• Өнөөдөр 2025-11-28

Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь

2025-11-28,   218

         Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа.
 
1–5 дугаар ангийн хичээл 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.
Энэхүү шилжилтийн үйл явцыг зохион байгуулах, багш, сургууль, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх болон цахим сургалтын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа.
 
Эх сурвалж: Боловсролын яам

Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-28 10:30:25
    Enkhsaruul : 10-12?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188