-Сайн уу, чамд энэ өдрийн мэнд хүргэе. “The voice kids Mongolia” шоуны ялагч болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу ?
-Баярлалаа, энэ нэр хүндтэй тэмцээнд ялах үед үнэхээр онцгой сонин, гэхдээ яг л амтыг нь мэдэхгүй чихэр задалж байгаа юм шиг сонирхолтой догдолсон мэдрэмж төрсөн. Анх шоу эхлэхэд өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ шат ахих тусам бусад оролцогч ч ялагдах юм шиг санагдаж, эргэлзсэн. “The voice kids Mongolia” шоуны ялагч Э.Чингүүн гэж дуудах үед гэртээ дуулдаг байсан хүүхэд энэ том шоуны ялагч болж чадлаа гэж бодсон.

-Энэ адал явдалтай аялалд анх хэрхэн оролцохоор шийдсэн юм бэ. Blind audition-д дуулсан дуугаа хэрхэн сонгосон бэ?
-Найз маань “The voice kids Mongolia” шоу эхлэх гэж байгаа талаарх мэдээг надад анх хэлсэн. Тэгээд л шууд шоунд оролцохоор шийдэж аавдаа хэлсэн. Аав маань шоунд оролцоход хэрэгтэй бүх зүйлийг бэлдэж өгсөн. “Until I Found You” дууг анх дуулна гэж бодоогүй өөр дуу сонгосон байсан. Гэхдээ нэвтрүүлгийн анх эгч нар маань надад хамгийн сайн тохирч байна гээд санал болгосон. Үнэхээр сайхан дуу учраас сэтгэлээсээ дуулсан. Дуугаа гурван сар бэлдсэн.
-Thunder шүүгчийн багт анхнаасаа орно гэж бодож байсан уу. Шоуны турш нэг гэр бүл шиг байсан багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Шоуны өмнөх өдөр М.Өсөх-Ирээдүй найз маань “Чи Н.Наранбаатар ахын багт орчих би Thunder ахын багт ороод хоёулаа эцсийн шатанд өрсөлдье” гэсэн. Тухайн үед би зөвшөөрсөн л дөө. Гэхдээ Blind audition-ний үеэр Thunder ах эргээгүй байхдаа like гаргаад, бас хамгийн эхэнд эргэж харсан тэр үед “Намайг одоо ингэж их дэмжиж байгаа хүн цаашид ч гэсэн илүү дэмжих юм байна” гэж бодогдоод Thunder ахын багт орсон. Багийнхантайгаа яг л гэр бүл байгаа. Амьдрал дээрх хамгийн сайн найзуудтайгаа учирсан.
-Гэр бүлийнхэн нь хамгийн сайн дэмжигчид байсан байх. Тэднийхээ талаар ярихгүй юу?
-Шоуны турш хоолгойгоо сайн анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэр бүрд минь намайг дэмжиж, урамшуулсан. Дүү нар минь миний хамгийн шилдэг дэмжигчид байсан. Бэлтгэлээ дуусгаад ирэхэд . “The voice kids”-д орсон ах минь ирлээ, ялагч ирлээ” гээд угтах хамгийн сайхан санагдсан. Дүү нараа харж байхдаа хамгийн жаргалтай байдаг даа.
.jpg)
-Сургалтын төлбөрийн хуримтлалын эзэн болсон шүү дээ. Ирээдүйд ямар мэргэжлээр суралцах вэ?
-Одоогоор мэргэжлээ сонгоогүй байгаа. Гэхдээ ирээдүйд хуримтлалаараа сайн мэргэжил эзэмшинэ. Инженерийн чиглэлийн мэргэжил сонгох байх. Ямар ч мэргэжил, ажилтай болсон дуу, хөгжмөө орхилгүйгээр студитэй болно гэж хүсдэг.
- Уран бүтээлч болох төлөвлөгөө бий юү?
-Миний хувьд дуу хөгжим хамгийн үзэсгэлэнтэй нь. Дуулж байхдаа хамгийн жаргалтай байдаг. М.Өсөх-Ирээдүй, Н.Баянмөнх бид гурав дуу бичих, ая зохиох талаар суралцахаар шийдсэн. “Тоонот” рекордсын Э.Дэлгэрмөрөн ах М.Өсөх-Ирээдүй бид хоёрт “Та хоёр дуу бичээд тэр үг нь Thunder ахад чинь таалагдах юм бол би тэр дууг чинь бичиж, найруулж” өгье гэсэн. Тиймээс сайн хичээж суралцана.
-Шоуны хамгийн дурсамжтай тайз нь аль шатанд байсан бэ, яагаад?
-Battle-ийн шат хамгийн сонирхолтой байсан. Хамтын ажиллагаагаар нэг уран бүтээлийг хүмүүст хүргэж байгаа нь сайхан санагдсан. Хоёр найзтайгаа хамт дуулах хамгийн хамгийн гоё. Бэлтгэлийн үеэр бүжгээр өрсөлдөж олон сайхан дурсамж бүтээсэн.
.jpg)
-Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан уу, хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг бэ?
-Бүх уран бүтээлчид хийж байж амжилтад хүрч байгаа шүү дээ. Тиймээс хүн бүрээс сурах зүйл олон бий. Алдсан ч, оносон ч хичээх ёстой гэж боддог. “Яг түүн шиг” шоуг багадаа үзээд хүмүүсийн хоолойг дуурайж дуулдаг хүүхэд байсан. Байнга дуулдаг учраас хоолойны өнгө засарчихсан. Аав, ээж минь намайг сайн дуулдаг гэж урамшуулдаг байсан учраас өөртөө итгэлтэй дуулдаг болсон.
-Уулзаж хамт уран бүтээл хийхийг хүсдэг уран бүтээлч бий юү?
-Thunder ахтай хамтарч дуу хийхийг хүсдэг. Хэтэрхий том зүйл ярьж байгаа юм шиг санагдаж магадгүй ч ирээдүйд “Тоонот” рекордсын уран бүтээлч болохыг хүсэж байгаа.
-Дуулах авьяас нь гэр бүлийнхнээс нь өвлөгдсөн үү, гэрт нь сайн дуулдаг хүн бий юү?
-Манай гэр бүлийнхэн бүгд сайн дуулдаг. Ээж, аав хоёр гэртээ Т.Ариунаа эгчийн “Үггүй мордсон чи минь” дууг дуулах дуртай. Ээж Т.Ариунаа эгчийн хэсгийг дуулаад, аав үглэдэг хэсгийг нь дуулдаг. Эмээ минь “Манай удамд Дууч Гончиг гэж сайхан дуулдаг хүн байсан юм. Сум, аймгийн бүх нээлтэд оролцдог, сайхан дуулдаг хүн байсан. Миний хүү өвөөгөөсөө ийм сайхан хоолойг нь өвөлж авсан” гэдэг.
-Чиний дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Сургуулиа амжилттай төгсөж, сайн боловсрол эзэмшинэ. Ирээдүйд дэлхийд аялан тоглолтоо хийдэг мундаг дуучин болмоор байна.
Түүнтэй ярилцаж байхад утас нь дуугарсан юм. Дуудлагын ая нь “Чингүүн ахаа утсаа аваарай” гэх дүүгийнх нь хоолой байсан. Гурван дүүгийн сайн ах түүнд ирээдүйд хүрэхийг хүссэн олон зорилго, мөрөөдөл бий. Э.Чингүүнийг би ирээдүйд Монгол Улсын нэрийг дэлхийд гайхуулах мундаг уран бүтээлч болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
.jpg)
| Э.ЧИНГҮҮН: ДҮҮ НАР МИНЬ “THE VOICE KIDS” ШОУНЫ ЯЛАГЧ ИРЛЭЭ" ГЭЭД УГТАХ Л ХАМГИЙН САЙХАН МӨЧ БАЙСАН |
|
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |