Аав, өвөөгөө дагаж, арав гаруйхан настай хүү ахлах сургуулийн сурагч байхаас татгалзаж, адуучин болжээ. Зүүн бүсийн аварга адуучин, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аварга, Талын түмэн адуу наадмын аварга адуучнаар шалгарчихаад давхиж яваа Б.Ганшагайтай ярилцлаа.
-Сайн уу. Таныг гурав дахь үеийн адуучин гэж сонссон юм. Тэр талаар яриагаа эхлэх үү?
-Өвөө минь Э.Дашдэндэв гэж Улсын аварга, гавьяат малчин хүн байдаг. Харин аав маань аймгийн аварга малчин. Өвөө, аав хоёрынхоо залгамж болсон сайн малчин болохоор хичээж явна даа. Сүүлийн 2-3 жил өвөөтэйгөө хамт мал маллаж, их зүйл сурч авсан. Бэлчээрээ яаж сонгох, өвлийн бэлтгэлээ хэрхэн хийх зэрэг олон зүйлийг өвөө минь надад ягштал зааж өгч байгаа. Одоо би 18 настай.
-“Малчин болно” гэхэд нь гэр бүл нь хэрхэн хүлээж авч байв?
-Би багш нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн давгүй сайн сурагч байсан. Дуу, хөгжим, бөхийн дугуйланд явж, өөрийгөө тал бүрээр хөгжүүлдэг байсан. Тиймдээ ч анх “Малчин болно” гэхэд гэр бүлийнхэн маань уриалгахан дэмжээгүй ээ. Намайг эрдэм номын мөр хөөгөөсэй л гэж хүсэж байсан байх.

-Анх морь уяж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-15 насандаа бор даагаа өөрөө уяад, өөрөө унаж түрүүлж байлаа. Шагналд нь унадаг дугуй авч байсан. Худалдаж авахаас илүү дуртай зүйлээрээ олж авсан болохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан даа.
-Морин дэл дээр дэрвэж явахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Монголчууд бид адуутайгаа эрт дээр үеэсээ л уналга, эдэлгээндээ хэрэглэж, ханьсаж нөхөрлөж ирсэн. Тийм учраас монгол адуугаа хайрлаж, хүндэлж, биширч явах ёстой гэж би боддог юм. Адуу хүний хамгийн сайн найз байж чаддаг амьтан шүү дээ. Адуун дээрээ МУГЖ С.Ганзоригийн “Адуучин”, МУГЖ С.Жавхлангийн “Отрын адуучин” зэрэг морины тухай дуунуудыг дуулаад давхиж явах сайхан шүү дээ. Би ер нь найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, сайхан малчин болно л гэж боддог юм.
-Уурга шүүрэх амаргүй харагддаг. Ямар техникээр шүүрдэг вэ?
-Уурга, ташуур, морио унагачихгүй юм сан гэж бодоод л шүүрдэг дээ. Дассан морь, эмээлтэйгээ шүүрэхгүй бол бас хэцүү. Эмээлийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахгүй бол эрсдэл өндөр. Үеийнхээ хөвгүүдтэй уурга шүүрч тоглодог гэх юм уу.
-Төрийн наадамд морь унаж, уяж байв уу?
-Аймаг, сумын наадамд морио уралдуулж байсан. Морь унах наснаасаа хасагдаад, аавыгаа дагаж өөрөө уяж эхэлсэн. Аав, өвөө хоёр маань сумын алдарт уяачид. Энэ жил сумынхаа наадамд нэг соёолон, Уяачдын наадамд хоёр адуу айрагдуулсан.
-Адуучин хүнд хамгийн хайртай морь гэж байдаг болов уу?
-Манайд надтай чацуу хээр морь байдаг юм. Их хурдан буян даа. Хамтдаа өнөөдрийг хүрсэн болохоор хээр мориндоо хамгийн их хайртай.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Хүй долоон худгийн зүлэг ногоон талбайд морио уралдуулж, төрийн наадамдаа торгон жолоо өргүүлэх хүсэл дотор минь байдаг. Бас аав, ээжийнхээ өвлүүлж үлдээж буй малыг сайхан нүдэлж, өсгөөд, малтайгаа зөв харьцаж явах л зорилго минь юм даа. Үүнээс сайхан зүйл гэж үгүй байх.

| Б.ГАНШАГАЙ: ТӨРИЙН НААДАМД ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭХИЙГ МӨРӨӨДДӨГ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |