Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дөрвөн хичээлд 800 оноо авч, Америкийн шилдэг таван сургуулийн нэг "Duke Kunshan University"-д 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон "Орчлон" олон улсын сургуулийн төгсөгч Г.Ангарагийг "Гэрэлт ирээдүй" буландаа урьж, ярилцлаа.
-Юун түрүүнд элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дөрвөн хичээлд 800 оноо авч, бахархам амжилт үзүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Гантогоогийн Ангараг гэдэг. Энэ жил “Орчлон” олон улсын сургуулийг төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөндөө баяртай байгаа. Мөн гадаадын их сургуульд 100 хувь тэтгэлгээр сурах болсон сайн мэдээтэй байна.
-Шалгалтдаа хэдий хэр хугацаанд бэлтгэж, оролцсон юм бэ?
-Энэ жил Боловсролын үнэлгээний төвөөс шинэ журам баталсан юм билээ. Өөрт байсан Кембрижийн шалгалтыг оноог элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд дүйцүүлэх боломжтой болсон. Тийм ч учраас элсэлтийн ерөнхий шалгалт өгөлгүй, англи хэл дээр өгсөн шалгалтын оноог дүйцүүлэн дөрвөн хичээл дээрээ 800 оноо авсан. Дүйцүүлсэн гэхээр хүмүүс гайхаж магад. Дүйцүүлэх хичээлийн оноог авна гэдэг надаас олон зүйл шаардсан. Бүх хичээл англи хэлээр ордог учраас илүү төвлөрөх, нөгөөтээгүүр өөрийгөө бэлдэх шаардлага үүссэн. Намайг бага байхаас л ээж минь англи хэл зааж, бага багаар миний амьдралд ойртуулж ирсэн. Тиймээс ээж минь миний хамгийн сайн зөвлөгч байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын дөрвөн хичээлийн 800 оноо бидний олон жилийн хөдөлмөр юм. Ер нь л миний болон ээжийн минь үр дүн байх гэж бодож байгаа.

-Америкийн шилдэг таван сургуулийн нэг болох “Duke Kunshan University”-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би маш их баярлаж байна. Гэхдээ зүгээр суугаад авчихсан оноо биш, үнэхээр их хичээсэн. Ахлах сургуульдаа үнэхээр сайн төлөвлөж, хөдөлмөрлөсөн учраас амжилттай төгслөө. Би арваннэгдүгээр ангиасаа л хойш элсэлтийн ерөнхий шалгалтдаа хичээж бэлдсэн. Тэр үед үеийн найзууд чөлөө завтай байхад би хичээлээ л хийж, ганц ч болтугай дасгал нэмээд ажиллачих юм сан гэж боддог байсан. Хичээсний минь үр дүн гарсан байх гэж бодож байна. Одоо айдсаа тодорхой хэмжээнд давж гарсан. Харин ч илүү том, шинэ зорилготой болж "Илүү их хичээх ёстой шүү" гэсэн бодолд дарагдах боллоо (инээв).
-Дүйцүүлэх шалгалт элсэлтийн ерөнхий шалгалтаас юугаараа ялгаатай байсан бэ?
-Гаргасан амжилтад тань англи хэл хамгийн чухал нь байж. Анх англи хэл сурахад хэцүү байсан уу?
-Ээж маань намайг бага байхаас л англи хэл зааж өгсөн. Харин англи хэлийг цааш нь илүү сонирхон судлах хүслийг тавдугаар ангидаа явсан 21 хоногийн зуны зуслан байлаа. Зусланд байхдаа 21 хоногийн турш англи хэлний сургалтад явж эхлээд л англи хэлэнд дурласан. Түүнээс хойш л хэрэглээгээ болгон гүнзгийрүүлэн судалсан. Мөн 9-10 дугаар ангид байхдаа Австрали Улсад хоёр жил суралцсан юм. Тэгэхэд англи хэлийг өдөр тутамд хэрэглэж, хүнтэй харилцдаг байсан учир суурь мэдлэгээ бататгахад их тус болсон шүү.
Шинэ зорилготой болж "Илүү их хичээх ёстой шүү" гэсэн бодолд дарагдах боллоо
-Дүйцүүлэх шалгалтуудаа хэзээ өгсөн юм бэ?
-Оноо дүйцүүлэх журамдаа 1.5 жилийн дотор гэж заасан байдаг юм билээ. Би өнгөрсөн 2021 оны зургадугаар сард хичээлийн шалгалтуудаа өгсөн. Дараа нь 9-10 дугаар сард TOEFL, IELTS, SAT-д бэлдэж, шалгалтуудаа өгөөд зорьсон оноогоо ч авсан. Кембрижийн А шалгалт нь АS болон А2 гэсэн хуваагдалтай байдаг. АS шалгалтыг нь арваннэгдүгээр ангид байхдаа өгсөн. Харин А2-г энэ зургадугаар сард өгч дууссан. Одоогоор бүх шалгалтынх нь хариу гарч дуусаагүй л байна. Сүүлийн шалгалтын хариу нь наймдугаар сард гарна гэсэн.
-“Duke Kunshan University”-д 100 хувийн тэтгэлгээр ямар мэргэжлээр суралцах бодолтой байгаа вэ?
-Жаахан ч болов өөрийн мэддэг, чаддаг зүйлээсээ бусдад зааж өгч, туслахыг хүсэж байна. Миний тэнцсэн сургууль БНХАУ-д байдаг салбар сургууль нь юм л даа. Тийм учраас сандрал, хүлээлттэй байгаа. Гэр бүлийнхнээсээ хол удаан хугацаагаар биеэ дааж явна гэдэг маш том хариуцлага. Нөгөөтээгүүр хичээнгүйлэн суралцдаг БНХАУ-ын оюутнуудтай хамт суралцаж, одоо байгаагаасаа хэд дахин илүү хичээх байх даа гэж бодол төрөөд л. Яг одоогоор бол мэргэжлээ хараахан сонгож амжаагүй л байна. Ямартай ч сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болно гэсэн холын бодол тээж явна даа.
.jpg)
-Олон шалгалтад зэрэг бэлдэх үедээ шантарсан уу?
-Өөрийгөө хурцлахаар дэвтэртээ бичиж, тэмдэглэж үлдээсэн зүйлсээ харж, урам авч урагшилдаг. Дотроо "Одоо удахгүй ээ, хэдхэн хоног" гээд л байгаагаараа хичээдэг. Гэхдээ миний бодлоор надад бусадтай адил зовж, шантарсан үе цөөн. Хэрэв жаахан шантрах гээд байвал түр зуур амралт авдаг. Өөр зүйл анхаарлаа хандуулж, хэсэг амарсны дараа тархиа цэнэглэчихсэн юм шиг л санагддаг. Гэсэн ч тэр бүх хугацаанд гэр бүлийнхэн маань хамт байдаг болохоор хэзээд түшигтэй, сайхан байдаг.
-Хоёр жилийн хугацаанд Австрали Улсад сурсан гэсэн. Чиний бодлоор Монгол, Австрали Улсын боловсролын салбарт ялгаатай зүйл байв уу?
-Анх Австралид очсон цагаасаа л боловсролын системийн ялгааг анзаарч байсан. Монголын боловсролын тогтолцоо миний сэтгэлд хүрэхгүй л байгаа. Сурагчдыг бага ангид байхаас нь л хичээлээр шахаж, байнгын бэлтгэл шаарддаг. Харин Австрали Улсад 1-10 дугаар ангийн сурагчдыг аль салбарт сонирхолтой, дуртай байгааг анзаарч, 10-12 дугаар ангид байхад нь мэргэших салбарыг нь ойлгуулж, бэлдэж эхэлдэг. Тэгснээр сурлагын амжилтад ч маш их нөлөөлдөг юм билээ. Миний бодлоор Монгол Улс боловсролын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай болсон байх. Би 2020 оны нэгдүгээр сард Австралиас Монголд ирэхэд хичээлийн хоцрогдолд орсон байсан. Тэр нь хоёр орны хоорондын боловсролын системийн ялгаанаас болсон зүйл. Австралиас ирээд цар тахлын үед өөртэйгөө тулж ажиллаж, багшийнхаа ярьж байгааг давхар сонсож, хоцрогдлоо нөхсөн.
Сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болно гэсэн холын бодол тээж явна даа.
-Үе тэнгийн найзууд болон дүү нартаа хандаж юу зөвлөх вэ?
-Өнөөдрийн миний гаргасан амжилтын ард маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн. Хичээлийн хоцрогдолд орсон ч, илүү хичээж, өөрийгөө дайчилсан. Тиймээс ирэх жил эсвэл хэдэн жилийн дараа элсэлтийн ерөнхий шалгалт өгөх дүү нартаа хандаж, өөрийгөө бусдаас хоцорсон гэж бодож, сэтгэлээр уналгүй улам илүү хичээж, үр дүнд хүрэх боломж байдаг. Маргаашаас эхлэн мэдэхгүй зүйлээ мэддэг болохын төлөө шаргуу хичээвэл элсэлтийн ерөнхий шалгалт болон Кембрижийн шалгалтаа амжилттай өгч чадна. Өөрийгөө бусадтай харьцуулж, битгий цагаа алдаарай. Гаргаж буй алдаа, оноо, амжилтаараа хүн бүр өөр. Өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэг өдөр хичээж, хөдөлмөрлөсөн зүйлийнхээ үр шимийг хүртэх байх аа гэж бодож байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.
| СУРАГЧ Г.АНГАРАГ: Дөрвөн хичээлээр 800 оноо авч, Америкийн шилдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо баяртай байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |