“Хомын талын чацаргана” ХХК Завхан аймгийн Дөрвөлжин суманд байгалийн зэрлэг чацарганын нөөцөд тулгуурлан үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр нь орон нутгийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллаж, түүхээ эдээ нөөцөлж, бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг байна. Завхан аймгийн сумдын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд орон нутагтаа боловсруулсан чацарганын бүтээгдэхүүнийг үдийн цайндаа ашиглаж, дархлаагаа дэмжих боломж бүрджээ. Мөн орон нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдсэн байна. Тус үйлдвэрийн хэтийн зорилго нь олсон орлогынхоо тодорхой хувийг Дөрвөлжин суманд суурьшсан тахь хамгаалах ажилд зориулах ажээ. Бид энэ талаар “Хомын талын чацаргана” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Батмэндлэхтэй ярилцлаа.
-Байгалийн зэрлэг чацарганын нөөцөд тулгуурлаад үйлдвэр байгуулсан юм билээ. Энэ талаараа та мэдээлэл өгөхгүй юу?
-Дэлхийн байгаль хамгаалах сан, “Хомын талын тахь” ТББ санаачилгаар Дөрвөлжин суманд Хар бутны зэрлэг чацарганыг бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулагдсан. Бид 2017 онд хамтран судалгаа явуулж, байгалийн зэрлэг чацарганаар ямар бүтээгдэхүүн хийж болох талаар ярилцаж, чацарганаа шинжлүүлсэн. Судалгааны үндсэн дээр өтгөрүүлсэн шүүс, ундаа, чацарганын тос, эм, гоо сайхны бүтээгдэхүүн хийх боломжтой гэж үзсэн. Тухайн үед орон нутгийн удирдлагаас дэмжиж, “Дундаршгүй байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, ургуулах тал дээр анхаарна” хэмээн хамтарч ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан, “Хомын талын тахь” ТББ-ын хөрөнгө оруулалтаар үйлдвэртээ тоног төхөөрөмж авч, өтгөрүүлсэн шүүс, ундаа зэргийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Одоогоор манай үйлдвэрт таван хүн ажиллаж, цаашид ажлын байраа хоёроор нэмэх боломж бүрдээд байгаа. Нутгийн иргэд байгальд ургадаг жимсийг ашиглаж, орлоготой болж байгаадаа туйлын баяртай байна.
-Үйлдвэрт ашиглах чацарганаа иргэдээс худалдаж авдаг уу?
-Бид иргэдийн байгуулсан нөхөрлөлийн бүлэгтэй хамтарч ажиллахаар хамтын гэрээ байгуулаад байна. Нөхөрлөлийн бүлгийнхэн түүсэн чацарганаа тодорхой хэмжээний үнээр манай үйлдвэрт тушаана гэсэн үг. Бид иргэдээс авсан чацарганаа үйлдвэрийн аргаар бэлтгэж, бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлдэг юм. Бид “Тахь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар ус нуур, Монгол элсний тусгай хамгаалалттай газрынхантай хамтраад чацарганын үйлдвэрийг өргөжүүлэх, нэрийн бүтээгдэхүүнээ орон даяар таниулах зорилт тавин ажиллаж байна. Яагаад энэ чиглэлийг анхаарч байна вэ гэхээр зэрлэг чацаргана нь таримлаасаа чанар өндөр, тослог ихтэй байдаг. Тухайлбал, таримал чацаргана -10 градуст хөлддөг бол зэрлэг нь -20 градуст хөлдөж байх жишээтэй. Байгалийн зэрлэг жимс учраас түүхэд хүндрэлтэй, өргөс ихтэй тул өвөл хөлдсөн үед нь түүдэг. Түүхий эдээ сайн нөөцөлж чадвал бид жилийн дөрвөн улиралд амрах ч завгүйгээр ажиллах боломж бий.
-“Хомын талын чацаргана” ХХК-ийн хэтийн зорилго юу вэ?
-Нөхөрлөлийн бүлгийнхний нийлүүлсэн чацарганаар бүтээгдэхүүн хийж, ашигтай ажиллавал тэдэндээ хувь хүртээдэг болно. Мөн олсон орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн оруулсан хөрөнгөн дээр өсгөж, үржүүлэх зорилготой. Бидний гол ажил түүхий эдээ хангалттай хэмжээгээр нөөцөлж авах шаардлагатай. Урьдчилсан тооцооллоор манай үйлдвэр 25-40 тонны чацаргана борлуулах хүчин чадалтай гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил 11.7 тонн чацаргана боловсруулж, бүтээгдэхүүн болгосон байгаа. Харин энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж чацарганын гаралт багассан. Иймээс бид таван тонн чацаргана нөөцөлж, бүтээгдэхүүн болгосон байгаа. Гарч байгаа жилд нь л чацарганаа сайн нөөцлөх хэрэг гарч байна. Орон нутгийн иргэдийн өмч учраас бид иргэддээ хувьцаа олгодог болно. Манайх чинь хувьцаат компани шүү дээ.
-Зэрлэг чацаргана ургаж байгаа талбайгаа хэрхэн арчилж, торддог вэ. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ, сумын нөхөрлөлүүдтэй хамтарч нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа. Өвгөрсөн моднуудыг галын түлээнд ашиглах, чацарганын талбай цэвэрлэж, эрүүлжүүлэх ажил хийдэг. Мөн зулзаган моднуудыг чөлөөтэй, зай талбайтай газар руу нүүлгэн шилжүүлэх ажил хийлээ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, шийдвэрийн дагуу нөхөн сэргээх, тархан суурилуулах ажил сүүлийн хоёр жил хийсэн байгаа. Хар бут чацарганын талбай урт нь 24 километр, Улаан бүрэнд 16 километр зулзаган мод ургаж, талбай өргөсөж байгаа. Бид нөхөн сэргээлт хийгээд явбал ойрын 10 жил нөөцөөр дутахгүй.
-Үйлдвэрээс олсон орлогынхоо тодорхой хувийг тахь хамгаалах ажилд зориулах юм билээ. Энэ ажлын үр дүнгийн талаар та ярихгүй юу?
-Одоогийн байдлаар үйлдвэр маань суурилалт, тэнцвэржүүлэлт гэх эхний даваан дээр явж байна. Ашигтай ажиллаад эхлэхээр төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт, тахь хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийх болно. Өнөөдрийн байдлаар үйлдвэр маань ашиглалтад ороод ажиллаж байгаа ч ашиг олж эхлээгүй байна. Удахгүй ашигтай ажиллах төлөвлөгөө бол гарсан байгаа. Тэгэхээр бид байгалийн тэнцвэрт байдал, нөхөн сэргээлт, ан амьтан, байгаль орчны төлөө гар бие оролцох болно. Чацаргана ургадаг талбай нь тахийн ус уудаг, нутагладаг нутагтай залгаа байдаг. Бид тахийг хайрлаж, газар нутгийг нь байгаа чигээр нь хамгаалах юм бол үр хойчид минь онгон дагшин байгаль минь ан амьтадтайгаа цуг өвлөгдөж очно шүү дээ. Ингэж л бодож, тахь хамгаалах ажилд гар бие оролцох гээд байгаа юм. Тахь нутагладаг газрын хэсгийг Улсын тусгай хамгаалалттай газар болгосон. Ингэснээр тахийн нутаг уул уурхайд сүйтгэгдэхгүй, айх аюулгүй болсон гэсэн үг. Бид тэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьсан.
-Дөрвөлжин суманд чацарганын үйлдвэр ашиглалтад орсноор ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Завхан аймгийн хэмжээнд таримлаас илүү зэрлэг чацарганын чанар байдал давуу байна гэдгийг ойлгож, мэдлээ. Тосны ялгаралт өндөр, амт чанар илүү байгаа. Цар тахлын үе байсан учраас иргэд чацаргана, бүтээгдэхүүн авах дуртай болсон. Мөн Дөрвөлжин сумын бренд, нэрийн бүтээгдэхүүн болж чадаж байгаа. Цаашид бид цай зэрэг олон бүтээгдэхүүнээр төрөлжүүлэх боломжтой. Үйлдвэр бий болсноор таван хүн цалинтай болж, таван айл өрхийн орлоготой боллоо гэсэн үг. Чацарганаа бид боловсруулаад, бүтээгдэхүүн болгоод орон нутгаасаа гаргаж, зах зээлд нийлүүлж байгаа нь хамгийн том дэвшилт. Орон нутгийн иргэд ч нутгийнхаа бренд бүтээгдэхүүнтэй болсноор сэтгэл өндөр байна.
| В.БАТМЭНДЛЭХ: “Хомын талын чацаргана” ХХК-ийн ашгийн тодорхой хувийг тахь хамгаалах ажилд зориулна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |