Туулайг гуниглуулж болохгүй. Гуниглахаараа үхчихдэг гэнэ. Гэхдээ тэр бүжингээ санаж, эрэгчингээ үгүйлж гунигладаггүй. Хоол тэжээл нь хомсдож, орчин нь тааламжгүй болоод ирэхээр аль нэг дэрсэнд хярж, дэлдгэр чихээ гудайлган суугаад, бүлтгэр нүдээрээ юуг ч юм ширтсээр турж үхдэг гэнэ. Хүмүүсийн эсвэл байгалийн нөлөөгөөр хоол тэжээл, хэвтэш, оромж нь устаж, үгүй болох цагт ганц дэлдэн туулай ч биш, олон амьтан ийнхүү гашуудан, эсэргүүцлээ илэрхийлдэг билээ.
Манай орны уудам, дэлгэр нутгийн хад асга, дэрс, буттай газраар боролзон, түвд, чандаган, молтогчин гэх төрлийн туулай идээшин амьдардаг.
Туулай ерөөс гэр бүлээр амьдардаггүй, сонин амьтан. Хэн ч харсан хайр хүрэм бүлтгэр, дэлдэн туулай уул, тал, ой, хээрээр ганцаараа дэгдэх хүсэлтэй бөгөөд тэгж амьдарч ч чаддаг байна. Молтогчин туулайнаас бусад нь тарвага, зурамны нүхийг элдэв өвс, зулхайгаар тордож, тохилог үүр засан түүндээ хорогдоно. Өдрийн ихэнх цагийг аюул багатай хээр талд ямар нэг юм мэрж, аль нэг дов сондуул дээр гарч, хаашаа ч хамаагүй дэгдэн тоглож өнгөрүүлнэ. Харин түүнд хор хүргэж мэдэх аюулт амьтдыг дуг нойрондоо дугжирч байх хойгуур буюу шөнийн цагаар хоол тэжээл, өвс, зулхайгаа бэлтгэн завгүй ажиллана. Ядартлаа ажилласан дэлдэн бутанд эсвэл оромждоо нойр авна.

Манай оронд амьдарч буй туулайн төрлөөс хамгийн ааштай бөгөөд арчаатай нь молтогчин. Тэрээр хэн нэг тарвага, зурамны ухсан нүхэнд орогнодоггүй. Бүгдийг өөрөө хийх хүсэлтэй бөгөөд хошуу, урд хоёр хөлөөрөө малтаж, ухсаар оромжоо бэлэн болгож, түүндээ өвс зулснаар эзэмшил нь болно. Хөлс, хөдөлмөрөөрөө барьсан оромждоо тав тухгүй санагдтал амьдрах бөгөөд ихэвчлэн нэг жил тухладаг аж. Нас бие гүйцсэн туулай 55-70 см урт, 4-5.5 кг жинтэй байна. Хунчир, тарваган шийр, бут сөөгний нахиа, таана, найлзуур болон бусад ургамал, жимс, жимсгэнээр амь зуудаг дэлдэнгүүд цагт 29 км хурдалж чаддаг гэсэн.
Туулай биедээ байхааргүй тачаангүй, аальгүй нэгэн болохыг судлаачид ажиглажээ. 1-3 жилийн богинохон амьдралдаа эр туулай нэлээд олон удаа ухаан алдаж унадаг гэнэ. Эм туулайг хаа нэгтээ дэгдэж явахад нь эрэгчин нь ээрч, зогсохгүй дэгдээд байвал хажууд нь даган шогшдог байна. Эм туурай замаа өөрчлөхгүй эрийнхээ аясыг даган хэсэг зуур дэгдэх юм бол түүнийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэнэ. Харин хажууд нь ирэв үү, үгүй юү замаа өөрчлөн, нүүр өгөхгүй дэгдэж одвол эр туулайн санасны гарз болон хоцордог байна.
Хөл нийлэн дэгдсэн туулайнууд хад асга, бут, харгана гээд нөмөр газарт бараадна. Хэсэг хугацааны дараа тэр хавиас бүлтийтэл харж, дээр дээр үсрэхээс өөр шидгүй гэмээр амьтнаас гарахааргүй хачин их дуу, чимээ хадаж байснаа гэнэт эр нь газарт тэрийн унадаг гэнэ. Минут орчмын дараагаас өрөөсөн чих нь үл мэдэг хөдлөн амьсгал нь жигдрэх эр туулай түрүүчийн явдлаасаа ичив үү гэлтэй дэгдэн оддог аж. Эрийнхээ ухаан алдан унасныг эм нь ажин хэсэг сууснаа сэрэх үед нь хаашаа ч юм харайчихдаг гэнэ. Ийм явдал болсноос 28-31 хоногийн дараа эм туулай 2-8 заримдаа түүнээс ч олон бүжин төрүүлнэ. Төрөхөө дөхөхөөр молтогчингоос бусад төрлийн туулай гэдэс, гүзээ, энгэрийнхээ үсийг зулгаан бүжингүүддээ дулаан хэвтэр бэлддэг. Энгэр, цээж нь улаан нялга болохын алдад бүжин төрж, эх туулай сая амсхийдэг гэнэ лээ. Ховор тохиолоор дахин таарахгүй л бол эр туулай эмэгчин болон бүжинтэйгээ эргэж учрах нь тун ховор. Учирлаа ч биенээ таньдаггүй биз дээ.

Туулайн сүү шим, тэжээл ихтэй тул бүжингүүд амархан бойжиж, асаргаа тэгтэл шаардахгүй. Тийм учраас эх нь төрснөөсөө 3-7 хоногийн дараагаас л тэднийг орхин хаа нэгтээ дэгдэж одно. Эхээс төрөхдөө л биеэ даах чадвартай бүжинтэйгээ зууралдаад байх шаардлага туулайд байдаггүй бөгөөд угийн ганцаар дэгдэж явах хүсэлдээ дийлдэн тийнхүү оддог биз. Молтогчин шиг үргэлж дэргэд нь байж, элдэв хоол хүнс бэлдэж өгөхгүй ч 3-4 долоо хоног хүртэл нь эргэж, тойрно. Тийнхүү тэнэж явахдаа чинэсэн хөхөө хаа таарсан бүжинд хөхүүлж орхидог хэнэггүй амьтан. Хэний үр төл байх нь хамаагүй цадтал нь хөхүүлж л байвал болоо. Тухтай гэгч нь зогсон нудруулж байхдаа төрсөн үр шигээ санадаг ч байж мэдэх юм.
Харин молтогчин туулайд өөр хэн нэгний бүжинд хөхөө хөхүүлэх тухай бодол ч орж ирэхгүй. Ээжийгээ ирэхээс өмнө өөр хэд хэдэн хөх хөхөж амждаг зарим бүжин хярсан бутнаасаа өндийн цогнойж, дэмий л молтогчинг харуулдан хоцордог гэнэ лээ. Молтогчин туулай өөрийн зассан дулаан үүрэндээ бүжингүүдээ төрүүлж, асарч бойжуулдаг байна. Молтогчин туулай намраас бусад улиралд хээл авч, төллөдөг. Молтогчингийн бүжин бусад төрлийнхөөсөө хэд дахин дорой, нүдээ нээгээгүй, сонсголгүй төрнө. Тэдэнд дор хаяж 10-21 хоногийн асаргаа шаардлагатай байдаг бөгөөд 14 хоногийн дараагаас нүдээ нээдэг байна. Алгын чинээ нүцгэн бүжинг аргалын чинээ болтол нь асарч тойлох молтогчин хоол, тэжээлд явахдаа ч яарч, сандран дэгдэж, бут сөөгний нахиа, таана, найлзуур зэргээс хам хум шүүрэн үүрнийхээ зүгт харайлгана. Тэд бүжингээ орхиж гарсан мөчөөсөө л чихээ сортойлгон, байн байн газарт чихээ наан хэвтэж чимээ чагнана. Дэрс, харганын ёроолд бүжингүүдийнхээ хошууг газартай нийлүүлэн суулгаад үлдээнэ. Гэсэн ч дэлдэн чих нь сортолзон аюулд өртөх явдал их. Эх нь бүжингүүдийнхээ чихээр тэдний аюулгүй байгааг мэдэн гүйж ирдэг гэнэ лээ. Хэн гэгч амьтан үүрнийх нь зүг гэтэж явааг газар чагнан ядах юмгүй олж, таах чадвартай аж. Хэрвээ хэн нэг амьтан бүжингийн байгаа үүрэнд дөхсөн байвал молтогчин дайсныхаа анхаарлыг өөр дээрээ татан дээр дээр үсэрч, урдуур хойгуур нь үзэгдээд хаа нэг тийшээ дагуулан оддог байна. Шаардлага гарвал тулалдана. Гэхдээ ихэвчлэн өрсөлдөгчөө заль хэрэглэн эцээнэ. Бүжингээ аюулаас аварч л байвал өөрөө яах нь хамаагүй мэт харайлгах тэрбээр хурдан хөлнийхөө ачаар амьд мэнд мултарч чадна. Зарим молтогчин үүрд эргэж ирэхгүй. Хэдийгээр хамгийн хурдан амьтны тоонд зүй ёсоор ордог ч удаан гүйх нь түүний амь насанд аюултай. Хэтэрхий удаан хугацаагаар харайлгасан туулайн тавхай хавдаж, шөрмөс нь татан тэрийн унадаг байна. Ингэж унасан туулайд амьд үлдэх боломж үгүй. Хавдсан тавхайгаараа гишгэж чадахгүй удаан хэвтсэнээс болж цус хуран байдал бүр хэцүүддэг. Бүжингүүд нь эхийгээ ирэхийг хүлээн тайван унтацгаана. Тэдэнд өлбөрч үхэх эсвэл аль нэг амьтны идэш болох сонголт л үлддэг байна. Харин молтогчин бүжингээ хамгаалж чадалгүй алдвал муухай орилон гашуудаж, хэсэгтээ л үүрнээсээ ч цухуйлгүй бүгдэг гэсэн. Бусад төрлийн туулайн бүжингийн хувьд эхээс төрөхдөө л биеэ даах чадвартай байдгаас гадна тэднийг амьд үлдэх эсэхээ өөрөө шийд гээд эх нь үлдээдэг учир амьдрах чадвар арай сайтай байдаг.
Эхийнхээ асрамжаас гарав уу, үгүй юү тэд хаа нэг газарт очин эрэгчин нь ухаан алдаж, эмэгчин нь үр төлөө тээн өөрсдийн амьдралаар амьдарч эхэлдэг байна. Дэлдэн туулай ийнхүү хамтын амьдрал зохиодоггүй, хайртай бүжинтэйгээ амьдардаггүй ч үеийн үед хүн бүхний хайртай амьтан байж ирлээ.
| ТАЧААНГУЙ ТУУЛАЙ |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |