Шатахуун түгээгчээс УИХ-д заларсан М.Бадамсүрэн сайдын суудлаар “шагнуулаад” хэлэх үгээ олж ядан хөөрч явна. Хөдөө өсөж, хэрүүл хийснийхээ хүчинд ХХААХҮЯ-ыг удирдахаар болсон гэсэн үг л дээ. Угтаа бол шатахуун түгээх станцын түгээгч байсан, аймгийн Засаг даргаас УИХ хүртэл “чирүүлсэн” шинэхэн гишүүнд Засгийн газарт багтах, салбар яам толгойлох гэдэг адаглаад найман жилийн мөрөөдөл байлаа. Гэвч тэр сайдын суудал руу хоёр жилийн дотор “чирүүлчихлээ”. Үнэндээ, өнгөрсөн намаржин намынхаа ах, нарын хэрүүл тэмцэлд идэвхийлэн оролцож, хэвлэлийн хурал хэдэнтээ хийснийх нь “шагнал” юм. Сайдын суудлаар шагнуулсан гэдгийг нь бид ч биш, олон нийт, журмын нөхөд нь, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн хэрэг л дээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа алтан бөгжөө ард түмнээс нууж, бүлтэлзэж явлаа. Хэвлэлд хоёр өгүүлбэр хэлэх хоорондоо л бөгжөө тайлчихаад, халаасалж байсан удаатайй. Үүнийг нь манай сайтын сэтгүүлч тодруулахад, М.Бадамсүрэн тухайн үедээ “Хэвлэлд ярилцлага өгөхдөө би угаасаа л бөгжөө тайлдаг. Тухайн үед мартаад ярилцлагаа эхлүүлсэн байна лээ. Тийм үнэтэй эд биш. Жирийн төрийн албан хаагчийн хэрэгцээнд зориулагдсан мөнгөөр л авч байсан. Эхнэр маань авч өгсөн учраас байнга зүүх ёстой байдаг. Хэвлэлд яриа өгөхөд хүмүүс буруугаар ойлгож магадгүй гээд биедээ байгаа үнэт эдлэлээ авдаг. Бөгж, үнэт эдлэл зүүсэн байна гэж шүүмжилдэг учраас авчихдаг гэсэн үг. Эхнэр маань 4-5 жилийн өмнө 400 мянган төгрөгөөр авч өгч байсан. Хүнээс нуугаад байх үнэтэй эд биш” гэж ярьж байсан юм.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь, 400 мянган төгрөгийн бөгжөө хэдэнтээ тайлж, хэвлэлд яриа өгсөн М.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болохдоо үнэт эдлэлгүй гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Тодруулбал, тэрбээр 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай, жилийн нийт орлого нь 98 сая төгрөг, 300 сая төгрөгийн үнэлгээтэй малтай гэж хамгийн сүүлд мэдүүлсэн байна. Үүнээс өмнө буюу 2015-2024 оны хугацааны ХОМ-тээ тэр нэг ч төгрөгийн үнэт эдлэлгүй гэж мэдүүлж байсан баримт нь байна. Тэгэхээр тэрбээр ХОМ-ээ дутуу мэдүүлж, АТГ-ынхныг ардт түмэнтэй хамт хуурдаг байсан байж болзошгүй гэсэн үг л дээ. М.Бадамсүрэн сайд аа, эхнэрийн тань бэлэглэсэн 400 мянган төгрөгийн алтан бөгж үнэт эдлэлдээ орохгүй юу гэж нэгдүгээрт асуух байна.
Шинэхэн сайд М.Бадамсүрэн анх “НИК” болон “Магнай трейд” ХХК-ийн Дорнод дахь шатахуун түгээх газрын түгээгч байсан. Улмаар 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч болж, 2015 онд Засаг даргаар хэл ам, хэрүүл шуугиантай томилогдсон. Түүнээс хойш Засаг даргын зөөлөн сэнтийгээсээ босоогүй. Үндсэндээ, орлогч байсан хоёр жилийг нь оруулж тооцвол, М.Бадамсүрэн Дорнод аймагт 11 жил засагласан нэгэн.
М.Бадамсүрэн 2023 онд АТГ-т хөрөнгө, орлогоо тайлагнахдаа 228 сая төгрөгийн нэг орон сууц, нэг хашаа байшин, 33 сая төгрөгийн “Prius”, 138 толгой мал, банканд 55 сая төгрөгийн хадгаламжтай, хувьцаа эзэмшдэг компанигүй, хувьдаа бизнесгүй гэж мэдүүлжээ. Харин нэр дээрээ нэлээд газартай буюу нэг га нэг газар, 699м2 нэг газар, 700м2 долоон газар, 750м2 хоёр газартай гэж тайлагнасан байна. Газрыг нь эс тооцвол М.Бадамсүрэн ямба эдлээд 11 жил болж буй ч тун ядуу харагдахыг зорьжээ. Тэгвэл М.Бадамсүрэн АТГ-т тайлагнасан шигээ, ард түмэнд харагдаж буй шигээ “ядуу” нэгэн биш ажээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн нэр дээр “Их ташгай” гэж компани бий. М.Бадамсүрэн “Иш ташгай” ХХК-ийг 2005 онд өөрийнхөө нэр дээр байгуулж, төрсөн эгч М.Наранжаргалынхаа нөхөр Д.Мягмарсүрэнг гүйцэтгэх захирлаар нь ажиллуулж байсан. Улмаар 2021 онд эхнэр Бибишийн Одгэрэлийгээ гүйцэтгэх захирлаар нь томилжээ.
Тэгвэл “Их ташгай” ХХК нь Дорнод аймгийн Булган сумаас зүүн урагшаа Өндөр хошуу багийн нутагт 231 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутаг буюу Буйр нуурын зүүн эрэг дээр 5000м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшдэг.
(1).jpg)
М.Бадамсүрэн “Иш ташгай” ХХК-аараа Дорнод аймгийн Халхгол суманд 2008 онд дэрэвгэр жиргэрүү ургамлын 30 тонн үндэсийг түүж, ашиглах улаан буудай тариалах зөвшөөрөл БОАЖ-ын яамнаас авч байжээ. Гэтэл дэрэвгэр жиргэрүү ургамал нь алт, нүүрснээс дутахааргүй урд хөршийнхөнд үнэлэгддэг ховор ургамлын жагсаалтад ордог тул чамгүй өндөр өртөгтэй байгалийн баялаг юм.
Угтаа бол эмийн ургамлаар ашигладаг нэн ховор дэргэвэр жиргэрүү ургамлыг их хэмжээгээр түүж, урд хөршид дамладаг цаг үед уг ургамлыг М.Бадамсүрэн “Их ташгай” компаниараа дамжуулан ашиглах зөвшөөрөл авч, түүнийгээ дамласан байж болзошгүй. Цаашлаад М.Бадамсүрэн гол бизнесээ буюу Буйр нуурын эрэгт 5000м2, Булганы талд 230 га газартай “Иш ташгай” ХХК-аа АТГ-аас ч, ард түмнээс ч нуусныг хууль хяналтынхан хараагүй өнгөрөөгүй нь лавтай.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн 10 гаруй жил Дорнодод засаглахдаа төрөл төрөгсдөө төрийн албанд татсан түүхтэй. Тодруулбал, түүний аав Л.Мягмарсүрэн Дорнод аймаг дахь Ялалтын музейн захирлаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс тэтгэвэртээ гарсан. Харин төрсөн эгч М.Наранжаргал Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын VIII сургуулийн захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. Үндсэндээ Л.Бадамсүрэнг Засаг даргын орлогчоор томилогдсноос нь хойш төрсөн эгч нь захирал болсон гэсэн үг. Харин төрсөн дүү М.Бадамжав нь 2016-2024 он хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Төлөөлөгчөөр суухдаа М.Бадамжав төрийн тендерээс “тоншоод” авсан баримт бий. Тодруулбал, М.Бадамжав “Талын амт” ХХК-аараа Халх гол сумынхаа ЗДТГ-т малын вакцин тарилгын хашаа, угааврын ванн нийлүүлэх тендерийг авч байсан. Халх гол сумынхаа ЗДТГ-т нүүрс нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ.
Ийн УИХ-д анх гишүүнээр суухдаа төрийн албанд мерит зарчмаар шат ахисан гэх имиж бүрдүүлсэн М.Бадамсүрэн 10 гаруй жил Дорнодод засаглаж, төрийн албанд төрлийнхнөө төвхнүүлж, нэн ховор ургамал дэргэвэр, жиргэрүүг түүх зөвшөөрөл авч, түүнийгээ дамлаад түрүүвчээ түнтийлгэж амжжээ.
М.БАДАМСҮРЭН ХХААХҮЯ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ, ХООСЛОХ УУ

Ийм хүний гарт ХХААХҮЯ очлоо гэсэн үг. Монгол төрийн салбар, яам хэн нэгний халаасанд шагналаар очдог “эд хөрөнгө” биш. Маш хариуцлагатай, Монголын мянган мянган тариаланч, малчдыг удирдан чиглүүлэх салбар. Гэтэл эхнэр, хүүхдийнхээ өгсөн өгсөн алтан бөгжийг ард түмнээс төдийгүй АТГ-ынхнаас нуугаад арван жил болсон эрхэм удирдах болчихлоо. Нэгдүгээрт, Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэлт хийхдээ л 2.4 тэрбум төгрөг зарцуулсан салбар яамаа буцаагаад нүүлгэх юм гэнэ. Дахиад дор хаяж 2.4 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн үг. Нүүж, суусаар байтал ХХААХҮЯ хөгжих үү, хоосрох уу гэдэг нь асуудал боллоо.
| АЛТАН БӨГЖӨӨ ТАЙЛЖ, АРД ТҮМНЭЭС НУУЖ ЯВСАН М.БАДАМСҮРЭН САЙД АТГ-Т НЭГ Ч ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |