
Бэлтгэлийн зааланд хэн нэгний араатан шиг архирч, чоно шиг улих чимээ биднийг Probe драмын дугуйлан руу хөтөлнө. Хэсэг хүүхэд модон саваагаар тулалдаж, газар тогшин зогсох нь дайн тулааныг илтгэнэ. Харин дайчин ширүүн харцаар нэгнийхээ өөд эгцлэн ширтэх хүү “Маугли чи бууж өг” гэх мэтчилэн ярилцах хооронд бусад амьтад тэдний үйлдлийг хүлээж зогсоно. Түүнийг “Маугли” хэмээн дуудахад л хүүхэд багачуудын мэдэхээр Ширэнгийн ном зохиолыг драмын сурагчид жүжигчилэн бэлтгэж байсныг мэдсэн юм. Баяр баясал, атаа хорсол нийлсэн олон дүр нэг цэгт оршин зохиолыг амилуулна. Ийм амьд төрхийг бүтээх бяцхан хүүхдүүд яг л ширэнгийн амьтад шиг өөрийгөө өөрчилж чаджээ. Дэргэдээс нь мэдэрч болох тэдний жүжиглэлтээс хэн ч хүүхдийг өөрийхөөр нь харж чадахгүй. Учир нь тэд зохиолын баатрууд. Үүнийгээ хамгийн сайн илтгэж чадах гол дүрүүд юм.

Үйл хөдлөл, хэл ярианы тод илэрхийлэл болж чадаж байгаа нь драмын дугуйлангийн сурагчдын онцлог аж. Бүрэг ичимхий нэгэн энэхүү тайзны хүрээлэлд орж ирээд л өөрийгөө олж нээж чадах боломж бий гэнэ. Ялангуяа бага насны хүүхэд томчуудад өөрийгөө бүрэн илэрхийлж, үзэл бодлоо ойлгуулах, харилцааны соёлд суралцах арга барилыг эзэмшдэг аж.
Харин хамтрагчдынхаа хамгийн бяцхан охин “Би хэл яриагаа зүгшрүүлж, хөгжүүлэх гэж ирээд хэдхэн хоногийн хугацаанд өөрчлөгдсөн” гэх түүнийг Намулун гэдэг. Адтай том алаг нүдээрээ бүхнийг илэрхийлж чадах бяцхан охин зохиолын эсрэг дүр Ширханы туслах цөөвөр чононы дүрийг бүтээж байгаа гэнэ. Энгийн харцтай, даруу охин ийм эсрэг дүрийг өөрийнхөө хэмжээнд чамгүй илтгэн харуулна. Хурц тод хоолойгоо, үйл хөдлөлтэйгөө хоршуулж эхлэхэд хэн ч түүнийг араатан гэж андуурна. Ийм чадварлаг байдлаар дүрээ бүтээх тэрбээр “Би драмын дугуйлангаар хичээллээд дөрвөн сар болж байна. Хэл яриагаа зүгшрүүлж, хөгжүүлэх гэх ирээд хэдхэн хоногийн хугацаанд өөрчлөгдсөн. Ширханы туслахын дүрд тоглох гоё байдаг. Энэ дүр надтай бага зэрэг төстэй. Эмэгтэй хүүхэд заавал тайван, зөөлөн дүр бүтээх албагүй. Би дайчин, тулаантай дүрд дуртай. Энэ удаа бид ширэнгийн ном зохиолоор тайлан тоглолтоо хийнэ. Гэхдээ би анх удаа олон үзэгчдийн өмнө тайзан дээр гарах гэж байгаа учраас сандраад л байна” гэв. Тэр дүрийн сонголт хийхдээ багшийнхаа заавраар авчээ. Гэсэн ч цөөвөр чононы дүрдээ хамгийн дуртай гэнэ.
Энэ бол тайзан дээрх ширэнгийн амьдрал. Маугли ба түүний найзууд эсрэг дүрийн Ширхан, цөөвөр чононуудтай нүүр тулж адал явдалыг бүтээнэ. Тэд хоорондоо тулалдаж, аянга, цахилгаан, аадар бороог сөрөн довтлох хэдий ч эцэстээ эвлэрч нэгдэнэ. Ийм зохиолын энх цагийг бүтээх хүртэл араатан болон бусад ан амьтдыг бяцхан зүрхнээсээ дайчлан илтгэх авьяаслаг хүүхдүүд бол Probe драмын дугуйлангийн хүүхдүүд. “Өөрөөсөө тэс өөр ертөнцийг бүтээж бусдад харуулах хэцүү байдаг ч гэлээ драмын дугуйландаа хамгийн их дуртай” гэж инээмсэглэн ярих бяцхан сурагчид.
Харин тэднийг ийм чадварлаг хэмжээнд бэлтгэж, хэзээд ямар ч дүр бүтээхэд бэлэн болгосон хүн бол Б.Ариунхишиг багш. Тэр Оросын Холбооны Улсын Кемерово хотын соёл урлагийн их сургуульд кино драмын жүжигчин мэргэжил эзэмшсэн аж. Түүний дараа 2019 онд Монголын хүүхдийн ордонд драмын дугуйлангийн багшаар ажиллаж, Русский Дом буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх "Probe studio” –г үүсгэн байгуулжээ.
-Хүүхэд драмын дугуйланд хичээллэж эхэлснээр ямар давуу тал бий болох вэ?
-Манай дугуйланг хүүхдүүд заавал жүжигчин болох гэж зорьж ирдэггүй. Өөрийгөө илэрхийлэх, харилцааны соёлд суралцах, авьяасаа хөгжүүлэх зэрэг ирээдүйд нь нөөлөлөхүйц боломжийг хайж ирдэг.
-Нийтдээ хэдэн хүүхэд хичээлэлдэг вэ?
-Дугуйланд нийтдээ 35 хүүхэд хичээлэлдэг. Хамгийн багадаа гурван сарын хугацаатай драмын сургалт элсэлт авдаг. Харин үүнээс гадна хэл яриа зүгшрүүлэх болон бүжгийн дугуйлангууд нэг сарын элсэлт авч байна.
-Хүүхдийн өөрийн ертөнц драмын урлагаар хичээлэлхэд нөлөөлдөг үү?
-Хүүхэд бүр өөр, өөрийн ертөнцтэй. Манай дугуйлангийн хүүхдүүд бэлтгэлийнхээ зааланд ирээд хамгийн эрх чөлөөтэй байж чаддаг. Түүнээсээ маш их урам зориг, эрч хүч авдаг. Түүнчлэн хүүхэд драмын дугуйланд хичээллэж эхэлснээр харилцааны соёл, хүмүүжлийг өөртөө олж авдаг.

-Сургалтын шат ахих тусам зохиол өөрчлөгдөх үү?
-Тийм ээ. Хүүхдийн сургалтын шат ахих тусам зохиол нь өөрчлөгддөг. Бид удахгүй илүү том зохиол дээр ажиллахаар бэлдэж байна.
Бэлтгэлийн явцад тэднийг алдаа, оноотой нь уучилж, дутууг нь нөхөж байдаг хүн бол Б.Ариунхишиг багш. Тиймдээ ч хүүхдүүд зарим үед алдаа гаргавал багш руугаа уучлал эрсэн харцаар инээмсэглэн ширтэнэ. Тэд энд байхдаа л өөрсдийн бяцхан ертөнцөд дураар нисэх шувууд шиг байдаг. Харин багш нь тэднийг хаана хэрхэн газардаж, нисэхийг чиглүүлсээр байдаг зохиолын өгүүлэгч аж. Үүнд л драмын дугуйлангийн халуун дотно орчин бий болно.

Ширэнгийн ном зохиолын гол дүр Маугли хүү буюу Б.Ууганбаяр. Тэр драмын дугуйланд хичээллээд хоёр жил болжээ. Энэ хугацаанд драмын дугуйлангаар хичээллэхээс гадна хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан авьяастай нэгэн. Тиймдээ ч энэ зохиолын бүхий л баяр гуниг бүхнийг өөрөөрөө бүтээгч. Үсэрч, харайж, уйлж, дуулахын зэрэгцээ үг хэллэг бүхнээ тэр өөрөө удирдан чиглүүлнэ. Ингэж байж Ширэнгийн ном зохиол амилах аж. Тэрбээр "Би Маугли хүүтэй зан араншин, бусад байдлын хувьд төстэй. Гэхдээ энэ дүрийг бүтээх болсон цагаас хойш би Маугли хүү шиг байх гэж тултал хичээж байна. Гол дүр болоод ч тэр үү. Хамгийн гол нь хариуцлагатай байх нь чухал. Харин би ирээдүйд жүжигчин болно гэж боддог. Энэ газар миний мөрөөдлийг биелүүлэх том шат болж байгаа. Би эндээс л өөрийгөө олсон болохоор цаашид энэ дугуйландаа хичээллэнэ. Би тайзнаасаа буух дургүй" гэлээ.
Харин түүний эсрэг дүр болох Ширханы дүрийг Ирмүүн хүү бүтээжээ. Ширхан нь байгалиас заяасан догшин авир, айдас төрүүлэм харц, хэрцгий нэгэн билээ. Гэвч Ирмүүн хүү эгэл даруу, тайван нэгэн гэнэ. Гэхдээ бэлтгэлийн явцад тэрбээр өөрийгөө бүрэн чөлөөлж, тэс өөр ертөнцөд чиглүүлэхээр чин сэтгэлээсээ хичээж байгаа нь харагдсан юм. Яг л Ширхан мэт архирах чимээ, догшин, түрэмгий хөдөлгөөнийг эрхгүй таниулна. Тэрбээр "Би өөрийгөө даруухан, дөлгөөн гэж боддог. Гэхдээ эсрэг дүрд тоглох нь надад илүү сонирхолтой байдаг л даа. Учир нь өөрийгөө бүрэн дайчилж, хурцлах боломжийг надад олгодог. Мөн зохиолын хамгийн чухал үзэгдэл бол эсрэг дүр байдаг. Тиймдээ ч би өөрийгөө эвдэх гэж хичээж байгаа. Драмын дугуйлан бол бас л миний мөрөөдлийн эхлэл" гэв.
Probe драмын дугуйлангийн хүүхэд бүр өөрсдийн ертөнцөд өөрийгөө олж яваа бяцхан шувууд. Тэдэнд дураар нисэх орон зай энд бий. Гагцхүү эрх чөлөөтэй, тайван, зөв орчинг тайзан дээрээс мэдрэх нь чухал гэнэ. Тиймдээ ч тэд тайзнаас буух дургүй. Тэндээ л өөрийгөө өөрчилж, бусдад ойлгуулж, илэрхийлж чадах боломжийг олдог. Тэд бол драмын дугуйлангийн бяцхан сурагчид, Монголын гэрэлт ирээдүй билээ.
| ТАЙЗНААСАА БУУХ ДУРГҮЙ ДРАМЫН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД |
|
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |