Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ сарын 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв хэсэгчлэн ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцээд явах шаардлага үүсэж байна. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг давхар хангаад иргэд рүүгээ өөрсдийнхөө шугамаар мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй” гэлээ.
Энэ сарын 15-ны өдөр 597 гаруй хүнсний үйлдвэр ажиллана. Тэдгээр үйлдвэр нь ажиллах хүмүүсээ 15 хувьдаа барих шаардлагатай аж. Мөн энэ сарын 16-наас Баянгол дүүргийн "Барс" 1, 2, "Таван-Эрдэнэ", "Орхон" захууд, Хан-Уул дүүргийн "Лавай", "Яармаг", Сүхбаатар дүүрэгт Долоон буудлын "Бүрэн" плаза, "Бүрд" худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн "Мөнх", "Натур", "Тэнгэр" төвүүд, Сонгинохайрхан дүүргийн "Өгөөж" зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь эхний ээлжинд ажиллах гэнэ.
Албаныхан "Нэгдсэн зохион байгуулалтад оруулаад хотынхоо ажил, амьдралыг зогсоочихгүй, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой түвшинд дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлт, PCR-ын шинжилгээ бас өгөөгүй бол шинжилгээнд хамруулаад явах ёстой” гэлээ.
Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
| Энэ сарын 16-наас 24 зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |