-Танд энэ өдрийн мэнд хүргэе. JCK FN 111 тэмцээнээс гуравдах ялалтаа авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-JCK FN тэмцээний үеэр өөрийнхөө гурав дахь ялалтыг авсан. Тус тэмцээн нь БНХАУ-ын хамгийн том холимог тулааны холбооных юм. Гурван ялалтаа бүгдийг нь эхний үе дээрээ байгуулсан том амжилт байлаа. Ер нь бэлтгэл сайн байсан, бэлтгэлийнхээ дагуу өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж чадсан болохоор баяртай байгаа. Намайг багаас минь дасгалжуулсан багштайгаа хамт яваад ялалт байгуулсан болохоор бүр ч сайхан байна.
-Хэзээнээс тус спортоор хичээллэж эхэлсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Би тулааны спортоор хичээллээд есөн жил болж байна. Анх боксын спортоор сууриа тавьж байсан. Холимог тулаанаар хичээллээд хоёр жил болж байгаа. Сургуульд байхдаа туранхай хүүхэд байсан болохоор хүмүүс дээрэлхэх гээд байсан юм. Тиймээс биеэ хамгаалж сурах зорилгоор тус спортоор хичээллэх болсон. Суралцах явцдаа өөрийнхөө ахиж байгаа, сайжирч байгааг мэдэрч, өөртөө итгэлтэй болсон. Олон сайхан мэдрэмж авсан учраас мэргэжлийн тамирчин болох хүртлээ хичээллэсэн.
-Энэ удаагийн тулаанд хэр хугацаанд бэлдэв?
-Тулалдах болсноо 40 хоногийн өмнө мэдсэн. Суурь бэлтгэл минь сайн байсан л даа, огт бэлэн байдлаа алдаагүй өмнөх тулаанаасаа хойш бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсээр байсан. Тулаандаа зориулж бэлдсэн хугацаа нь сар юм байна. Анх өөр өрсөлдөгчтэй тулалдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас өрсөлдөгч маань солигдсон.
-Бэртэл гэмтэл олон авдаг байх. Шантарсан үе бий юү. Тэр үеийн шантралаас хэрхэн гардаг вэ?
-Бэртэл, гэмтэл гэдэг тулааны спортын нэг хэсэг нь байдаг. Тамирчин хүн хэрхэн бэртэхгүй байхаа мэддэг, удирддаг байх хэрэгтэй. Тэмцээн ойртох тусам бэртэл авах эрсдэл нь улам нэмэгдээд байдаг. Энэ удаагийн тулаанд бага хэмжээний гарын хуруу, хөл, хавирганы бэртэлтэй оролцлоо. Тулааны өмнө бие халаалтын үед ч бэртлүүд минь өвчтэй, хөндүүр байсан. Дэвжээн дээр гараад тэр бүгдийг мартаж, тулаанаа хийсэн. Шантрахаасаа илүү хэцүү санагдсан үеүдээсээ эрч хүч авч “Үүнийг давчих юм бол дараагийнх нь илүү хялбар” гэж бодож, өөрийгөө зоригжуулдаг.
.jpg)
-Спорт хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг гэдэг. Тэгвэл тус спорт тамирчинд юуг зааж, ямар бэлтгэлтэй байхыг шаарддаг вэ?
-Спорт хүнийг хүмүүжүүлдэг нь үнэн шүү. Хамгийн энгийн жишээ нь ямар ч спортын бэлтгэлийн зааланд орсон багшийгаа хүндлэх, мэндлэх, ахмад тамирчнаа хүндэлж байгаа нь харагдана. Сайжирч хөгжихийн тулд өөрийнхөө бурууг, муу байгаагаа хүлээн зөвшөөрч хүнээс үг сонсож чаддаг болдог. Тамирчнаас өөрийгөө дайчилсан, үнэнч бэлтгэлтэй байхыг шаарддаг юм шиг санагддаг. Дэвжээн дээр хэр хэмжээнд чанартай бэлтгэл хийсэн нь шууд л харагддаг юм.
-Тэмцээнд ялж, гараа дээш өргүүлэх үед юу мэдэрдэг вэ?
-Хамгийн баяртай мөч, зөвхөн тэр тулаанд зориулж маш их бэлтгэлийг хийдэг учраас үр шим нь гарч байна гэж боддог. Мөн намайг дэмжсэн, итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ итгэлийг алдаагүйдээ баярладаг. Олон улсын тэмцээнд оролцох үед “Монгол Улсын тамирчин Баясгалангийн Эрмүүн” гэж дуудуулдаг учраас илүү хариуцлагатай, нэрээ өндөрт өргөхийг хичээдэг.
-Таны хийсэн хамгийн хүнд тулаан хэзээ байсан бэ. Яагаад?
-БНХАУ-ын тамирчинтай гурван үеийн турш тулалдаад, шүүгчдийн саналаар ялагдсан. Миний хувьд ялагдсан шалтгаан нь сэтгэл зүйн хувьд өөрийгөө бүрэн дайчилж чадаагүйтэй холбоотой гэж боддог. Илүү байсан ч өөртөө эргэлзэж бэлдсэн, сурсан зүйлээ бүрэн гаргаж чадаагүй нь том адаа болсон. Бэлдсэн шигээ тулалдаж чадаагүй учраас ялагдлын харамсал нь хүнд, тэр сэтгэл зүйгээсээ гарах жаахан хэцүү байсан. Хоёрдугаар үе дээр гараа хугалаад, атгаж чадахгүй байсан. Тулаан дуусаад бид 2 хамт эмнэлгийн машинд суугаад явсан даа.
.jpg)
-Зарим хүн тулааны спортыг зөвхөн зодолдож байгаа юм шигээр хардаг. Гэтэл тус спортод ч гэсэн хүндлэл, дүрэм журам байдаг шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Тулааны спортыг зодоон, харгис спорт гэж хардаг. Үнэндээ тулааны спортын тамирчид дэвжээн дээрээ л тийм харгис, ширүүн байгаа мэт боловч бусад үед хамгийн эгэл жирийн даруухан хүмүүс байдаг. Мөн ямар ч техник, бодолгүй нэгнийгээ цохиод байгаа юм биш. Яг л шатар тоглож байгаа юм шиг ямар цохилт ирвэл хэрхэн хамгаалж, хариу цохих уу гэдгээ тооцоолж бодож байдаг. Тулаан дуусаад нэгнийгээ хүндэлж, найзууд болдог ширүүн мэт харагддаг ч зөөлөн спорт гэж боддог.
-Танд дурдаад байвал олон амжилт бий. Тэгвэл тэр бүх амжилтын нууцыг юу гэж боддог вэ?
-Бусад хүмүүстэй харьцуулахад миний амжилт цөөхөн байх. Гэхдээ одоо гаргасан амжилтуудын минь нууцыг асуувал дотроо том зүйлийг зорьсон байдагтай холбоотой байх. Тэр зүйлдээ хүрэхийн тулд жижиг саад бартааг тоолгүй, тууштай байдаг нь юм болов уу. Өөрийгөө зовж байна гэж боддоггүй тэгэхээр шантардаггүй байх.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-БНХАУ-ын JCK холбоо найман шилдэг тамирчин шалгаруулж, өрсөлдүүлээд цорын ганц ялагч нь нэг сая юань хүртдэг. Миний дараагийн зорилго тус тэмцээний ялагч болох байгаа. Цаашид холимог тулааны UFC-ийн хоёр жинд аварга болохыг зорьж байгаа.
| Б.ЭРМҮҮН: ХОЛИМОГ ТУЛААНЫ JCK FN ТЭМЦЭЭНИЙ ГУРВАН ЯЛАЛТАА БҮГДИЙГ НЬ ЭХНИЙ ҮЕ ДЭЭРЭЭ АВСАН МИНЬ ТОМ АМЖИЛТ БАЙЛАА |
|
“НАМУУН ҮДЭШ”, “ДОРНЫН ЦАГААН САРАН” ТЭРГҮҮТЭЙ ДУУНЫ АЯЛГУУГ МОНГОЛЧУУДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ЭГШИГЛҮҮЛСЭН АРДЫН ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨР
2025-11-28 07:46:56
АЛТАН БӨГЖӨӨ ТАЙЛЖ, АРД ТҮМНЭЭС НУУЖ ЯВСАН М.БАДАМСҮРЭН САЙД АТГ-Т НЭГ Ч ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2025-11-28 07:00:08
ТӨРИЙН ТОЛГОЙД САНДАЙЛСАН САЙДЫН ЗӨВЛӨХҮҮД
2025-11-28 07:00:00
Б.ЭРМҮҮН: ХОЛИМОГ ТУЛААНЫ JCK FN ТЭМЦЭЭНИЙ ГУРВАН ЯЛАЛТАА БҮГДИЙГ НЬ ЭХНИЙ ҮЕ ДЭЭРЭЭ АВСАН МИНЬ ТОМ АМЖИЛТ БАЙЛАА
2025-11-28 07:00:00
СУРВАЛЖИЛГА: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
2025-11-27 14:24:31
ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ДӨРВӨН КОМПАНИ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА
2025-11-27 14:00:00
Нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдэд зодуулсан хохирогч залуугийн аав: Хүү минь эдгэж байгаа, хэрэг нь прокурор руу шилжих байх
2025-11-27 12:31:34
П.НАРАНБАЯР: Даваа гарагаас 1-5 ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх талаар ярьж байгаа. Өнөөдөр шийдвэр гарна
2025-11-27 12:27:07
Э.БОЛОРМАА: Нөхөн сонгуулиар дахин гарч ирнэ гэж мөрөөдсөн хэдэн ах нарын хийж байгаа зохиол явж байна
2025-11-27 12:08:38
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
2025-11-27 12:00:00
Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд нас барж, хоёр иргэн гэмтжээ
2025-11-27 11:59:34
"Болор цом-43" наадмын шилдгүүд тодорлоо
2025-11-27 11:40:00
2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ
2025-11-27 11:07:26
СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан болов
2025-11-27 09:56:33
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
2025-11-27 09:47:31
Хонконгийн орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн нас баржээ
2025-11-27 09:42:31
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-27 09:00:00
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-27 07:00:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-27 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-27 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-27 07:00:00
Х.БАЯРМАА: "Гэм зэм" пост драмын жүжигт сонгогдсон минь том хувь завшаан
2025-11-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |