Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйлчлэгч хоёр залуу ширүүн “гар”-ууд байх юм. Онгоцноос буугаад хүлээлгийн өрөөнд ачаа бараагаа хүлээгээд зогсож байгаа дотоод, гадаадын олон хүний нүдэн дээр голынхоо дуугаар хашхираад л сүртэй гэж жигтэйхэн байх. Дугуй нь салах дөхөөд яажийж, өнгө нь гандсан чирэгч тэрэгнээс хүмүүсийн ачаа барааг баруун солгойгүй авч чулуудаад байх. Тэнд байсан хүмүүс “Та нар ачаа яаж буулгаад байгаа юм бэ. Хагарч, хэмхрэх юм байгаа шүү дээ” гээд дургүйцлээ илэрхийлэхээр өөдөөс нь казахаар чанга хашхирч яриад л хорсон зэвүүцэж байгаа юм шиг л гартаа тааралдсан ачаа болгоныг тээр хол чулуудах ажээ. Ядаж байхад манай улсад сайн үйлсийн аян эхлүүлж, хэдэн мянган еврогийн тусламж үзүүлсэн гадаадын 20 гаруй жуулчин Алтай Таван богдыг үзэхээр ирцгээсэн байгаа харагдлаа.
Тэд нөгөө хоёр залуугаас айгаад нүд нь эргэлдээд, орчуулагч эмэгтэйгээ бараадан хошуурч гүйлдээд мөн ч их айж байгаа бололтой. Зүрх нь амаараа гарчих шахсан хүмүүс өөрсдийнхөө ачаа барааг санд мэнд аваад л үүд рүү гүйцгээх ажээ. Тэгтэл гай газар доороос гэгчээр бас нэг хөмхийгөө зуусан сахал үсэндээ баригдсан эр хаалга таглаад зогсчих юм. “Чи яг өөрийнхөө ачааг авч яваа нь үнэн юм уу. Бичиг баримтаа үзүүл. Ачааны бичиг чинь алга байна. Өөр хүний цүнх авч яваад дараа нь лай болоод байдаг муусайн п... ” гээд хараал унших. Баян-Өлгий аймагт жилдээ 20 гаруй мянган гадаадын жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Гадаадын жуулчин болгоныг ирэхэд иймэрхүү байдлаар угтвал мөн ч олон хүн дахиж ирэхээргүй алга болох байхдаа гэж эрхгүй бодогдох ажээ.
Улаанбаатар хотоос гарах үед “Баян-Өлгий аймаг тэр чигтээ усанд автчихсан байна гэнэ. Аймгийн төвийн айлуудын хашаа, байшин гэрийг уулын эрчилсэн их үерийн ус тэр чигт нь хуу хамаад аваад явчихжээ. Орох орон ч үгүй, оочих аягагүй болсон иргэд аймгийнхаа төвийн талбай дээр яах учраа олохгүй, зогсож байна” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүртэй мэдээлэл цацагдаж байв. Биднийг очиход тэнгэр бүртийх ч үүлгүй цэлмэж, халуун нар шарах ажээ. Өлгий хотын төвөөр урсах Ховд гол улаанаараа эргэлдэж, саваа халин цовхчин шуугих ажгуу. “Үер болоод айл өрхүүд гэр оронгүй баларч байгаа гэсэн. Улаан Загалмайн тусламжийн цуваа наашаа гарсан гэнэ” гээд л жолооч залуутай хөөрөлдөж гарлаа.

Тэгсэн 40 эргэм насны жолооч эр “Манай энд сүртэй үер болоогүй ээ. Зурагтаар л баахан гамшиг болсон гээд яриад байна лээ. Үнэндээ хэдэн айлын хашаа урсаж, гэрийн доод бүслүүрээр ус орж ирсэн. Аймгийн төвийн баруун уулнаас гэнэт их ус орж ирээд л хэдэн айлын хашааг урсгачихсан” гэдэг юм байна. Би ч “Үгүй аймаар юм болсон гээд л бөөн тусламж өгөх асуудал Засгийн газарт яригдаж байна лээ” гэтэл жолооч эр маасайтал инээд алдсаар “Үер болсон газрыг нүдээр үзэх үү” гээд л салхи татуулан давхилаа. Аймгийн төвийн замаар хэзээ мөдгүй эрэг боолт нь мултрах дөхсөн “69” янхийтэл тоормос гишгэн хоорондоо мөргөлдчих шахан давхих ажээ. Мөн сарампай эксель хүртэл энд тэндгүй явж байгаа харагдлаа. Үер болсон газарт очлоо.
Хотод Баян-Өлгий аймагт үер болсон гээд бөөн шуугиан болж, хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр дүүрэн дуулиан болж байсан. Гэтэл яг үер болсон газраа нам гүм байх ажээ. Айлууд норсон хөнжил гудас, хувцас хунараа эрийтэл дэлгэчихсэн. Хашаа хороогоо янзлаад, гэрийнхээ хананы тасарсан үдээрийг сэлбээд зогсож байх аж. Улс даяар шуугиан болж байхад Баян-Өлгий аймагтаа ийм л нам гүм байх ажээ. Өнгөрсөн жил аймгийн төвийн зүүн хойд талын хадат уулсын дундаас их ус ороод ирсэн гэнэ. Харин өнөө жил баруун уулнаас үерийн ус мэлтэс хийгээд л гэнэт ороод иржээ. Ирэх жилээс үерийн далан барих ажил хийгдэх юм гэнэ лээ.
Бид Баян-Өлгий аймагт болсон үерийг сурвалжлах гэж анхнаасаа зориогүй билээ. Алтай Таван богд, Хотон, Хурган нуур, мөсөн голоос эх авсан Ховд голыг өгсөж уруудах аяллын маршруттай явсан юм. Өлгий хотын төвөөс хоол хүнсээ сайтар базааж аваад их цас уулсыг зорин гарах юм. Лаа чүдэнзнээс эхлээд, гар чийдэн, дулаан хувцас, аяллын майхан, мишок зэргийг базааж авлаа. Баян-Өлгий аймгийн иргэд сүүлийн жилүүдэд их л уур уцаартай байх болсон гэнэ. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралтаараа улсад тэргүүлээд байгаа билээ.

Банк, үүрэн телефоны компанид ажиллаж байсан залуус үгсэн тохиролцож, онц их хэмжээний бэлэн мөнгийг хонхойтол нь хулгайлаад хил гараад зугтчихдаг болжээ. Энэ мэт улсын нууцад хамаарах хэд хэдэн ноцтой асуудлаас үүдэлтэйгээр хууль хүчний байгууллагын дарга нарыг өөр аймагт ажиллаж байсан хүмүүсээр сольчихсон байна. Үүнээс үүдэлтэйгээр гэмт хэргийн гаралт багасчээ. Бүр гэмт хэргийн илрүүлэлтээр бусад аймгийг ардаа орхисон амжилттай байгаа ажээ. Улсын төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаж, Баян-Өлгий аймгийг бүхэлд нь камержуулжээ. Камерийн тусламжтайгаар хэнийхээс, хаанаас, ямар хүн гараад явж байгааг дурайтал нь татаад гаргаад ирдэг болсон байна.
Нутгийн иргэд хашаандаа байсан тугал, бяруу, даага, шүдлэнгээ гараад явчихаар нь хайж эрэхээсээ залхуурдаг болжээ. Шууд л цагдаагийн хэлтсийн өрөөнд давхиж очоод “Гудамжныхаа камерийг ухрааж үзэх гэсэн юм. Хашаанд байсан тугал алга болчихлоо” гээд л хяналтын камерийн бичлэг ухрааж үзээд олдог болчихжээ. Дархан-Уул, Баян-Өлгий аймаг иж бүрэн камерийн системд бүрэн холбогдоод байгаа гэсэн. Хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймагт Батлан хамгаалахын сайдын тушаалаар Барилгын цэргийн анги байгуулсан билээ. Цэргийн ангийнхан баяр ёслол болохоор техникүүдээ гаргаж ирээд буу барьж, нүүр амаа хар будгаар будсан булиа эрс аймгийн төвийн гудамжаар ярайтал хөл тавьж алхаад сүр хүчийг үзүүлдэг байна. Бас болоогүй ээ, цэргийн сургуулилалт хийж, тоосго давхарлаж хага цохихоос эхлээд хутга барьсан хүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, олон хүн дайраад ирвэл ганц хүн хэрхэх арга техникийн үзүүлбэрийг нутгийн иргэдэд үзүүлж сонирхуулдаг болжээ.
Сүрлэг хөх уулсын хадат өндөр хавцал дундуур бидэртэн явлаа. Аймгийн төвөөс гараад 20 орчим километр замаар тоос татуулан давхиад л ийнхүү хавцал дунд ороод ирэх ажээ. Жолооч залуу “Энэ жил бороо ороод зам явахын аргагүй болсон. Эвгүйхэн явах юм бол эрэг, ганга руу нисэж үхнэ. Хотоос ирсэн та нараа сүйд хийчихвэл баларсан юм болно” гээд л явж ядан машинаа тэнчигнүүлэн “мөлхөх” ажээ. Түүний хэлснээр үнэхээр зам найгүй эвдэрчээ. Үерийн ус замын ховилыг онги татаад гүнзгий нүх болгочихсон байх юм. Бидэнд замчилж яваа Онгар гэх 60 гаруй насны эр замдаа элдвийн сонин сайхан яриад л яваад байх ажээ. “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат ирчихсэн байгаа. Сумдын наадмын морины түрүүг байлж, их хэмжээний мөнгө өгөөд л яваад байгаа сураг байна. Манай аймгийнхан одоо морь уядаг болсон шүү” гээд л бидэнд сонин сайхан ярих ажээ. Тэгэхээр нь “Д.Мураттай шүүхдэлцээд байгаа хүүхэн аймгийн төвдөө байдаг юм уу” гээд асуусанд нэг л ёозгүй царай гаргаад “Нутгийн нэр хүнд унагасан хоёр юм. Энэ талаар ярихаар уур хүрээд байгаа юм. Манай нутгийнхан тийм ч айхтар хэл амтай хүмүүс биш. Хэн хэндээ л буруу байгаа юм. Үүнийг нь улстөрчид улам бүр дэвэргэж, Баян-Өлгий аймгийнхныг доромжлоод байна” гэх.
Бүргэд хөгшрөөд ирэхээрээ хошуу, хумс нь зөөлрөөд ангаа барьж чадахгүй болчихдог байна. Ан хийж чадахаа байсан бүргэдүүдийг эзэн нь гэртээ тэжээгээд жуулчид зураг хөрөг авахуулахад ашигладаг байна. Сагсай сумын хойгуур Ховд гол урсана. Харин сумын төвийн урдуур Сагсай гол урсана. Сүүлийн жилүүдэд Сагсай сум овоо хөгжиж байгаа гэнэ. Нутгийн иргэд навсайсан амбааруудаа шинэчилж, дүнхийсэн тоосгон байшин барих болжээ. Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. 1956 онд сумыг татан буулгаж Алтанцөгц, Буянт, Улаанхус суманд зургаан багийг хоёр хоёроор нь нийлүүлсэн байдаг. Гурван жилийн дараа 1959 онд Сагсай нэртэйгээр дахин байгуулсан түүхтэй. Урианхай түмний эх өлгий болсон Сагсай сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар гээд олон алдартнууд төрөн гарсан байдаг юм билээ. Бид Сагсай сумын төвд түр саатаад цааш хөдөллөө. Эндээс 200 орчим километр давхиад Цэнгэл сум орж хонох юм.

Сагсай сумын хойд энгэрийн хэдэн товцог тойроод л тарваганы эх орон ажээ. Алтайн тарвага улаан шаргал өнгөтэй, том биетэй ажээ. Сунайсан урт биетэй хулгар гарууд машин замаар хөндлөн гүйж орж ирээд машинд дайруулчих гээд байх ажээ. Зэрвэсхэн харахад газар буцлаад байна уу даа гэлтэй энд тэндгүй тарвага гүйлдэх юм. Машин ирж байгааг тоосон шинжгүй хэдэн усан мөндөл тошин дээрээ гараад гозойчихсон “Хэг хог” гээд л дуу дуугаа авалцан хошгирох. Бид машинаа зогсоогоод бууцгаалаа. “Буцалж” байгаа тарвагануудыг үргээж оруулах гэж бид хэрэндээ л юм болцгоолоо. Бүгд хоолой нийлүүлээд хашхирч үзлээ, үргэж байгаа шинж алга. Хамт явсан залуу амаараа “пан” гээд л чанга дуугараад ч нэмэр болсонгүй. Арай л нохой хөөж байгаа юм шиг чулуу шидэж жов гэж хөөсөнгүй. Нутгийн иргэд тарвага огт агнадаггүй, ерөөсөө тоодоггүй болохоор хүнтэй ингэж л ижил дасал болжээ. Тарваганы мах идэх сонирхолтой хүмүүс ирээд ганц нэгийг нь буудаад боож идэж үзсэн гэнэ. Хангайн тарваганаас мах нь шал өөр амттай, газар амтагдаад адууны мах шиг сонин амтагдаад идэж болохгүй байжээ. Алтайн тарвага өсч үржээд байгаа цаад шалтгаан нь мах нь олигтой амт байхгүй байгаатай холбоотой ажээ.
Бид үдшийн бүрийгээр Цэнгэл суманд очлоо. Баян-Өлгий аймгийн хамгийн том сум ажээ. Засмал зам сумандаа тавьчихсан, нутгийн залуус мотоцикльтой давхилдсан хөл хөдөлгөөн ихтэй байв. Зуны гурван сардаа Цэнгэл сум гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг байна. Нутгийн иргэд уулнаас мод цагаалж ирээд палкан байшин барьчихсан байх юм. Мөн хоёр давхар байшингууд нутгийн иргэд хашаандаа барих болжээ. Бидэнд газарчилж, Алтай Таван богд, Хурган, Хотон нуур хүртэл дагуулж явах залуу цэнхэр 69 хаазалсаар давхиж ирэв. Тэр залуу биднийг гэртээ урив. Бид тэндээ хоноод өглөө эртлэн зорьсон газраа хүрэх юм. Бидний хоносон айлын гэрийн эзэгтэй казах түмний зочломтгой зангаар ширээ дүүрэн идээ, будаа засч, спармек гэх нэртэй мах чанаж өгөв. Казахуудын нэг онцлог нь архи дарс тэгж их уугаад байдаггүй юм байна. Тэр тусмаа ахмад хүмүүсийнхээ хажууд залуус нь архи уудаггүй ажээ. Архи уухгүй болохоор залуучууд нь манайхан шиг ийш тийшээ тэнэж алга болоод байхгүй. Гэрийнхээ хар бор ажлыг хийж, ажил хүнд энэ тэр гэж голж шилэлгүй мөнгөний ямар ч ажлыг хийдэг байна. Тиймдээ ч амьжиргааны түвшин сайн байдаг бололтой.
Үргэлжлэл бий.
| АЛТАЙ ТАВАНБОГД, ХОТОН, ХУРГАН НУУРААС ХАР-УС НУУР ХҮРСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-I |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |