-Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олон улсын олимпиадад оролцохын нэг онцлог нь мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна олон орны үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, тухайн зохион байгуулагч орны түүхэн дурсгалт газруудыг үзэж танилцах боломж олддогт байдаг. Энэ удаад Узбекистан Улсын эртний түүхтэй Бухара хотын дурсгалт барилгуудтай танилцаад сэтгэл их хөдөлсөн. Учир нь, зарим барилгын түүх нь монголчуудын байлдан дагуулал болон Чингис хааны түүхтэй холбоотой байсан. Монгол хүүхдүүд сүүлийн жилүүдэд олон улсын биологийн олимпиадад амжилттай оролцох болсон. Тэр амжилтуудыг бататгаж энэ удаад дахин нэг медалийг эх орондоо авчирч чадсандаа баяртай байна.
-Монгол Улс тус олимпиадаас анх удаа медаль хүртэж байгаа юм билээ. Анхных нь болсон гэдгээ мэдээд ямар байсан бэ?
-Энэ олимпиадын албан ёсны нэр нь Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиад. Азийн бүсийн 19 орны 100 гаруй сурагч оролцсон, энэ бүс нутагтаа зохион байгуулсан анхны томоохон олимпиад болсон. Тэр утгаараа ч миний медаль бас анхны байсан. Хаалтын ажиллагаа нь монголчуудын довтолгооны үед сүйтгэгдээгүй үлдсэн Пой-Калан цогцолборын талбайд болсон. Түүхийн улбаатай газар медалиа гардаж авахад үнэхээр сайхан санагдсан.
.jpg)
-Энэ удаагийн олимпиадынх нь онцлог юу байв?
-Узбекистан Улсын Бухара хотоос гаралтай алдартай эмч, анагаах ухааны том төлөөлөгч, философич Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадыг Узбекистан Улсын Засгийн газрын санаачилгаар Бухара хотод зохион байгуулсан. Миний хувьд, энэ жил болох олон улсын олимпиадад оролцох Монголын багийн сурагчдын нэгээр дахин шалгарч, долдугаар сард Казакстан Улсын Астана хотод зохион байгуулах олон улсын биологийн 35 дугаар олимпиадын өмнө өөрийн бэлтгэлийн чансаа болон олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад хаана байгаагаа харах зорилготойгоор энэ олимпиадад багштайгаа ярилцаж байгаад оролцохоор шийдсэн. Олимпиадын асуултууд нь яг олон улсын олимпиадын даалгавартай ижил форматтай, нарийн боловсруулсан, онол болон дадлагын хэсгүүдтэй байсан нь очсон зорилготой маань яг таг нийцсэн.
-Алтан медаль хүртэх байсан юм гэх харамсал төрсөн үү. Юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Амьтны ангилал зүйн дадлагын шалгалтын материал нь англи хэлээр байсан, мөн анатомийн чиглэлийн латин нэр томьёог сайн ойлгохгүй их оноо алдсан байна лээ. Мөн зарим амьтан болон ургамлын нэр томьёог санахгүй алдсан. Одоо үлдсэн хугацаандаа алдаж байгаа зүйлүүд дээрээ анхаарч, бэлтгэлээ хангах болно. Миний хувьд харамсал байхгүй, гагцхүү дараагийн олимпиадад өөрийгөө илүү сайн харуулах нь чухал байгаа.
-Тус олимпиаддаа хэр удаан хэрхэн бэлдсэн бэ?
-Миний хувьд "Шинэ үе" сургуульд 2022 онд элссэнээс хойш биологийн олимпиадад бэлтгэж ирсэн. 2023 оны хавраас улс, олон улсын шинж чанартай олимпиадад түлхүү бэлдсэн. Энэ жилийн хувьд би АйБи хөтөлбөрийн олон улсын шалгалтуудад бэлтгэх болон судалгааны ажил хийгээд нэлээд завгүй байсан ч хичээлийнхээ хажуугаар олимпиадын бэлтгэлээ орхихгүй хангасаар ирсэн. Харин энэ жил дөрөвдүгээр сард улсын олимпиад дууссаны дараа Азийн хэмжээний энэхүү олимпиад зохион байгуулагдах гэж байгааг багшаас мэдээд, тавдугаар сард олон улсын шалгалтуудаа дуусгасны дараа илүү эрчимтэй бэлдсэн.
-Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас хүрэл медаль хүртэхэд нь хоёулаа ярилцаж байжээ. Тэрнээс хойш өөр ямар амжилт гаргав?
-Тийм ээ, зөвхөн энэ жилийн амжилтуудыг яривал багшийн санал болгосон олон улсын шинжтэй цахим олимпиадуудад идэвхтэй оролцсон. Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сард Киргиз Улсын зохион байгуулсан “Mendel’s Biology International Olympiad”, 2024 оны хоёрдугаар сард Англи Улсад зохион байгуулсан “British Biology Olympiad” зэрэгт оролцож, тус бүр алтан медаль авсан. Мөн “Орчлон” сургуулийн нэрэмжит байгалийн ухааны олимпиадад алтан медаль, Улсын биологийн олимпиадын эхний шатлалын дүүрэг болон нийслэлийн олимпиадад тус бүр мөнгөн медаль, улсын биологийн 35 дугаар олимпиадаас алт авсан.
.jpg)
-Энэ олон амжилтыг гаргахад зааж чиглүүлдэг, багшийнхаа талаар ярихгүй юу?
-Д.Чинзориг багштайгаа 11 дүгээр ангиасаа эхлэн хамт бэлдсэн. Багш ангид биологийн хичээл орохоос гадна хичээлийн бус цагаар олимпиадын нэмэлт агуулга зааж, бэлддэг байсан. Биологийн суурь агуулгаа үзэж дууссаны дараагаас багш намайг бие даан олимпиадад бэлдэхэд тусалж, хэрэгтэй материал, ном сурах бичгээр бүрэн хангаж, бэлтгэдэг байсан. Багш олон улсын шинжтэй янз бүрийн олимпиадын мэдээллийг олчихно, тэдгээр олимпиадад орох болгонд туршлага хуримтлагдаж, өөртөө итгэх итгэл улам нэмэгддэг. Багш 2015 оноос хойш багшилж байгаа бөгөөд дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээнд олон шавь нар бэлтгэн гаргасан. Багшийн хэлснээр бол, миний энэ медаль багшийн бэлтгэсэн шавь нарын авчирч байгаа олон улсын тав дахь медаль болж байна.
-Чи ямар арга, техникээр сурдаг вэ. Өөрийнхөө туршлагыг хуваалцвал?
-Өмнө нь маш богино хугацаанд их хэмжээний материал уншиж, судлах хэрэгтэй байсан учраас ном уншаад л тэмдэглэл хөтөлдөг байсан. Харин энэ жил мэдлэгээ бататган олон улсын олимпиадын даалгавар болон бусад орны ижил түвшний, гүнзгийрүүлсэн төстэй даалгаврууд дээр ажиллаж, алдсан даалгавруудаа нөхөж мэдэж авах болон тухайн сэдвээр нь лекцүүд сонсож байгаа. Биологийн сэдэв бүрээр их сургуулиудын лекц интернэтэд үнэгүй тавигдсан байдаг юм билээ. Иймд нэг талаас багшийн тусламж, нөгөө талаас өөрт байгаа боломж, нөөцүүдийг бүрэн ашиглаж сурсан.
-Биологийн хичээлээс хамгийн сонирхолтой нь юу байдаг вэ. Биологийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?
-Биологийн хичээл нь бусад шинжлэх ухааны хичээлтэй харьцуулахад онолын агуулга их тул цаг хугацаа нэлээн зарцуулна. Хэрэв агуулгуудын суурь түвшингээ өөрийн болгочихвол олон улсын даалгаврууд нь цээжилсэн мэдлэг гэхээсээ илүү юмны шалтгаан, учир холбогдлыг асуусан логик шинжтэй асуултуудаас бүрддэг. Биологийг сонирхоод, судлаад байвал бидний өдөр тутмын амьдралтай нэлээн холбогдож байгааг анзаарч болно. Нэр нь ч тэр “Амьдралын тухай шинжлэх ухаан” гэсэн утгатай тул хүн бүрийн заавал сонирхон судлах шинжлэх ухааны нэг. Биологи нь физик, химид суурилж, сүүлд хөгжсөн залуу шинжлэх ухаан тул эдгээрийн суурь мэдлэг байхаас гадна математик чадварыг түлхүү шалгадаг. Энэ удаагийн олимпиад онолын нийт 35 даалгавартай байснаас ихэнх нь математик тооцох чадварыг шалгасан. Өөр нэг чухал чадвар нь богино хугацаанд олон даалгаврыг хийдэг тул маш хурдан уншиж ойлгоод гүйцэтгэх, цагтай уралдах зэрэг нэмэлт чадваруудыг шаарддаг.
-Ямар мэргэжлээр суралцах гэж байгаа вэ. Мэргэжлээ сонгосон уу?
-Одоогоор хараахан бүрэн шийдээгүй байна. Долдугаар сарын эхээр ирэх АйБи шалгалтын дүнгээ хүлээж байна. Аав, ээжтэйгээ ярилцаж, зөвлөлдсөний дагуу эхний байдлаар эрүүл мэндийн чиглэлээр сурна гэж бодож байгаа.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Ирээдүйд анагаах ухааны чиглэлээр сурч сайн эмч эсвэл хүмүүсийн амьдралыг уртасгах, сайжруулахад хэрэгтэй шинэ нээлт, эсвэл эмийн бүтээгдэхүүн гарган авах хүсэл байдаг. Мөн өөрийн сурч мэдсэн зүйлсээ ирээдүйд эх орондоо зориулна гэж боддог.
| Г.МИШЭЭЛ: АВИЦЕННАГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛИМПИАДААС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |