёлын гавьяат зүтгэлтэн Дожоогийн Цэдэв гуай бидэнд өөрөөс нь гадна Монголын ард түмэн хайртай болсон уран бүтээлийнхээ түүхийг ийн хуучлав.
| ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: “Анхны хайр”, “Энх улирал”, “Алтан намар” дуу модны сүүдэр, онгоц, гадаадын гудамжинд “амилжээ” |
|
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |