Дөргөний хүрэн тал, Хүйсийн говьд байгаль хамгаалагч О.Балдан, монгол бөхөн хоёрыг салхи татуулан давхиж байхыг харах юутай жаргал. Хэдхэн жилийн өмнө салхинаас өөр “эзэн” үлдээгүй мэт байсан тал амь орж, хамгийн гоёоороо үзэсгэлэн төгөлдөр оршиж байна уу гэлтэй.
Хүйсийн говь, Дөргөний хүрэн талаа ханхайтал орхиж, хээрийн салхинд ч үл гүйцэгдэм цахилж явдаг монгол бөхөн халдварт өвчинд нэрвэгдэж, үхлээ хүлээн говь нутгийн ээрэм талд хэдэн зуу, мянгаараа тийчлэн хэвтэж байсан цагийг бодох төдийд л гунигтай. Монгол бөхөн Хүйсийн говьдоо хүйс тэмтрэгдсэн мэт хэдэн мянгаараа амь тэмцэн, аврал эрсээр үрэгдэж, мөхлийн ирмэгт тулаад байлаа. Бидний зогсож байгаа Дөргөний хүрэн талд өдийгөөс дөрвөн жилийн өмнө дээрх дүр зураг хаврын яргуй шиг үзэгдэж, хүн, байгаль, байгаль хамгаалагч гурав уйлж байсан юм. Харин одоо монгол бөхөн аврагдаж, нутгаа эзгүйрүүлсэн гунигт өдрүүд алсран одож, хаашаа ч харсан эзэнгүй тал зэллэсэн говьдоо хэдэн мянгаараа цахилж явна.
Бидний зогсож байгаа Дөргөний хүрэн талд өдийгөөс дөрвөн жилийн өмнө дээрх дүр зураг хаврын яргуй шиг үзэгдэж, хүн, байгаль, байгаль хамгаалагч гурав уйлж байсан юм. Харин одоо монгол бөхөн аврагдаж, нутгаа эзгүйрүүлсэн гунигт өдрүүд алсран одож, хаашаа ч харсан эзэнгүй тал зэллэсэн говьдоо цахилдаж явна.

Их Монгол элсний баруун хаяа, Хүйсийн говийн адаг, Дөргөний их талд оршин байх Хөхморьт сумаас бидний яриа ийн үргэлжлэв. Тэрбээр “Монгол бөхөнгийн тоо толгой хэдхэн жилийн өмнө 14 мянга хүрээд байлаа. Хүйсийн говийн эзэн яах аргагүй монгол бөхөн байсан. Харамсалтай нь, мялзан өвчин гарч, бөхөнгийн тоо толгой эрс буюу гурван мянга хүртлээ буурсан. Мөн тухайн үед хулгайн анчид, хахир өвлийн хүйтэн, бэлчээрийн доройтол бөхөнгийн тоо толгойг цөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан даа. Сүүлийн хоёр жил дулаан өвөл, хур бороо, өвс ургамал ихтэй зун болсон учраас бөхөнгийн тоо толгой нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л таван мянга хүрээд байсан бол энэ жилийн тооллогоор тоо толгой нь найман мянга хүрсэн байна лээ. Байгаль хамгаалагч бид сарын бүрийн 8-наас тоо судалгаа хийж бөхөнгийн нутгаар явдаг. Харин 20-д гаргаад хяналт, шалгалт, ажиглалт хийгээд явдаг юм. Энэ бүрдээ л бөхөнтэйгөө уулзах, түүнийг эрүүл саруул говьдоо давхиж явааг харах сайхан байдаг даа” хэмээлээ.
Өнгөрсөн жил гэхэд л таван мянга хүрээд байсан бол энэ жилийн тооллогоор тоо толгой нь найман мянга хүрсэн байна лээ

Цаг агаар тогтуун, халдвар өвчингүй, айх аюулгүй байгаа учраас бөхөнгийн тоо толгой жил ирэх тусам өсөж, говийн зэлүүд талыг чимэн давхисаар. Бөхөн хамгаалах ажлыг байгаль хамгаалагч нар гардаж хийдэг аж. Тэд айлуудаар явж бөхөнгийн онцлог, сайн талыг танилцуулж, хамгаалах ажлыг хийдэг гэнэ. О.Балдан “Анх малчид бөхөнг ад үзэж, өөрсдөд нь, малд нь гай болж байна гэж хардаг байлаа. Харин одоо тэдний бодол санаа өөрчлөгдөж, бидэнтэй адилхан хайрлаж, хамгаалдаг болсон. Бөхөн баглуур бударгана ургамлыг иддэг. Мал тэр ургамлыг тийм ч сайн иддэггүй юм” гэв.
Бөхөн хамгаалагч О.Балдангийн хувьд хавар хамгийн чухал улирал. Тэрбээр төл хүлээж авч, бөхөнгөө илүү сайн хамгаалах хэрэгтэй болдог гэнэ. Бэлчээр муу газарт төллөж, өвөлжсөн бөхөнд өвс, ургамал тавьж өгөх, хяналтын камераар хянах үүрэгтэй болдог ажээ. Тэрбээр “Бөхөн нэг төллөсөн газраа төллөдөг юм. Хэдийгээр өвс тэжээл муу, бэлчээргүй газар байсан ч өмнө нь төллөсөн бол заавал ч үгүй тэр хавьдаа төллөдөг. “Энд хэдэн шаргачин төллөсөн байх ёстой “ гээд давхиад очихоор байж л байдаг. Сүүлийн хоёр жил тоо толгой нь өсөж байгаа нь шаргачин ихэрлэж байгаатай холбоотой. Өнгөрсөн хавар таван шаргачинтай таарахад дөрөв нь ихэрлэсэн байна лээ. Түүний өмнөх жил ч бас ихэрлэсэн шаргачин олон таарсан. Цаг агаар сайхан байгаа учраас төл сайтай, ихэр янзага гаргаж байна гэсэн үг" гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Цаг зүтгэсэн үед бөхөн өвс иддэг юм билээ. Хүмүүс тэр бүр өвс иддэг гэдгийг нь мэддэггүй байсан юм. Цаг хүндэрсэн үед бөхөн тогтмол байдаг газруудад өвс тавьж өгөх, камераар хянах ажлыг хийдэг. Хоёр жилийн өмнө 500 гаруй бөхөнд 250 боодол өвс тавьж өгсөн" хэмээн ажлынхаа үр дүнг ярилаа.
| БӨХӨН ХАМГААЛАГЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |